Малын хорогдол нэмэгдсэн учир эдийн засгийн өсөлтийн төсөөлөл найман хувь байсныг 3.8 хувь болгож бууруулжээ
Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн өсөлтийн төсөөллийн талаар дараах мэдээллийг өглөө.
Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд "Эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож бууруулсан. Үүнд хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарч байгаа агшилт голлон нөлөөлсөн. Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө орон нутагт малын хорогдол нэлээд өндөр түвшинд хүрсэн. Бидний тооцоо хийж байсан хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үетэй харьцуулахад малын хорогдлын тоо нэлээд нэмэгдээд байна.
Иймд найман хувийн өсөлтийн төсөөлөл цаашид буурах эрсдэлтэй байна. Нөгөө талдаа нүүрс болон Оюутолгойн экспорт нэмэгдэж байгаа" гэв.
Сэтгэгдэл