Нийгмийн даатгалын шинэчлэлтийг нэр төдий шинэчлээд үр дүнгүй болов уу?
Монгол Улсад эрх баригч намын далбаан дор төрийн сайд болмогцоо ард олны нийгмийн даатгалын сангаас олон арван тэрбумаар нь хулгайлангаа хариуцлага хүлээхдээ хэдхэн сая төгрөгөөр торгууль төлж мултардаг айхтар авлигажиж бохирлогдсон нэг салбар бий нь ХНХЯ буюу нийгмийн даатгалын тогтолцоо. Нийгмийн даатгал нь аливаа хүн ажиллаж хөдөлмөрлөснийхөө тодорхой хувийг төрд тушаагаад хөдөлмөрлөх чадваргүй болж хөгшрөхөөрөө улсаас мөнгөө тэтгэвэр хэлбэрээр авах үйл явцыг нэрлэдэг.
Дэлхийн улс орнуудад тэтгэврийн тогтолцоо олон янзын байдлаар хөгжиж ирсэн. Жишээ нь тэтгэврийн даатгалаа хувь хүмүүс өөрсдөө төлж өөрсдөө хуримтлуулан ирээдүйдээ хэрэглэдэг зохицуулалттай улс орнууд байхад зарим нь тэтгэврийн даатгалын хуримтлалаа үр хүүхдийнхээ боловсролд зориулж болдог тогтолцоо ч бий. Гэтэл Монголд ахмадын тэтгэвэр ихэнхдээ өр зээлийн л нэг хэлбэр болж яг үндсэн зорилгоо хангах хэмжээнд хөгжиж чадахгүй байна.
2024 оны 1 сараас хэрэгжиж байгаа энэ салбарын хууль тогтоомжид эхнэр эсвэл нөхөр гэрлэлтээ батлуулаад 28 аас дээш жил амьдарч байгаад гэр бүлийн хүн нас барсан тохиолдолд эхнэр эсвэл нөхөрт нь бурхан болсон хань ижлийнх нь тэтгэврээс тодорхой хувийг нэмэгдүүлэн олгож ингэснээр тухайн хүн тэтгэвэр өвлөн авч байх тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
Гэтэл Монголд хэчнээн хүн гэр бүлээ батлуулсан эсвэл огт батлуулж байгаагүй хэр нь тэтгэвэр авах зайлшгүй нөхцөлүүд нь бэлэн болсон гэдгийг мэдэхгүйгээр амьдарч мэдээллээс хоцорч буйг таашгүй бөгөөд судлан гаргаж эрх тэгш хандах шаардлагатай. Чухам улсдаа энэ олон жил үр бүтээлтэй ажиллаж дараа нь өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хойноо ч нийгэмдээ аливаа зүйлийн сайн сайхны үлгэр жишээ туршлага хуримтлал болдог ахмадууд тэтгэврийн зээлд дарлуулан, өрийн дарамтад өртөж хөмсгөө атирч явах ёсгүй. Иймд хойчдоо гэдэс цатгалан мөр бүтэн амьдрах эрх чөлөөг эдлүүлж шударга ёсыг тогтоохын тулд нийгмийн даатгалын эрс шинэчлэлийг өрнүүлэх ёстой.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
зочин [60.41.246.196] 2024-01-10 07:08:19
АН "ХАМТЫН ТЭТГЭВЭР" НЭЖ 2 БУУРЛЫН 1 нь ШХЭХЭД АВЧ БАЙСАН ТЭТГЭВЭРИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ҮЛДСЭНД НЬ ҮХТЭЛ НЬ ӨВЛҮҮЛЭН ОЛГОХ ТОГТОЛЦОО БСАН ЮМ. ЭНЭ БОЛ ХАМГИЙН ШУДАРГА ЗӨВ ТОГТОЛЦОО ГЭЖ ҮЗДЭГ. ЭНЭ БОЛ БҮХ ТЭТГЭВЭР АВАГЧ ГЭР БҮЛИЙГ ХАМРАНА. МАН-ын ЭНЭ ТОГТОЛЦОО БОЛ 1.ГЭР БҮЛ БАТАЛГААТАЙ БАЙХ 2.БАТАЛГААТАЙ гэр бүл 28 жилээс доошгүй хамтран амьдарсан байх 3. 1 НЬ ҮХЭХЭД ҮЛДСЭН НӨГӨӨ НЬ ТЭТГЭВЭРИЙН НАС ХҮРЧ БАЙЖ ҮХСЭНИЙХЭЭ АВЧ БАЙСАН ТЭТГЭВЭРИЙН 20%-ийг АВЧ ЭХЛЭХ ГЭЖ БНА. ТЭГЭХЭЭР ЭНЭ БОЛ МАНАЙД БАРАГ ХЭРЭГЖИХГҮЙ, АВАХ БУУРАЛ БАРАГ БАЙХГҮЙ СОНГОГЧДЫГ ХУУРАН МЭХЭЛСЭН СОНГУУЛИЙН САЙХАН ЛООЗОН, ХИЙ ХООСОН ПИАР БНА.
ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-09 11:48:15
НДШ-ийг ЗӨВХӨН ГАНЦХАН ТӨРИЙН БАНКИНД ХҮҮТЭЙ ХАДГАЛДАГ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ НЭГ ХУВИЙН БАНКИНД ХИЙЖ БАНКАА ДАМПУУРУУЛЖ ИДДЭГ ЭНЭ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. МӨН НДШ ТӨЛӨӨГҮЙ БОЛОН БАГА ТӨЛСӨН ИРГЭДЭД ЯЛГАМЖТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА ГЭЭД ТЭГШИТГЭЖ БОЛОХГҮЙ ХАРИН ӨМНӨ НЬ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН БАГА ТЭТГЭВЭРТЭЙ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ
Зочин [66.181.179.66] 2024-01-09 23:15:38
Ююз