Хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнийг 12 сая төгрөгөөр торгожээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.02-оос 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд) 37.186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 341 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 127, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 113, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 73, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 118.942 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 118.839 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 118.063 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 776 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.217, Танхайрах 109, Хүний биед халдах 352, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 157, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 114.186, бусад 1.818 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 157 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 15, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 85, сураггүй алга болсон хүн 51, шүүхээс даалгасан хүн 56, зөрчил үйлдсэн этгээд 21 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам Центр” төвийн автомашины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний биед халдаж, автомашины дугуйны хийг гаргасан” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Арслан.мн” нэртэй мэдээллийн сайтад “Чирч явсан 2 машины голоор орчхоод хэрүүл хийж байгаа бололтой” гэх гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Э”-ийн “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” үйлдэлд оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.