Алжирын боксчин Иман Хелифийн биед ЭРЭГТЭЙ ХҮНИЙ кариотип илэрчээ

Aдмин / Спорт

Европын боксын холбооны /EUBC/ -оос Алжирын боксчин Иман Хелифийн биед эрэгтэй хүний хромосомын бүрдэл болох кариотип илэрсэн учраас тэрбээр хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч байж болно гэдгийг мэдэгджээ. Энэ талаар Европын боксын холбооны ерөнхийлөгч Иоаннис Филиппатос “Бидний авсан цусны хоёр шинжилгээ нь Иманд эрэгтэй кариотип байгааг баталдаг, энэ бол хэвийн бус тохиолдол юм. Тэрбээр эрэгтэй ч байж болно, эмэгтэй ч байж болно. Ийм тамирчдыг ямар ангилалд оруулах вэ? түүнийг эм хүйстэй төрсөн гэж ярьж байна. Харин би түүнийг эх барьж аваагүй, эх барьж авсан хүмүүст бид итгэж байна. Эр хүний хүч чадлыг агуулсан ийм тамирчнаас эмэгтэй тамирчдыг хамгаалахыг бид хүсэж байна. Эрэгтэй ба эмэгтэй кариотипүүдийг зэрэг агуулсан тамирчидтай харьцуулахад ердийн эмэгтэй тамирчдын биемахбодийн хүч нь сул байдаг" гэж сэтгүүлчдэд хандан мэдэгдсэн байна. Филиппатос өмнө нь Олон улсын боксын холбооны /IBA/ эмнэлгийн комиссын даргаар ажиллаж байхдаа Алжирын тамирчнаас хүйсийн сорилын шинжилгээ авч байжээ. Харин Иман Хелиф олимпын үнэт зүйлсийг хүндэтгэн сахиж, тамирчид руу дайрч давшлахгүй байхыг уриалжээ. Тэрбээр "Миний бие дэлхийн бүх хүнд хандан Олимпын зарчим ба Олимпын Хартийг мөрдөн сахиж, тамирчдыг доромжлон дарамтлахгүй байхыг уриалж байна. Ингэж дайрч давшлах нь маш их үр дагавартай бөгөөд хүмүүсийн бодол санаа, оюун санаа, хүсэл тэмүүллийг устгах аюултай. Энэ нь хүмүүсийг эвдрэлцүүлэн хуваах аюултай” гэжээ. Эх сурвалж: ТАСС


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.235] 2024-08-07 19:22:19

Энэ бол жам ёсны бус ийм үйлдэл.. ХХУ эсвэл ХУ хромосомтой эсэхийг шинжилгээгээр илрүүлж чадахгүй байгаа гэсэн үг үү. Зөвхөн У хромосом илэрсэн гэжээ. Нийт хромосомын тоог гаргаж болно ш дээ. Үнэхээр манин байна уу, худлаа манин болж жүжиглэж бна уу гэдгийг... Эсвэл үнэнийг илрүүлэхийг хүсэхгүй байгаа юм байна даа

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-07 16:41:36

ER N BOL HUN TURULHTUN HUGJIH YVTCAD ELDEV GAJIG GARDGIIN L NEG NLSHUUDEE TUUNII BURUU UGUICH TER UURUU MEDEHGUI ER HUN DAVAMGAILSAN BNASHUUDEE NEGENT L BID CHINI OYUN UHAANT HUN TURULHTUN BIZDEE...HUUHNUUDDEE BUTCAAGAAD SHAGNALIIG N UG ...HARIN IIM HUMUUST ZORIULSAN UUR SIID SHIIDVERUUDIIG GARGAHLSHUUDEE...

Зочин [139.5.216.102] 2024-08-07 16:08:33

Ер нь болохгүыш дээ байгалаасаа сулхан хүч чадал заяасан эмэгтэй хүнийг байгалаасаа эр хүч заяасан эм гэгч хүнтэй тэмцэлдүүлэх нь утгайгүй биз дээ.хичнээн бэлтгэл хийлээ ч хад мөргөсөнтэй адил

Зочин [66.181.189.108] 2024-08-08 08:50:35

Хараажаар эр хүн шиг байгаа биз дээ тэгээд ийм хүнийг энгийн эмэгтэй хүнтэй тулалдуулаж л байдаг арай тэнэг үйлдэл

Зочин [66.181.189.108] 2024-08-08 08:46:18

Яаж ч бодсон хүч тэнцвэргүй тэмцээнийг харах болно . Ийм байж болохгүй л байх

Inaga [122.201.31.61] 2024-08-07 13:13:47

Wwe meregjliin tulaanaar l yvsan Dr tend 10 10 n iim imanuud bii teden dund huch uz diilehhvi bh

Зочин [45.133.4.17] 2024-08-07 12:04:17

Америк улс ийм л гаж юмнуудыг дэмждэг.

Зочин [139.5.216.102] 2024-08-06 18:19:48

Өө хө хөөрхий манин л юм бн

Зочин [66.181.182.89] 2024-08-07 11:57:13

Манин юм уу, тайган юм уу? За аль нь ч байсан цэвэр эмэгтэй хүн л лав биш юм байна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.