Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбоотойгоор ишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Улс төр сонгуулийн үеэр мөнгөний хамааралтай байдаг асуудал их байна. Улс төрийн намууд жагсаалтад орох хүмүүсээсээ санаанд багтахааргүй их мөнгө дансанд байршуулахыг шаардаж байгаа тухай яригдах боллоо. Аудитын газраас УИХ-ын сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг зарласан, маш их мөнгө хэлсэн. Сонгууль мөнгөний хамааралтай боллоо. Цаанаа авлига ашиг сонирхлын хүлээнд байна гэсэн үг. УИХ-д сонгогдлоо гэхэд мөнгө өгсөн хүндээ үйлчилнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Ирэх даваа гарагт улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж дуусна. Зарим нам нэр дэвших зөвлөлөө байгуулаад байгаа. Хувийн хэвшил өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгарна. Урьд урьдын сонгуулиудаар гарч байсан шиг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүт хонгилддог, барьдаг, хуулийн байгууллага ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг ийм байдлыг гаргуулахгүй. Аль ч намын тухайд ийм асуудал гаргахгүй гэдгийг хэлье. Зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Үүнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал явагдаж байгаа. Хэрэг төвөгт орсных нь дараа биш хэрэг төвөг гарахаас урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намын удирдлагууд, бизнесийн томоохон компанийн захирлуудад хандаж, өнөөдөр, маргааш нөгөөдөр гэсэн гурван өдрүүдэд хэрэгт орж гогдуулав. Энэ тохиолдолд саяны асуудал яригдахгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль өөрөө үйлчилж таарна шүү гэдэг зүйлийг хэлье гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дээрх төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:36

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.9.46.196] 2024-05-19 22:20:45

За шаалдаа бадмаа Энхбаяр гөлгөө өөрийн намын хулгайч нартаа хэл

Зочин [202.126.90.167] 2024-05-19 17:29:46

Зөв.шударга сайн ажиллах хэрэгтэй

Зочин [103.212.119.172] 2024-05-19 14:03:03

Ардчиосан хувьсгалаас хойш л ийм Сонго уйл болж байгааг чи өнөөдөр мэдэж бнуу гэлтэй элэг 2.

Зочин [66.181.186.161] 2024-05-19 10:46:04

За тийм байлгүй дээ. Хууль байдгийг харуулах хэрэгтэй. Маш сайн зөв хуулийг хэрэгжүүл.

Зочин [59.153.114.204] 2024-05-19 09:26:30

Энэ мэт дандаа худлаа бүлт бүлт хуцна. Тэгээд дараа нь хэлсэн үгнээсээ буцдаг. Шударгын дүр эсгэсэн МАНгарууд

Зочин [202.9.46.196] 2024-05-19 22:17:16

Яг үнэн

Зочин [202.9.46.21] 2024-05-19 10:30:56

Хуцдаг гөлөг бэ чи

ERP система [146.70.111.132] 2024-05-18 06:36:28

Мы разработали эффективную ERP систему и бизнес-модель для управления и учете на производстве. Если интересно, подробнее тут https://clck.ru/3AegRk

JamesDaf [146.70.111.132] 2024-05-18 00:33:55

Здравствуйте! Мы выведем ваш сайт на новый уровень и привлечем еще больше клиентов. Услуги и цены: 1. Обновим сайт: Сделаем его современным, быстрым и удобным для ваших посетителей от 20 тыс. руб. 2. Запустим рекламу: Настроим контекстную и таргетированную рекламу от 10 тыс. руб./мес. для привлечения целевой аудитории 3. Продвинем в ТОП: Улучшим позиции вашего сайта в поисковых системах, чтобы больше людей находили вас от 15 тыс. руб./мес. Гарантируем: 1. Рост позиций вашего сайта 2. Повышение посещаемости 3. Увеличение обращений Готовы увеличить поток клиентов и доход? Свяжитесь с нами, чтобы обсудить детали, начать работу и получи аудит сайта в ПОДАРОК! С уважением, ведущий менеджер Марат Ганиев Web Perspective Контакты sales@webperspective.ru webperspective.ru +79675559830


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.