Агаарын бохирдол үйлдвэрийн бүс орчим "маш их бохирдолтой" түвшинд хүрчээ

Aдмин / Эрүүл мэнд

Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээг танилцуулж байна. Агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим ихэнхдээ "Хэвийн", 13-р хороолол, Нисэх, Зурагт, 5-н буудал, Налайх, Амгалан, Дамбадаржаа, Шархад, Толгойт, 1-р хороолол, Зуун айл, Хайлааст, Баруун дөрвөн зам, Баянхошуу орчим "Бага бохирдолтой", харин Цахилгаан станц орчим "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.76] 2024-11-13 20:35:16

Утаа агаар орчны бохирдлыг бууруулна гэж 1 их наяд гаруй төгрөгийг Монгол улс гадаад орнуудаас дэмжлэг тусламж байдлаар авч зарцуулсан боловч ямар ч үр дүн гараагүй, одоо хүртэл утаатай-бохирдолтой хэвээр байгаа гэсэн үү? Дахиад хэдэн жил ийм байдлаар хөрөнгө мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулж, Монголчууд бид хордсоор өвдсөөр үхсээр байх вэ? Арай гомдмоор юм аа.

Зочин [139.5.218.39] 2024-11-13 14:17:46

Тийм ээ

Зочин [66.181.178.196] 2024-11-13 11:50:10

манай төр засгийнхан дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэж солиорч байхынхаа оронд Утаанбаатарынхаа утааг зохицуулмаар юм, нийслэлийн бүсээс үйлдвэрүүдийг нүүлгэх хэрэгтэй ш дэ, газар мундсан биш


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.