Төмөр зам, 3, 4 дүгээр хороолол зэрэг найман байршлын айл өрх, ААН-ийн халуун усыг 14 хоног хязгаарлана
Улаанбаатар хотод дулааны шугамын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнөөдрөөс/2024.07.22/ дараах байршлуудын айл өрх, ААН-үүдийн халуун усыг хязгаарлаж байна.
- Төмөр замын удирдах газрын орчим
- 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол орчим
- Төв гандан хийд
- Хуучнаар Эх нялхас
- МҮОНРТ орчмын хэрэглэгчид
- Түндэмүн саун
- Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
Дулааны шугам засвар шинэчлэлийн ажил долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 2-ны хооронд 14 хоног үргэлжилнэ.
Долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.
- Солонгос улсын ЭСЯам
- Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Дүнжингарав хороолол, маршал таун, ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
- Их тэнгэр цогцолбор
- Олимп, Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
- Нарантуул захаас БЗД
- Цэргийн госпитал
- Баганат өргөө хороолол
- ХСИС орчмын хэрэглэгчид
- Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
- АШУИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.
Сэтгэгдэл