540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгож, усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргалаа

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод энэ сарын 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна.

Мөн долоодугаар сарын 22-23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар НОБГ-ын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан. Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг Цаг Уур Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас мэдээлсэн.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ), Сууц өмчлөгчдийн холбоодод үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам, анхан шатны арга хэмжээний талаар сургалт орсон байна. Уг заавар, зөвлөмжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, СӨХ-оор өөрсдийн эд хөрөнгөдөө хариуцлагатай хандвал үер, усны эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод баяр наадмын өдрүүдэд гурван том хүн, хоёр хүүхэд нийт таван иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул гол усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг онцлов.

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭХ СУРВАЛЖ:IKON.MN


Сэтгэгдэл

зочин [103.57.95.99] 2024-07-24 14:22:42

Монгол хүн бүр өөрийн хариуцсан ажлаа чанартай, хариуцлагатай, судалгаанд тулгуурлан тултал нь сайн хийгээд сурчихвал ийм мэт шаардлагагүй нэмэлт зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарахгүй байх даа? Монголд жилд унадаг хур тунадас Япон зэрэг оронд хоногтоо л унадаг шүү дээ, тэгээд тэнд бүх юм нь урсаад хүн ам нь хохироод байна гэж сонсогдохгүй л юм даа, Төр засгийн шаардлага, стандарт муу юмуу? байхгүй юмуу?

Зочин [103.168.34.107] 2024-07-23 07:54:44

gal untraah ajil hiideg uls. shuudai shoroogoo toolood l suuj bdag baih ni

ЗОЧИН [139.5.218.34] 2024-07-22 11:13:42

АЙМААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ , БААТАРЛАГ ҮЙЛС ХИЙСЭН ЮМ ШИГ Л ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХ ЮМ ! ХУР ТУНАДАСГҮЙ ҮЕР УСГҮЙ ҮЕД ҮХСЭН МЭТ ЮУ Ч ХИЙХГҮЙ !

Зочин [202.126.91.155] 2024-07-22 17:35:40

Ам нэмэхээр хошуу нэм өмхий үхэр минь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.