АНУ-ын сонгогчдын дөрөвний нэг Байден, Трамп хоёрын хэнийг нь ч дэмжихгүй байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр гол улс төрийн намаас нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байгаа сонгогчдын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Pew төвийн саяхан явуулсан судалгааны үр дүн харуулжээ. Тухайлбал Жо Байден, Дональд Трамп хоёрын хэнийг ч сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо нийт сонгогчдын дөрөвний нэг хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь 2020 оны сонгуулийн өмнө явуулсан ижил санал асуулгын үр дүнгээс хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ. Ийм сонгогчдыг “double-haters” (давхар үзэн ядагчид) гэж нэрлэдэг бөгөөд тэд 2016 онд Дональд Трампыг ялахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Харин 2020 онд тэд эсрэгээрээ Жо Байденыг ялахад нөлөөлж байжээ.
Гэхдээ энэ удаагийн сонгуульд тэдгээр сонгогчид саналаа огт өгөхгүй байх, эсвэл Роберт Кеннеди зэрэг гурав дахь нэр дэвшигчдэд саналаа түлхүү өгвөл энэ нь Байден, Трамп нарын аль алинд ноцтой аюул учруулна гэж ажиглагчид үзэж байна. Улс төрийн туйлшрал улам бүр нэмэгдэж байгаа нь гол намуудын нэр дэвшигчдийн дэмжлэг сулрахад нөлөөлж байгаа гэнэ.
Тухайлбал гучин жилийн өмнөхтэй харьцуулахад ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдийн нам доторх дэмжлэг бага зэрэг суларсан бол эсрэг намынх нь сонгогчдын тэдэнд хандах хандлага улам сөрөг болсныг Pew төвийн шинжилгээний дүн харагджээ.
Эх сурвалж: Bloomberg
Сэтгэгдэл