Б.Лакшми: Япон бодлогын хүүгээ нэмж, йенийн ханш чангарснаар олон улсад хөрөнгийн зах зээл савлаж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Сүүлийн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээл огцом савлаж эхэллээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн томоохон зах зээл болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж сүүлийн долоо хоног нэлээд савлагаатай байлаа. Мөн Японы хөрөнгийн бирж бууралттай байв. Түүхэнд хар баасан гариг гэж байдагтай адил Японы хувьд хар даваа гариг гэж хэлж болохоор харагдсан. Үүнийг хоёр талаас харах хэрэгтэй. Савлах гол шалтгаан нь Япон бодлогын хүүгээ нэмсэн нь том нөлөө үзүүллээ гэж харж байна. Японы йенийн ханш олон сар сулралттай байсан. Суларч байсан ханш гэнэт чангарахад ийм нөхцөл байдал тулгарсан. Яагаад гэвэл ханшийн зөрүү нь АНУ-ын ам.доллартай харьцуулахад хүү багатай. Бодлогын хүү доогуур зээл авахад бага хүүтэй, мөн ханш нь илүү сул байдаг учир хүмүүс зээл аваад АНУ-ын хувьцаа авчихдаг тохиолдол элбэг болсон. Тэр хувьцаа нь сүүлийн жилүүдэд 20-30 хувь өссөн. Авсан зээл, хувьцаа хоёрын зөрүү дээрээс ашиг олдог.

Гэтэл сүүлийн долоо хоног йен бодлогын хүүгээ нэмснээр зөрүү нь багасч хүмүүс хувьцаагаа хурдтай зарж эхэлсэн. Их хэмжээгээр зараад эхлэхээр огцом уналтад тодорхой нөлөө үзүүлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Би хувьдаа хөрөнгийн бирж маш эмзэг салбар учир бага зэргийн сөрөг мэдээлэл гарахад л нөлөө үзүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон онцлогууд байна гэж харж байна.

Нэгдүгээрт, АНУ-ын сонгууль, хоёрт дэлхий дахины геополитикийн асуудал, гуравдугаарт Орос, Украины дайн байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд нэлээд хурцадмал болж байгаа Иран Израиль руу дайрах нөхцөл байдал зэрэг нь улс орнуудын эдийн засагт нөлөөлнө. Ингэснээр эдийн засгийн өсөлт буурч, хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол буурах юм.

-АНУ-ын хөрөнгийн биржид том, том компаниудын хувьцаанууд байдаг. Жишээ нь Аpple бууралттай байна. Эргэж сэргээх үйл ажиллагаа юу байж болох вэ?

-Хөрөнгийн биржийн хувьцаа компаниудынхаа үйл ажиллагаатай холбоотой байдаг. Аpple дээр бол сүүлийн хоногт Warren Buf­fett’s хэсэг хувьцаагаа зарсан гэх мэдээ гарч байгаа. Ихэнхдээ хүмүүс томчуудыг зараад эхэлбэл ямар нэгэн юм болох нь гээд дагаад зардаг. Apple компани сүүлийн үед бүтээгдэхүүний шинэчлэлтийн бодлогууд сул байв уу гэж харагдаж байгаа. Нөгөө талаар хоёр гурван үйлдвэр нь Хятадад байсан ч цар тахлын дараа Вьетнам руу шилжүүлэн томоохон үйлдвэрүүдээ бариад эхэлсэн. Үүнтэй холбоотой илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай учир инновацийн бодлого тал руугаа анхаарч чадахгүй байгаа болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэхээр технологийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа учраас хоцорч болохгүй.

-Хонгконгийн бирж болон бусад биржүүд ямар хөдөлгөөнтэй байна вэ?

-Хонгконгийн бирж сүүлийн үед идэвх муутай байгаа. Хонгконг Хятадтай нэгдсэнтэй холбоотой ихэнх хөрөнгө оруулагч нь гараад явчихсан. Тэгэхлээр үүнтэй холбоотойгоор Хонконг ийн зах зээл болон хөрөнгийн бирж дээр томоохон нөлөө үзүүлэх нь бага. Мөн АНУ, Японы бирж зэрэг том зах зээлүүдийг бодвол харьцангуй бага гэж бодож байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд яг ийм үйл ажиллагаа нэлээд хумигдсан.

-Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ямар байна. Олон улсад буурч байхад манайд яаж нөлөөлөх бол?

-Монголын хөрөнгийн бирж бол өөрөө олон улсын зах зээлтэй холбоотой үйл ажиллагаа ихэнхдээ явуулдаггүй. Жишээ нь олон улсын томоохон хувьцаа манайд худалдаалагддаггүй. Дотоодын л хувьцаанууд гаргадаг. Тэгэхлээр олон улсын томоохон доргилтууд гарахад харьцангуй гайгүй. 2007, 2008 онд дэлхийд санхүүгийн том хямрал болоход Lehman Brothers-оос гарсан хямрал үүсэхэд Монгол Улс харьцангуй гайгүй байсан. Яагаад гэвэл бас хамаарал, харилцаа холбоо нь арай бага байгаад болов уу. Давуу тал болж байгаа ч олон улсын зах зээл дээр хэчнээн харилцаа холбоо шууд холбоотой биш ч гэсэн тодорхой хэмжээгээр бас нөлөөтэй. Шууд олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж авах боломжгүй байгаа ч тодорхой брокер диллерүүдын компаниудаар дамжуулан хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Олон улсын түвшинд Монгол Улсаас худалдаж авсан хувьцааны тоо хэмжээ тодорхой байдаггүй, би тийм тоо хэмжээг харж байгаагүй.

-Манай улсын дотоодын үйл ажиллагаа, хөрөнгийн бирж хэвийн байна уу. Улирлаасаа хамаарч идэвхждэг үү?

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхждэг ч харьцангуй бага үе гэж байдаг. Мэдээж хүмүүс сүүлийн жилүүдэд хувьцаанд хөрөнгө оруулж байгаа. Ялангуяа биткойн түүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулна гэдгээрээ хувьцаа худалдаж авах сонирхол өссөн. Гэхдээ шууд утгаараа аваад үзэхэд бид хувьцааны зах зээл дээр томоохон өөрчлөлтүүд гаргаагүй гэдэг нь нэг их харагддаггүй. Хавар томоохон нөлөө үзүүлсэн нь арилжааны том таван банк өөрсдийнхөө хувьцааг гаргасан. Энэ нь тодорхой хэмжээний нөлөөг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжихэд, түүнээс өөр томоохон нөлөө байгаагүй юм. Цаашдаа Монгол Улсынхаа хөрөнгийн биржийг өөр илүү эргэлтэд оруулах шаардлагатай гэж харж байгаа. Ялангуяа “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг хөрөнгийн бирж рүү худалдаалах боломжгүй. Тэгэхээр ямар ч амьгүй, өгч байгаа ногдол ашиг тухайн үедээ АПУ-тай харьцуулахад хоёр дахин өндөр ногдол ашиг өгч байх жишээтэй. Хувьцаа эзэмшигч бид мэдээлэл авах боломжгүй. Зарим хүмүүс 2012, 2013 онуудад өөрсдийнхөө сургалтын төлбөрийг төлүүлчихсэн байдаг. Хоёр дахин бага хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс нь өөрсдийнхөө хувьцааг өсгөмөөр байж болно. Тэгэхэд мэдээллүүд нь бүгдээрээ хаалттай байдаг.

-Яагаад манайх ингэж түгжээд байдаг юм бэ?

-Улс төрийн ашиг сонирхол байна гэж хардаг. Яагаад гэвэл улс төрийн үйл ажиллагаатайгаа холбоотой ашигтай ажиллахад дараагийн жилд нь шууд ногдол ашгаа өгөх ёстой. Тэгэхэд 2023 онд ногдол ашиг аваагүй 2024 онд 2022, 2023 он гээд хоёр жилийн ногдол ашгаа авсан. Тогтмол олгох процесс их чухал гэж харж байна.

-Японы Ерөнхий сайд манайд айлчлах гэж байгаа. Түүнтэй холбоотойгоор Япон, Монгол хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжруулах, худалдааны гэрээ зэрэг хөндөгддөг асуудлууд байдаг?

-Монгол Улс Японтой эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлд гарын үсэг зурсан байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тэдгээр нь амь орох ёстой. Японоос манай улс руу нэлээд их бараа бүтээгдэхүүн импортлогдож байгаа харагдаад байдаг ч эргээд Монголоос экспортлох тал дээр илүү чухал санаа тавих хэрэгтэй.

Ялангуяа томоохон үйлдвэр, хувийн хэвшил зэрэгт хамтарч ажиллах, цаашид үүнийгээ яаж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ, хамтарсан үйлдвэр барих уу, хөрөнгө оруулалт авах зэргийг хэлэлцэх хэрэгтэй байх. Ажлын байр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт экспорт руу чиглэсэн үйл ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

aihxynfsmx [107.189.11.111] 2024-11-07 04:29:33

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

aqzygugbpu [107.189.11.111] 2024-11-07 04:29:30

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Иргэн [103.57.94.74] 2024-08-10 14:38:48

Монгол банкны удирдлагын хэдэн нөхдүүд бодлогын хүүг хүчээр буулгаж МАН- н даалгаврыг биелүүлж ард иргэдийн амьдралыг сүйрүүлж бн!!! Ядаж мөнгө хэвлэхгүй хүү бууруулсан бол яаахав!!! Одоо үл хөдлөхийн үнийн хөөрөгдөл яааж иргэдийг сөхрүүлж бн!!! Ийм мэдлэг тааруу хүмүүс зайлаасай!!

Zochin [72.143.223.1] 2024-08-10 10:31:00

Iim unelelt dugnelt hiih chadwartai ediin zasagchid tord garaasai. Ene olon jil yaruu nairagch setguulch bohchuud garaad yu hiiv.

Зочин [66.181.182.227] 2024-08-09 15:23:51

ЖИЖҮҮРИЙН Л ХЭДЭН ҮГ ҮСЭГБАЙНАДОО

Зочин [174.218.100.73] 2024-08-11 04:10:47

Наад захын энгийн хүмүүс хэвлэлээс авдаг л мэдээлэл байна.

Зочин [103.212.116.178] 2024-08-10 08:49:19

Жижүүрийн үг биш, мэргэжлийн зөвлөмж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эдийн засгийн хэлбэлзэл олон улсын зах зээлд давтагдана. Сайн эдийн засагч байна.

Хэрэглэгч орох [202.126.89.140] 2024-08-09 10:58:37

манай улс стратэгийн түншлэл байгууллаа гээд л бөөн ажил болдог.тэгээд зөндөө барааг нь авлаг мөртлөө зөрүүлэнд экспорт хийх иу ч байхгүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.