БАНК, ТАТВАР, ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО БҮГД ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ ЮУ?

Aдмин / Нүүр

Улс төрчид тендерийн төлөө уралдаж, төсвөөс хулгайлж, Хөгжлийн банкны мөнгөнөөс зууралддаг шалтгаан нь дотоодын арилжааны банкнуудын хүү өндөр, нөхцөл нь муу.”Мөнгө хүүлэгчдийн нийгэм” гэж хэн хамгийн бага хүүтэй зээл удаан хугацаатай олж аваад, дараагаар ямар нэг бизнес хийсэн дүр эсгэж, тэрийгээ өөр зээлтэй хүн лүү шилжүүлж чадсан нь амьдардаг зэрлэг нийгмийг хэлдэг. Хүмүүс яагаад УИХ-ын гишүүн болохыг хүсдэг вэ гэвэл УИХ-ын гишүүн болж байж их хэмжээний мөнгийг “Хөгжлийн банк”-наас хүү багатай аваад тэрийгээ дараа нь 20-30 хувийн зээлтэй өөр компани руу байшин барилга болгож зарахын тулд сайд болцгоодог. Аливаа улс орныг долларын эзэд мөлжихдөө үндэсний мөнгөн тэмдэгтийг нь үнэгүйдүүлдэг.

Өөрөөр хэлбэл, доллар 50 төгрөг байхад арьс, шир, Оюу толгойгоо нэг янзаар зарна. Доллар 2400 болчиход тийм хэмжээгээр хямдхан зарж байгаа гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нэг жишээ дурдахад л, Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчид төгрөгөөр цалингаа авна. Доллар 1300 байхад авч байгаа хоёр сая төгрөгийн цалин тухайн хүнд ашигтай.

Доллар 2400 болоход тэдний авах цалин хэвээрээ байна. Тэгэхээр Оюу толгойн луйварчид ханшийн зөрөөн дээр Монголд үлдээж байгаа мөнгөө хэмнээд, өөрсдийн ашгаа нэмж байгаа хэлбэр юм. Тийм учраас монгол мөнгөн тэмдэгтийн ханш унах нь нийт монголчуудын ядууралд хүрэх ганц шалтгаан болж байна. Товчхондоо Монголын банкны системд мөнгө хүүлэлтийн тогтолцоо үйлчилж байна гэсэн үг.

Харин татвар даатгал яагаад луйврын шинжтэй вэ? Явцуу хүрээний өргөн ойлголтоор эрүүл тогтолцооны үйлчлэлгүй. Хэт ашгийн төлөө л улайрахаас нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах хэмжээний санхүүгийн бие даасан хүчирхэг нэгдэл бий болж чадахгүй байна. Эсвэл бий болгохгүйн төлөө байх. Хувийн аж ахуй нэгжийг хөгжүүлэх бодлого чамбай бас үр өгөөжтэй байж чаддаггүй. Төр нэг бол дарамталдаг нэг бол хулгайлдаг улс төрчид нь хүртэл сэлгэн дээрэмдэх зарчимтай байхад сайн сайхан үр дүн хүлээгээд нэмэргүй.

Аж ахуй нэгжүүд юун түрүүн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд банкнаас өндөр хүүтэй нөхцөл тааруу зээл аваад эргэн төлөхөд олон хүчин зүйлээс хамаарсан хямралд өртөх нь элбэг бөгөөд хажуугаар нь элдэв төрлийн татварын дарамт толгойг нь авчих шахна.

Аливаа эрсдэлийг даатгах тогтолцоо ч хэвийн бус. Даатгуулагчийн эрх даатгагчийнхаа хүлээх үүргийг давж чадахгүй. Даатгуулагч хохирлоо нөхөн төлүүлэх эсвэл даатгалд байнга хамрагдахдаа эргээд урамшуулал эсвэл мөнгөнийхөө тодорхой хувийг эргүүлж авах ямар ч бололцоогүй. Ийнхүү хавсарсан луйврын тогтолцоонд бүгд сөхөрнө.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.70.44.46] 2024-01-16 10:53:00

Ипотекийн зээлийн даатгалын гэрээг уншаад үзвэл луйвар гэдэг нь шууд харагдана. Тэр гэрээн дээр даатгуулагч өвчнөөр нас барвал нөхөн олговор олгохгүй, даатгуулагч нас барснаас хойш 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдээгүй бол нөхөн олговор олгохгүй гээд явж өгнө дөө. Өнөө гэрээг нь Санхүүгийн зохицуулах хороо дэмжсэн ч байх шиг.

ЗочинБААТАР [59.153.113.193] 2024-01-16 10:17:25

Даатгал бүр дэндсэн Осолд орж бага зэрэг эвдэрсэн машины эд ангийг Даатгалын байгууллага хурааж авах гэрээг оруулсан байна билээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.