Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ

Aдмин / Эрүүл мэнд

Геронтологийн үндэсний төвөөс “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд есдүгээр сарын 24-нд ахмадын урьчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Аяны хүрээнд есдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Ахмад настны орчин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” сэдэвт өдөрлөгийг ЭМЯ, НЭМҮТ, Хан-Уул дүүргийн өрхийн ЭМТ-д, Хан-Уул дүүргийн ахмадын хороо хамтран зохион байгуулсан байна.

Тус өдөрлөгөөр 500 гаруй ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг өгч ажилласан байна.

Мөн есдүгээр сарын 19-нд Яармагт ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг үнэ төлбөргүй хийсэн бол Төв цэцэрлэгт хүрээлэнд ахмадын өдөрлөг алхалт, бүжгийн тэмцээний сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм.

2024 онд НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахмад настны оршин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” гэсэн уриаг дэвшүүлж ахмад настнуудын дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний эрхийг хамгаалах хүндэтгэх ажлыг нийгэмд таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.

mnb.mn


Сэтгэгдэл

Зочтн [109.252.136.249] 2024-09-25 17:49:45

Чанартай ахмадын сувилвл болон байр барих хэрэгтэй. Бэрууд хуухдээ харуулчихаад хуухдэд уг хэлж брлохгуй юм хийлгэж болохгуй загнаж болохгуй гээд хадам эх эцэгээ аймшигтай доромжилдог зоддог .нохор нь авгайгаа омоордог . Хоодог.ийм уед хогшчуул асрамжийн газар очиж яс амрах хэрэгтэй. Ариг банкинд ажилдаг хэруулч хуухэн байдаг .

Зочин [202.179.15.130] 2024-09-25 14:53:57

ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ЯАХ ВЭ, ӨӨРСДӨӨ ӨВЧНӨӨ МЭДЭЭД БАЙДАГ ЮМ, ЭМЧИЛЖ ӨГӨХ НЬ Л ЧУХАЛ ШҮҮДЭЭ

Зочин [66.181.184.153] 2024-09-25 11:26:05

Энд бичсэн сэтгэгдэл одоо байшаа ахмадын хороо гэгч нэр зүүсэн нь ямар а

Зочин [124.158.122.51] 2024-09-25 11:17:41

Гурилдав гурилдав!!!!!!!!!

Zochin [66.181.191.142] 2024-09-25 09:37:29

Ахмадын асрамжийн газар хэрэгтэй.Биеиийг нь төрүүлдэг,санааг нь тарүүлдэггүй гэж үнэн үг.Хайрлахын дээдээр хайрлаж өсгөсөн ганц нэг хүүхэд төрөл арилжсан мэт зан ааш гаргаж хавчиж,шахаж байж суух аргаггүй хөгшид бна.Тэд нэр нүүрээ,хүүхдийн нэр хүндийг бодож сэтгэлдээ мөнхийн гунигтай нулимсаа нууж амьдарч бга олон ахмад бна .Жил ирэх тусам хөгширнө тэд хүүхэдтэй гэдэг нэрээр асрамжид очих эрхгүй,тиймээс ахмадуудын хүсэлтийг нууцаар авч асрамжид авах хэрэгтэй.Амьдрал баялаг хань ижлээ өнгөрвал хүүхдээ гэсээр байгаад ганц бие хоцорсон хүмүүс минь арай танагтай дээрээ хүн чанартай гайгүй хүнтэй суусан дээр юм байна лээ.Хүүхжд том болвол өөрийгээ л бодох хэрэгтэй....даанч хожуу ойлгосон.

Зочин [122.201.31.64] 2024-09-25 08:12:14

Хаана хэдийд ямар хугацаагаар үзлэг оношлогоо хийх нь тодорхойгүй мэдээлэл тавихаа болих шаардлагатай байна. Ахмадуудыг оролцуулах чин сэтгэлгүй байна шүү .

,өндөр настаг Ж.Цагаадай [103.212.117.12] 2024-09-25 06:52:36

ЯДАЖ ӨРИЙН ЦАГААР УУЛЗАЖ ТАНИДЦАЖ ӨНГӨРҮҮЛСЭН ҮЕЭЭ ДУРСАН ЯРИЛЦАХ ТУХТАЙ ОРЧИН МАШ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА Улс төр минь өөдөлж дэвжиж байна баяртай Байна иймд ахмадуудад анхаарал тавих боломж өдрөөс өдөрт нэмэгдэж байнаа залгамжилагчидаа!!!...

Сосорбарам төмөрбаатар байна [103.212.119.178] 2024-09-25 05:08:25

Зөв санал байна

зочин [103.57.92.232] 2024-09-24 14:18:53

Геронтологийн төв гээд СБД 100 айлд байдаг байгууллагаар ороод хэрхэн яаж эмчид үзүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тухай үүдэнд нь суудаг эмэгтэйгээс асуусан чинь эгээтэл нь цохиулчихаагүй шүү, айхтар ааштай, харилцааны наад захын соёлгүй, асар бүдүүлэг, аймшигтай эмэгтэй билээ. Хаалгандаа ийм хүн суулгачихсан байгууллагаар хүн үйлчлүүлж чадах уу? Таньдаг хүнээ юмуу хамаатнуудаа дугаар харгалзахгүйгээр тэр эмэгтэй дуртай үедээ эмчид үзүүлдэг байх даа? ҮНЭН АЙМШГИЙН ГАЗАР БИЛЭЭ. Монголд ахмадуудын тоо жилээс жилд эрс нэмэгдэж байгаа болохоор настнуудыг асрах газар, ахмадуудыг ялгаварлалгүйгээр элэгсэг, эелдэг, найрсаг, шуурхай үйлчилгээ, эмчилгээ үзүүлдэг олон газрыг бий болгоосой. Одоо 7 хүний 1 нь ахмад настан буюу тэтгэвэр авагч болчихсон юм биш үү?

Irgen [66.181.177.242] 2024-09-25 08:51:44

Ahmadiin talaar boditoi todorhoi, buur ur duntei bodlogo toi anhaarmaar bolson baina shuu, zugeer Halamj tuslamj gej gyigaagyi bna eruul mendiig demjsen hudulmurch yum uu busad ornii turshlaga ih baih yum

Зочин [202.179.25.250] 2024-09-24 12:38:03

Эвийдээ муусайн ахмад нэртэй бид.Хүний хүүхэд дуртай ч дургүйч хүний хүүхэд хардаг .Муу юм болвол эмээгээс болсон г.м.Хүүхэд эрхлүүлж ,муу юм заадаг гээд.Долоох төдий тэтгэвэрий нь аваад идчихнэ.

Бодит байдал [14.1.81.152] 2024-09-24 09:52:43

Өндөр зэрэглэлийн асрамжийн газар байгуулна уу ? Мөн ч их хэрэгцээ байна даа,залуус аа энэ төрлийн бизнэс рүү орооч!

Зочин [103.57.92.232] 2024-09-24 14:20:26

Яг зөв

Туяа [202.179.25.250] 2024-09-24 12:24:51

Тиймшүү асрамжийн газар хэрэгтэй настангуудад.Яагаад гэвэл төрөлт багасаж байна.Айл өрхүүд ганц хоёр хүүхэдтэй нь их болсон.Насанд хүрхээрээ миний нэг танил эгч эр нь шуумийтэй ,эм нь чөөгийтэй суугаад алга болно гэж билээ.Дундаас нь нэг тийрэн гарна гэж билээ.тухайн үед хошин шог санагдаж билээ.Амьдралийн үнэн юмдаа.

Зочин [124.158.122.51] 2024-09-24 09:03:58

Нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэгийг харин ч нэг гурилдана даа. үзсэн болоод л болоо.

зочин [103.57.95.11] 2024-09-24 07:07:47

Урд өдөр нь зарлана гэдэг нь ажил хийсэн нэр хэмээх гэсэн үг. Хүн бараг оролцуулахгүй гэсэн үг

Зочин [66.181.181.116] 2024-09-25 09:02:57

Яг үнэн.тулгаад зарлахаар хэн очих вэдээ.ажиллаж бгаа хүмүүсийн хандлага л байх.Төрөөс цалинждаг л бхдаа

Зочин [59.153.114.26] 2024-09-24 08:58:19

Тулгаж зарлаад хахтлаа хөрөнгө завшна гэж энэ дээ!

Зочин [202.9.40.85] 2024-09-23 17:22:40

Ганцхан өдөрт хэдэн хүн үзэх юм? Ядаж 3 өдөр байвал дээр сэн Ач холбогдол бага, ажил хийсэн гэж тайлагнах нэр төдий хуурамч ажиллагаа

Зочин [202.179.25.250] 2024-09-24 12:51:28

Муухай сэтгэлгүй юмнууд ажлыг хуурамч хийж гурилдах гэдэг нь ийм юмыг хэлэх байх. Өөрсдөө хөгширөхгүй талийх юм байлгүйдээ ..Даралт байхгүй гэхлээр яагаад даралтгүй гэж,таны насныхан даралт их байдаг гэж тэнэгтэж байвал яахав.

Зочин [66.181.180.235] 2024-09-23 17:13:24

Хаана гэдгээ тодорхой мэдээлж баймар юм үнэхээр хэлбэр төдий юм хийдэг юм бналээ Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг ....

Ахмадын , Дунд, дээд зэрэглэлийн асрамжийн газар байгуулнуу. [202.126.90.128] 2024-09-23 17:11:43

Ахмадын дунд болон өндөр зэрэглэлийн Асрамжийн газао байгуулах цаг болжээ. Үр хүүхэддээ дарамт болохгүй, сайн дураараа ахмадын асрамжийн газарт, үеийн хүмүүстэйгээ ая тухтай амьдрах, ганцаардахгүй, нийгэмшиж амьдрах, эмч сувилагч нарын хяналтанд байх боломжийн асрамжийн газар хэрэгтэй бна. Заавал харж хандах, үр хүүхэд, ах дүүсгүй ахмадыг асрамжийн газарт авдаг тлгтолцоог халах болжээ. Залуу насандаа эх орондоо хийх юмаа хийчихсэн Өндөр мэдлэг боловсролтой, боломжийн амьдралтай ахмадын үе эхэлж байгааг, Төр засаг, хувийн хэвшил анхааралдаа аваасай.

Зочин [103.57.92.232] 2024-09-24 14:20:02

Тийм шүү

Зочин [202.126.89.177] 2024-09-24 07:28:45

Ахмадын газар барьж олон ахмадыг хамруулаач.

Зочин [122.201.31.159] 2024-09-23 22:37:54

Үнэхээр ийм газар хэрэгтэй шүү! Бид ач зээ нараа харсаар байгаад ядарч байна шдээ үр хүүхдийхээ төлөө гэж явсаар байгаад өөрсдийгөө ч гаргуунд хаяад,биeгүй болж эцэстээ загнуулан,гадуурхан байж хүүхдээ харуулдаг болж байна

Ахмад [122.201.31.249] 2024-09-23 16:50:15

Ажил зохион байгуулах тухайгаа урьдчилж мэдээлж баймаар юм. Өнгөрсөн хойно нь ийм ажил болжээ гэж мэдэх юм

И [103.168.34.184] 2024-09-23 16:11:55

Ямар нэг өвчний сэжүүр байвал насных гээд л тоохчгүй...

Зочин [202.179.25.250] 2024-09-24 12:32:21

Дөнгөж 50 хан нас шүргэж байхад нэг залуу эмч охин намайг үзчихээд насны доройтол гэж байсаншүү.Арай юу.Түүнээс хойш 18 жил өнгөрлөө.Одоо бол амьсгаатай үхдэл гэх биз. 40 ,50 гарсан настан буурлууд гэж олон нийтийн радио телевизээр ярьж байсаншүү.

Ondor nastan [103.71.100.71] 2024-09-23 16:10:40

Heleed yahav uneheer dandaa zaluu chigeeree baih ym shig aashlah ni emneleg mon uilchilgeenii gazruudad tugeemel baidag. Zarim tohilgold uilaad butsaj basan ue biishuudee

Ахмад [59.153.115.117] 2024-09-23 11:22:19

Ахмадуудад нэр төдий үйлчилдэгээ болимоор байна даа Хаана ч үйлчилгээ адилхан !!!!!! Өөрсдөө настан болохгүй юм шиг авирлахийг яанаа !!!!!!!одроний залуу Дорлй ухамсартай !!!!!!!!!!!

Зочин [103.212.119.178] 2024-09-25 05:08:23

Баярлалаа


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.