Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ЭШ-д бүртгүүлэхдээ өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг бичиг баримтыг БҮТ-д авчирна
Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн www.eec.mn сайтаар дамжуулан Элсэлтийн Шалгалтын холбогдох бүх мэдээллийг өгнө гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.
Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч Элсэлтийн Шалгалт (ЭШ)-д хэрхэн хамрагдах тухай зохицуулалтыг журам, удирдамж дээр тусгайлан зааж өгсөн.
Тодруулбал ЭШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлэх ёстойг тэрбээр сануулав.
Холбогдох бичиг баримтууд
Өргөдөл
Эмчийн магадалгаа
Сургуулийн тодорхойлолт
Эдгээр бичиг баримтыг ирүүлснээр тухайн иргэний хөгжлийнх нь хэрэгцээ, шаардлагад тохируулан Элсэлтийн Шалгалтын үед тусгайлан бэлтгэсэн анги танхимд холбогдох нэмэлт хэрэгслүүдээр шалгалтын цаг хугацаа, даалгаврын агуулгад нэмэлт зохицуулалт хийж, тусгай орчинг бүрдүүлж авдаг журамтайг БҮТ-ийн захирал Л.Ганбат танилцуулав.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:44
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:44
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [203.98.76.249] 2024-02-20 11:05:43
ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ. ЗҮГЭЭР Л ШАЛГАЛТАА ӨГ ӨГ. ХАРИН ТУСГА Й ХАРИЛЦАХ ХҮН НЭМЖ ӨГ