Зөвшөөрөлгүй таксинд явсан иргэнийг 5 САЯ ТӨГРӨГӨӨР торгох хууль аравдугаар сарын 15-наас хэрэгжинэ

Aдмин / Хууль

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авах юм байна. Харин зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ. Хуулийн эдгээр зохицуулалт иргэдийг бухимдуулж байгаа тул Нийслэлийн Засаг Даргын/НЗД/ төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг тайлбар хийлээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3,170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2,900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

Нийслэлд бүртгэгдсэн 2,900 гаруй гэмт хэргийн 2,116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан. Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлтүүд орсон. Эдгээр хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ. Хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан ААН, байгууллага такси үйлчилгээ эрхэлнэ.

Улаанбаатарт одоо үйлчилгээ үзүүлж буй UB Cab үйлчилгээг хуульд такси үйлчилгээ гэж үзэхгүй, дуудлага үйлчилгээ гээд өөр зохицуулалттай болгосон.

Аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох үед зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал зохицуулалт хийгдэнэ. Тодруулбал аравдугаар сарын 15-наас зөвшөөрөл авалгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд шинээр орсон юм. Цаашид нийслэлд нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээ явуулна. Энэ хүрээнд цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа" хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.245] 2024-01-11 08:12:01

Маш зөв шийдвэр,гэхдээ шийдвэр нь болоогүй байхад ИОН гэх Ж.Оюунгэрэл мэт бараг эхэлцэн мэт сурталчилж лайвдаж яваа нь ичмээр,хууль дүрэм мөрдөж чадахгүй юм бол тэр яс нь яайрсан ямбий өвгөнөө аваад зайлж бас болно шд

Зочин [202.179.21.210] 2024-01-10 14:46:23

зөв шүү, хүссэн чиглэлдээ явдаг, амандаа орсон тоогоо хэлдэг, бохир заваан хувийн машинууд. жолоо мушгидаг болгон 2,0 сая төгрөгийн машины сэг аваад зам дээр гарсанаас түгжрэлээс эхлээд эдийн засагт үлэмж хохирол учирч бна.,, Зөвшөөрөлгүй такзсины ард гэмт хэрэгтнүүд олноор нуугдаж байдгыг бүү мартаарай.,, нэгдэж нийлээд такси компаниа байгуулаад , карт уншчихдаг, татвар төлчихдөг баймаар.

Зочин [202.126.88.156] 2024-01-10 11:57:24

Монголд фашист дарангуйлал тогтжээ

Зочин [202.179.26.245] 2024-01-11 08:13:01

Нийгэм нь шаардаад байна

Зочин [202.55.182.101] 2024-01-10 10:38:35

Ман дарангуйлал тогтоож байна да

ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-10 10:34:13

ЗӨВ ЗАРИМ НЬ БҮРЭН БУС ХУУЧИН МАШИНААР АЙМААР ДАВХИЖ ХҮН АЛЧИХ ШАХНА ЗАРИМ НЬ ХАА ХАМААГҮЙ ГАЗАР ХҮН ХАРАГДВАЛ ДҮРЭМ ЗӨРЧИН ДАЙРНА ДУРТАЙ ГАЗРАА ЗОГСОНО ОСОЛ АВААРЫН ЭХ ҮҮСВЭР БОЛООД ХЭТЭРХИЙ БҮДҮҮЛЭГ БОЛЧООД БАЙСЫН ИНГЭЖ ЧАНГА ГАРААР БАРЬЖ БАЙЖ ЖУРАМТАЙ БОЛНО.

Нансал [66.181.186.32] 2024-01-10 10:23:06

Яагаад вэ. Заримдаа такси олдохгүй их л зүдэрдэг дээ.. Өөр зохицуулалт байхгүй юү. Дуудлагын такси тэр болгон олддоггүй, хол сургуульд явдаг сурагч оюутнуудад хэцүү болох нь дээ

ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-10 10:35:02

АВТОБУСАНДАА 1000 ТӨГРӨГӨӨ ТӨЛӨӨД ЯВАА ЭРТ БОС ИХ ЮМ УНШ

ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-10 07:46:45

МАШ ЗӨВ ШИЙДВЭР. ИНГЭХДЭЭ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ КОМПАНИ НЬ: 1.ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ "СТАНДАРТ" /БАЙХГҮЙ АВААС ОУ-ын ЖИШГЭЭР ШИНЭЭР БОЛОВСРУУЛЖ САЙД БАТЛАХ/-ын ШААРДЛАГА ХАНГАСАН, ГЭРЧИЛГЭЭТЭЙ БАЙХ 2.НЭГ ЗАГВАРЫН МАШИНТАЙ /КОМПАНИ ТУС БҮР ӨӨР ӨӨР ЗАГВАРЫНХ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ НЭГ КОМПАНИ НЭГ Л ЗАГВАРЫН МАШИНТАЙ БАЙХ/ 3.МАШИНУУД НЬ ГАДНА ТАЛДАА КОМПАНИЙХАА "ЛОГО", ӨНГӨ, ЗАР, БИЧВЭРТЭЙ БАЙХ 3.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 1км-ИЙН ҮНЭ БҮХ КОМПАНУУДАД ИЖИЛ, АЛЬ БОЛОХ БАГА, БОЛОМЖИЙН, ТОГТВОРТОЙ БАЙХ 4.ҮНИЙГ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛӨӨ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАР, ХОЛБОГДОХ ТЭЭВРИЙН ГАЗРУУД ХЯНАДАГ БАЙХ ЁСТОЙ. ИНГЭВЭЛ "ЗОРЧИГЧ ЭРЭЭД ХОТООР ТЭНЭЖ ЯВАА" PRUS ГОЛЦУУ, БУСАД МАШИНУУД, ХӨДӨӨНӨӨС ХОТ ЧИГЛЭХ ХАЛТУУРЧИД БАЙХГҮЙ БОЛЖ ТҮГЖРЭЛ БАГАСГАХАД ИХ НЭМЭР БОЛНО.

Бүтэхгүй ажиллагаа. Замын цагдааг өрөвдөчихлөө. [103.57.93.133] 2024-01-10 01:38:35

Цагдаа, шүүх энэ шинэ торгуулийг ардын таксинуудаас авч чадахгүй. Гайтай 1-2- оос нь авна, бусдаас нь барахгүй. Шүүхүүд л хоосон ажилд дарагдна. Бүтэхгүй.

Zochin [66.181.161.134] 2024-01-09 19:42:15

Zuw shu tugjrel bagasana huduuni lalruud zailna


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.