Б.Золбоо: Өтгөн хатах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл бамбай булчирхайн өвчнөөр өвчилсөн байж магадгүй

Aдмин / Эрүүл мэнд

Бамбайн эмгэгүүд дундаас зангилаат эмгэг илүү хувьтай тохиолдож байгаа тул энэ эмгэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө хүргэхээр УНТЭ-ийн ДШСДТөв-ийн дотоод шүүрэл булчирхайн эмч Б.Золбоотой ярилцлаа.

Тэрбээр "Бамбай булчирхай нь эрүүл хүн бүрт байдаг булчирхай бөгөөд хүний бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг гол булчирхай юм. Бамбай булчирхай нь тироксин буюу Т4/90%/, триодтиронин буюу Т3/10%/ дааврыг ялгаруулна. Бамбайн булчирхайгаас ялгарч байгаа дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар өвчин үүсдэг. Дааврын хэмжээ ялгарах ёстой хэмжээнээс илүү ялгарахыг бамбай булчирхайн хордлого, бага ялгарахыг бамбай булчирхайн дутагдал гэж ангилдаг.

Сүүлийн үед мөн бамбай булчирхайн зангилаат эмгэгүүд элбэг тохиолдох болсон. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бамбайн булчирхайн зангилаат эмгэг элбэг тохиолддог.

Зангилаат эмгэгийг бамбай булчирхайн хоргүй хавдар гэж нэрлэдэг. Нийт зангилаат өөрчлөлт бүхий бамбайн булчирхайны 1-3 хувьд нь бамбай булчирхайн хортой хавдар тохиолддог. Бамбай булчирхай хоргүй хавдар болон хортой хавдрын аль алиныг нь лабораторийн, багажийн болон мөн бамбай булчирхайн эсийн шинжилгээгээр оношилдог.

Бамбай булчирхайн даавар их хэмжээтэй ялгарснаар бамбай булчирхайн дааврын хордлогод ордог бөгөөд энэ үед зүрх дэлсэх, бүх бие салганах, чичрэх, булчин сулрах, богино хугацаанд биеийн жингээ их хэмжээгээр алдах, турах, шалтгаан тодорхойгүй гүйлгэх , нойрны хямрал зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Харин бамбай булчирхай дааврууд ялгарах хэмжээнээсээ бага ялгарвал бамбай булчирхайн дааврын дутагдалд орж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн мартамхай болох, нойр өөрчлөгдөх, арьс хуурайших, өтгөн хатах, нозоорох, ядрах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татдаггүй байх ёстой байдаг. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болохоор төлөвлөж эхэлсэн үеэсээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх хэрэгтэй. Иод баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж занших хэрэгтэй" гэв.

ARSLAN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.