Туул голын уснаас гэдэсний бүлгийн савханцар, эмгэг төрөгч нян илэрчээ
Туул голын усанд хийсэн шинжилгээгээр Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний бүлгийн халуунд тэсвэртэй савханцар, эмгэг төрөгч нян илэрчээ.
Мөн, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдан, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарсан байна.
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар сарын 29-нд Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл, физик үзүүлэлтийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.
Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими, нян судлалын шинжилгээ хийжээ. Усны сорьцын шинжилгээгээр Сонгины ам орчмын 2 цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрчээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.182.214] 2024-11-14 19:51:56
Туул голын дагуух энд дурдагдсан 3 цэгээс ийм бохирдол илэрсэн юмуу? бусад цэгээс дээж авсан уу? бусад цэгийн дээжүүдээс ийм бохирдол илэрсэн үү? Гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир бараг л 100 гаруй жилийн турш хөрсөнд нэвчиж, шингэж, хөрсний усаар дамжин Гацууртаас эхлээд УБ хот дуусталх бүх зайд Туул голд хаягдаж л байгаа биз дээ? Үнэнийг иргэдэд нээлттэй мэдээлээч ээ. Эдгээр бохирдол юунаас улбаатай вэ? ямар хортой вэ? цаашид яах вэ? Дулааны улиралд хүүхдүүд ба томцуул бүгд Туул голын усанд ордог биз дээ? Зарим айл голоо