Финландын сургуульд 12 настай хүүхэд гал нээсний улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр буюу Мягмар гарагт Финландын нийслэлийн ойролцоох нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ. Нийслэл Хельсинки хотын ойролцоох Вантаа хотын сургуульд гарсан уг аллагын сэжигтэн нь 12 настай хүүхэд болсон байна. Халдлага үйлдэгч болон хохирогчид нь бүгд нас чацуу, фин үндэстэн хүүхдүүд байсныг цагдаагийн алба мэдээлжээ. “12 настай нэг хүүхэд дахин хэзээ ч хичээлдээ суухааргүй боллоо” гэж Финландын боловсролын сайд Анна-Маяа Хенрикссон сэтгүүлчдэд мэдээлэхдээ нулимс унагаж байв. Хүнд шархадсан хүүхдүүдийг эмчилж байгаагаа Хельсинкийн нэг дүүргийн эмнэлгийн удирдлага мэдээлсэн байна.

Халдлага үйлдсэн хүүхэд хамаатныхаа хүний эзэмшилд байсан гар бууг ашигласан тухай цагдаагийн байгууллага мэдээлжээ. Ямар зорилго, шалтгаанаар аллага үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ. Халдлага гарсан Вертола сургууль нь нэгээс есдүгээр ангийн 800 орчим сурагчтай, 90 орчим багш ажилтантай юм байна. Хамгийн тайван амгалан, хамгийн аз жаргалтай иргэдтэй гэгддэг улсад зэвсэгт халдлага гарсан нь Финландын нийгмийг цочроогоод байна.

“Энэ өдөр аймшигтай үйл явдлаар эхэллээ. Олон гэр бүлийн одоо амсаж буй зовлон шаналлыг би мэдэрч байна. Аллагын сэжигтэн баривчлагдсан” гэж тус улсын дотоод хэргийн сайд Мари Рантанен сошиал хуудсандаа бичжээ. Финландын ерөнхий сайд Петтери Орпо гүн цочролд орсноо мэдэгдээд хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

2007 онд Хельсинкийн ойролцоох Йокела дунд сургуульд Пекка-Эрик Аувинен гэдэг хүүхэд зургаан сурагч болон сургуулийн захирал, эмчийн амийг гар буугаар хөнөөсний дараа өөрийн амийг егүүтгэж байжээ. Үүнээс хойш жилийн дараа 2008 онд Финландын баруун хойд бүсийн бас нэг дунд сургуульд Матти Саари гэдэг хүүхэд есөн сурагч, нэг эрэгтэй ажилтны амийг хөнөөсний дараа өөрийгөө буудсан юм.

Эдгээр халдлагуудын дараа 2010 онд Финланд улс галт зэвсгийн тухай хуулиа чангатгаж, буу эзэмших насны босгыг 18-аас 20 болгон өндөрсгөж байв. 5.6 сая хүн амтай Финланд улсад одоо галт зэвсэг эзэмших эрхтэй 430,000 хүн, бүртгэлтэй 1.5 сая буу байдаг байна. Тус улсын хүн амын дунд ан гөрөө хийх, бай буудлагаар хичээллэх нь өргөн дэлгэр тархсан үзэгдэл юм.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

Ха ха [66.181.189.199] 2024-04-06 07:54:31

Финланд үхсэн хатсны соёл хөгжилтэй орон гэж. Айл бүр зэвсэгтэй аллага нь атганд явдаг зэрлэгүүдийн орон

Зочин [203.98.76.249] 2024-04-03 13:43:10

дота конторын ач тус шүү.

Зочин [66.181.161.193] 2024-04-06 01:11:13

yanaaa

smbd [202.70.34.27] 2024-04-03 15:23:44

what a brain


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.