Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Aдмин / Эдийн засаг

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа. Орох оронтой л болчихвол болох нь тэр” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ бол 22-40 насны эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй залуусын мөрөөдөл.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТЭД ДАРАГДСАН АРИЛЖААНЫ БАНКНУУД

Орон байртай болох хүсэлтэй иргэдийн найдвар болсон ипотекийн зээл сүүлийн жилүүдэд удааширч, зогсох дээрээ тулсан байв. Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулсан. Үүнээс үүдэж эргэлтийн санхүүжилтгүй болж хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдэд зээл олголт түр зогсолт хийсэн тухай албаныхан тайлбарладаг. Гэтэл нөгөө талдаа арилжааны банкнууд ипотекийн зээлийн хүсэлтэд дарагдсан. Өнгөрсөн сарын байдлаар нийт 17 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг арилжааны банкуудад ирүүлжээ. Хэрэв энэ хүсэлтүүдийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлбэл 2-3 жил хүлээх төлөвтэй байсныг албаныхан онцолдог.

Харин хэд хоногийн өмнө Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль баталж, хуулийн хүрээнд Хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар болсон гэдгээ зарлав. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Монгол банканд Хуримтлалын сангийн дансыг нээж, арилжааны банкнууд руу хуваарилалтаа хийж эхэлсэн байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ.

СҮҮЛИЙН 10 ХОНОГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 42 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкнууд руу шилжүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын эхний 10 хоногт нийт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ талаар Хаан банкны 11 хорооллын салбараас тодруулахад “2022 оны арванхоёрдугаар сарын зээлийн хүсэлтүүдийг шийдвэрлэж байна. Зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт сайжирсан” гэсэн юм. Харин Монгол банкнаас өгч буй мэдээлэлд “Эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3101 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1157 өрхөд олгосон аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн” гэжээ.

ҮНИЙН ТҮВШИН НИЙСЛЭЛИЙНХТЭЙ АДИЛ Ч ЗЭЭЛ ОЛГОЛТ НЬ ШУУРХАЙ, ХӨДӨӨ

Орон нутагт ипотекийн гурван хувийн зээл олголт хурдан шийдвэрлэгдэж эхэлжээ. Б.Сэр-Од бол орон нутаг руу шилжиж ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл. Тэрээр жилийн өмнө Улаанбаатар хотоос Орхон аймаг руу шилжиж тус аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилд орж, жилийн дараа орон сууцны зээлд хамрагдсан байна. Энэ тухайгаа “Би уламжлалтын их эмч мэргэжилтэй. Улаанбаатар хотод Монос эмийн санд эмчээр ажилладаг байсан. Завгүй амьдралын хэв маягаас залхаж орон нутаг руу нүүх тухай боддог болсон. Энэ үед Засгийн газраас орон нутагт шилжин суурьших иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг сонсоод орон нутаг руу шилжсэн. Орон нутагт жил ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сард орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ өгч дөрөвдүгээр сард нь зээлээ шийдвэрлүүлсэн” гэв. Орон нутагт зээл олголт сайн байгаа ч орон сууцны сонголт муу байгааг Б.Сэр-Од хэлж байлаа. Тэрээр “Мөн орон сууцны ам метрийн үнэ нь хоттой адил байгаа нь хүндрэлтэй байсан” гэж байв.

“ДЭЭШЭЭ, БҮР ДЭЭШЭЭ”

Улаанбаатар хотод орон сууцны үнэ байршлаасаа хамаарч өсөж байгаа ч чанар, орчны хувьд ялгаагүй байна. Жишээлбэл, хүмүүсийн хэлж заншсан “Офицер”-ын тойргоос зүүн тийш орон сууцны ам метрийн үнэ 2.7-3 сая төгрөг байгаа бол “Баянбүрд” орчимд 3.2-4.7 сая төгрөгийн үнэтэй байна.

Хүмүүс хотын төвд байр авах сонирхолтой байгаа боловч санхүүгийн чадамж нь хүрэлцэхгүй байгаа тухай хэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны иргэн Б.Батдэлгэр “2022 онд Төрийн банканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Өнгөрсөн долоо хоногт банкнаас дараалал болсон тул зээлээ судлуулаарай гэж холбогдсон. Зээлээ судлуулаад явж байна. Зээлийн хүсэлт өгч байх үед ам метр нь 2.7 сая төгрөг байсан орон сууц энэ жил 3.5 сая төгрөг болж өсжээ. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд”-ийн тойрог орчмын байрнуудын үнэ нэлээдгүй өссөн байна. 150 сая төгрөгт хотын төвд хоёр өрөө шинэ байр олдохгүй байна” гэсэн юм.

Төр бодлого гаргаж иргэдээ орон сууцжуулах төлөвлөгөөнүүдийг янз бүрээр л хэрэгжүүлж байна. 2012 оноос эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөр хүлээлгээд ч болов “бай”-гаа оносоор л байгаа. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг зээлийн асуудлыг нь шийдвэрлэхээр үнийн өсөлтөөр “дарлачихдаг” барилгын компаниуд бодит хөрсөнд буумаар юм. Тэр ч бүү хэл орон сууцны үнийг хөөсрүүлж байгаа эсэхийг холбогдох газрууд нь нягтлах нь зөв байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.57.95.178] 2024-05-19 17:18:01

Хөөс бол биш шүү. Шунал л байгаа. UA Properties LLC-ын Урангоо гэж хүүхний шунал монголын залуусын мөрөөдлийг уландаа гишгэлж байгаа шүү. Тэр хөгжилтэй баячууд олон байдаг улсын технологийг авчирж буурай хөгжилтэй улсад хэрэгжүүлснээр байрны үнэ асар хурдтай нэмэгдсэн. Тэд бол эдийн засгийн алуурчид бас залуусын мөрөөдлийг алагч нар.

Зочин [103.57.95.228] 2024-05-18 16:20:17

Хаана олгоод байгаа юм вэ? Тэр зээлийг??

Зочин [202.126.90.254] 2024-05-18 14:22:52

Oron suutsnii vniig buulgah tsag ni bolson barilgiin materialiin vne buuchihsan sh de.kowidiin ved ussun ter chigtee bgaad bhii

Chimeg [202.126.90.254] 2024-05-18 14:20:48

Oron suutsnii mk vniig buulaach barilgiin materialiin vne buuchihaad bhad songuulid ursulduj bga hvmvvs muriin hutulburtuu tusga.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-05-18 08:09:07

ЗАСГИЙН ЭНЭ ЗЭЭЛ БОЛ СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ТҮР САНХҮҮЖИЛТ ШҮҮ. ИРГЭДЭД ЗӨВЛӨХӨД: 1.АВИЛГААР ГАЗАР АВААД ДӨНГӨЖ БАРЬЖ ЭХЭЛЖ БУЙ БАЙРАНД УРЬДЧИЛГАА ӨГЧ,БАЙР ЗАХИАЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ.БАЙРЧ ҮГҮЙ,МӨНГӨ Ч ҮГҮЙ ХООСОН ХОЦРОНО ШҮҮ 2.УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭГЭЭД АВЧИХСАН АШИГЛАЛТАНД ОРСОН БАЙРУУДААС ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВААД,ӨӨРСНӨӨ НЭМЭЭД ШУУД ХУДАЛДАЖ АВЧ ОР 3.УБ ХОТ,ХӨДӨӨГҮЙ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙРЫГ БҮҮ ХУДАЛДАЖ АВ.ТЭР БАЙРУУД ЭЗНЭЭ ХҮЛЭЭГЭЭД ХЭДЭН ЖИЛ Ч БОЛОВ ЭЗЭНГҮЙ БАЙЖ Л БАЙГ 4.БОЛОЛЦООТОЙ БОЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВАЛГҮЙ/энэ зээлийг 20 жилд 2.5-3 нугалж төлдөг/ХОТ,ХӨДӨӨГҮЙ ХОТЫН ЗАХАД Ч БОЛОВ ГАЗАР АВААД ӨӨРСНӨӨ ХАШАА,БАЙШИНГАА БАРИАД ТУСДАА ӨӨРИЙН ГЭСЭН ГАЗАР,СУУЦТАЙ САЙХАН АМЬДАР.ИНГЭХЭД ҮСРЭЭД 60-70сая төг л ГАРНА.ҮҮНД БАНКНААС ЗОХИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ Ч БАС ОЛДОНО. 4. ХОТ,ХӨДӨӨГҮЙ БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦУУД ЧАНАР МУУТАЙ,ҮНЭ 1.3-1.5 ДАХИН ХИЙ ӨСГӨЖ ХӨӨРӨГДСӨН БАЙДАГ ТУЛ ЭДГЭЭР ӨНДӨР ҮНЭТЭЙ СУУЦУУДЫГ БҮҮ ХУДАЛДАЖ АВ.ЭДГЭЭР НӨХЦӨЛД ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОДИТРУУГАА ДӨХӨЖ БУУНА.

Иргэн [175.198.215.119] 2024-05-17 22:31:21

Одоо бүр төр хурааж аваад үнэгүй тараа гэдэг болох нээ.ккк

Зочин [202.126.91.227] 2024-05-17 16:17:49

Хөдөө малчин 6% зээл авч байна Одоо 8% ийн зээл авснаа 6 % болгооч шадар сайд болох юм хэлсэн дээ дэмжээд дуулгаарай хүмүүсээ

Irgen [202.126.90.134] 2024-05-17 16:08:54

Odoo Mik ni hurdan hurdan awmaar yumaa..

иргэн [103.10.23.177] 2024-05-17 14:44:19

Яармаг нисэхийн байрны үнэ арай хэтэрхий өндөр байна тэгээд түгжрэл ихтэй онцгүй юм бна.Компаниуд нэг нэгнээ дуурайгаад хөөсөрсөн үнээр өрсөлдөөд үүнийг хянаж шалгах газар бна уу.ШӨХТГазар юу хийдэг газар вэ ? Мөнхчулуун даргатай байхад арай дээр юм яриад торгууль төлөөс тавьдаг байсан одоо бүр таг.

Зочин [103.215.14.2] 2024-05-17 10:46:42

Барилгын салбарын үнийн хөөрөгдөл, хөөсийг хагалах цаг нь болсон. Намууд энэ талаар мөрийн хөтөлбөртөө сайн тусгаж өгөх хэрэгтэй.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.