Ч.Номин: 18.3 тэрбум төгрөгийн “Соёлын ваучер” төсвөөс хасагдсан
“Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг Соёлын сайд Ч.Номин хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.
Тэрээр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үйл явдалд хариулт өгөхийг хүслээ. УИХ-ын 2024.12.06 өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ.
Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.
Засгийн газрын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна.
Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер" гэж юу вэ?
“Соёлын ваучер” нь Монгол Улсын хэмжээнд 16-18 насны нийт 183,259 хүүхэд, залууст өөрийн авьяас, чадварыг нээж олох, мэргэжил сонголт, ирээдүйгээ зөв тодорхойлох оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болж хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм.
Мөн Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд түүх, танин мэдэхүй, соёл, урлаг, спорт, боловсрол, хүүхэд хөгжил зэрэг 120 гаруй нэр төрлийн сургалт, үйлчилгээ явуулдаг 2600 гаруй аж ахуй нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 20,000 гаруй иргэд, тэдгээрийн гэр бүлд шууд утгаараа бодит дэмжлэг болох, соёл спортын салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл байсныг онцлон хэлмээр байна.
Дахин хэлэхэд 2025 оны Монгол Улсын төсөвт Хүүхдийн “Соёлын ваучер”-т олгох 18,3 тэрбум төгрөг суугаагүй болохыг дахин мэдэгдье" гэжээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.47.7] 2024-12-10 17:42:39
би иим төртэи баигаад гутарч баина
Зочин [202.131.234.123] 2024-12-11 08:56:22
терор хийж төрийн бөөсүүдийг хийсгэх үү?
ЗОЧИН [202.126.88.217] 2024-12-10 09:46:23
БҮХ МУЗЕЙГ ХҮҮХДҮҮДЭД ҮНГҮЙ ҮЗҮҮЛХЭД Л БОЛЧИХ ЮМ Ш ДЭЭ
Зочин [202.131.234.123] 2024-12-11 08:57:23
саарал ордны үүдэнд тамын зураг хэвлээд т хад. хэлэн дээр нь тариа тарьдаг там руу гишүүд шидэгдэнэ. дараа нь 180 там руу хийснэ
ЗОЧИН [202.126.88.217] 2024-12-10 09:44:36
ЭНЭ БАЛАЙД ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ЮМНЫ ҮНЭР Ч БАЙХГҮЙ БАЙЖ СҮРТЭЙ СҮРТЭЙ ХУЦДАГ ШААР ВЭ
Зочин [202.126.90.163] 2024-12-09 20:35:40
Номин гэдэг хүүхнийг танихгүй. Гэвч ярьж, хэлж байгааг нь харахаар дургүй хүрдэг. Олон түмэн нэгийг мэдэж бгаа байх !!!!Соёлын тэргүүн ч үгүй хүн соёлын яам ыг удирдах шиг арай юм аа!!!Боловсрол, мэдлэг, мэргэжил, чадваргүй хүн шууд л дуртай яамны сайд болгосноос болоод салбар бүрт дампуурал болж бна. Төр засаг энгийг бодооч. Ковидын үед Саран сэттгүүлч авхай ЭМ—н салбарын яаж самарлаа!!!!
Зочин [202.131.234.123] 2024-12-11 08:58:38
данхтай хамт бэрсэд сураад хуушуураар дааж явсан байх л даа. түлэнхий данх тэгээд дэргэдээ шарсан махаар даалгах гэж татжээ
зочин [66.181.185.170] 2024-12-09 19:50:17
АШГҮЙ ДЭЭ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗАЙЛШГҮЙ, ШААРДЛАГАТАЙ /ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, СУВИЛАЛ, ЭМЧИЛГЭЭ ЗЭРЭГ/ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛААССАЙ:
зочин [103.212.119.167] 2024-12-09 17:14:31
Соёлын байгууллагууддаа өгөх нэг ёсны хөрөнгө оруулалт л байж л дээ. хүүхэд хамрагдах эсэх нь падлийгүй байж таарна.
Зочин [202.55.188.39] 2024-12-09 16:37:57
УИХ дээр 18,3 тэрбумыг хасах санал хураахад 62,1 хувь нь татгалзаж уг мөнгө хэвээр злдсэн гээ биз дээ.
Зочин [66.181.161.246] 2024-12-09 15:51:45
Үндсэндээ хувь хүний л төсөв байсан л даа. Сангийн яамнаас Номингийн хамаарал бүхий компаниудын данс руу шилжүүлсэн баримтууд бодитой байгаа шүү. Гэхдээ төсөв хэлэлцэж байх үед киноны 18 тэрбум тун ялихгүй зардалдаа орно. Одоо үүнийг март. Илүү том зардуудын тухай ярих цаг.
Судлаач [66.181.181.226] 2024-12-09 14:49:10
Үнэхээр засал авахгүй тэнэг хүүхэн байна. Энэ балинчийгаа аваачээ Чинбатаа л гэе дээ.
Baga mongoo. [103.212.118.26] 2024-12-09 14:05:07
2007 ond manai ikh hurliin gishuud 22 terbum togrogoor solongost kazino toglood aldchij bilee . Baga mongoo baga mongo.
Зочин [66.181.182.144] 2024-12-09 14:02:34
Гавьяа байгуулсан юм шиг сүржигнээд байж гэнэ. Хасагдахгүй яадгийн тэнэгээ
зочин [66.181.181.39] 2024-12-09 12:12:50
Цөөхөн л хүүхэд хамрагдах байж дээ Ихэнхи нь цалин байр түрээс гээд л алга болно оо Ялгавартай юм байна Хүүхдийн 100000 аас эцэг эхүүд зарлага гаргах эрх нээлттэй байна Халамж руу л явж байж ээ