Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ

Aдмин / Хууль

Хөгжлийн банкны шүүх хурал гэж өнгөрсөн жил томоохон дуулиан болж байв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн шүүгдэгч, өмгөөлөгч гээд хэргийн оролцогчид нийлсэн 100 гаруй хүнийг “Улаанбаатар чуулга”-ын байранд хавраас зуныг хүртэл хэдэн сар шүүсэн. Тэр шүүх хурлыг “…1937 оны “Бөмбөгөр ногоон”-д болсон эмгэнэлт шүүх хуралтай яг адилхан үйл явдал болж байна” гэцгээж байв. Сануулахад, анхан шатны шүүх НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Харин НПГ-аас энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар өвөл нь эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Эсэргүүцэлдээ “…Дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан. Эдгээр нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял нь хөнгөдсөн” гэсэн байдаг.

Улмаар энэ 2024 оны хавар уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Энэ талаараа “…Анхан шатны шүүхээс цагаатгасан нийт 48 хүнээс 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж, 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 32 хүнээс 10 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч С-д холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, бусад 22 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгчид холбогдох нийт хэргийг нэгмөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн. Харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй болно” гэж мэдээлсэн.

Тэгвэл прокурорын байгууллага энэ шийдвэрийг мөн л “эсэргүүцэж” байгаа аж. Прокурорын удирдлагууд “…Ер нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж шалгасан, энэ хэргийн оргилд байсан, яг зээлийн системийг зохион байгуулсан хүмүүсийг шүүхийн шатанд сулласаар, сүүлдээ эзэн холбогдогчгүй хэрэг болж дуусаж байна” гэж буй аж. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны хэргийн томчуудыг нь авч үлдээд “жараахай”-нууд дээр ажиллаад байна” гэж үзжэээ. Ийм агуулгаар НПГ-аас шүүхийн шийдвэрүүдэд бүхэлд нь эсэргүүцэл гаргахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Агий [103.71.101.47] 2024-04-17 20:49:41

Лав л Алтанхуяг луйвар хийхгүй байж чадахгүй нөхөр. Түүнийг дахин шалга.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.