П.Сайнзориг: Татварын хувь, хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа.

-Улсын төсвийн орлогын гүйцэтгэл эхний хоёр сарын байдлаар хэвийн бөгөөд 4.1 их төгрөгийн орлого оржээ. Төлөвлөгөөт орлогын 95 хувийн гүйцэтгэлтэй яваа гэхээр эдийн засгийн нөхцөл байдал хэвийн байгаа талаар салбарын сайд мэдээлсэн. Зарим эдийн засагчид нүүрсний үнэ унаж, макро эдийн засаг хүндхэн сорилттой тулгарах нь гэж анхааруулж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэв үү?

-Бид тодорхой мэдээллүүд сонслоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор, бас дэлхийд өрнөж буй түүхий эдийн ханшийн уналт, дээрээс нь геополитикийн хувьд тодорхой бус байгаа нөхцөл байдлуудаас үүдээд “дэлхийн худалдааны дайн” гэж нэрлээд байгаа зүйл дээр манайд шууд болон дам нөлөө үзүүлж байгаагаас хэрхэн яаж авч гарах вэ, хэрхэн гэтэлж гарах вэ гэдэг дээр тодорхой мэдээллүүд сонслоо.

-Нүүрсний үнийн уналт цааш үргэлжилвэл төсвөө тодотгох зайлшгүй шаардлага тулгарах байх. Та энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Засгийн газрын албан ёсны байр суурийг сонслоо. Энэ дээр одоогийн байдлаар төсөв тодотгох нөхцөл байдал үүсээгүй байна. Бид нүүрсний биет хэмжээг хэрхэн илүү нэмэгдүүлэх вэ гэдгээс гадна энэ хэмжээндээ байлгаж, төсвийн алдагдлыг ихэсгэхгүй байх үүднээс гаднын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ, яаж ажлын байр бий болгох вэ гэдгийг бодох ёстой. Дээрээс нь иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол ерөнхий мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөөд, бараа материалын үнийн өсөлтийг өдөөгөөд байна. Тэгэхээр бодит мэдээллийг иргэд олон нийтэд зөв өгөөд явах ёстой. Одоогийн байдлаар Засгийн газрын мэдээллийг сонссон. Төсөв тодотгох шаардлага байхгүй гэж үзэж байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар ямар хуулийн төслүүд өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлийн хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн татварыг бууруулах чиглэлтэй нэлээн олон судалгаа уншлаа. Зарим орны туршлагуудыг ч судаллаа. Тэгэхээр энэ чиглэлдээ түлхүү анхаарч ажиллана гэсэн бодлоготой байна.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал орсон. Татвар бизнес эрхлэгч, иргэд аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна. Үүнийг бууруулах чиглэлээр ямар алхмууд хийгдэж байна вэ?

-Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зохистой хэмжээнд аваачихгүйгээр өнөөдөр Монгол Улсад ажлын байр бий болгох бололцоо алга байна. Тиймээс татварын хувь, хэмжээг бууруулахаар ажиллаж байна. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага дахь өсөлт, эргээд эдийн засагт оруулах бүтээмж гэдэг зүйлүүд дээр татварын орчноор дэмжиж өгөх зайлшгүй шаардлага байна.

Ер нь гол барьж буй зарчим бол шударгаар бүгд татвараа төлөх. Тэрнээс биш цөөн хэд нь төлдөг байж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ хуулиуд дээр ажиллана. Хоёрдугаарт, тендер худалдан авалтын хуулиуд байна.

Цүнхний компаниуд орж ирээд авчихдаг, тендерт шалгарсан компаниуд тухайн жилдээ ажлаа хийж чадахгүйгээс дараа жил рүү шилждэг. Шилжингүүт нь магадлалаар ордог. Тухайлбал, барилгын материалын үнийн өсөлт, ажиллах хүчний үнийн өсөлтөөс шалтгаалаад, буцаагаад барилга дээр ажил дуусдаггүй ийм үргэлжилсэн зүйлүүдийг арилгах үүднээс Тендер худалдан авалтын хуулийг өөрчлөх ёстой юм.

-Бас нэг чухал хууль бол Тендер худалдан авалтын тухай хууль. Дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудыг тендер худалдан авалт дээр хэрхэн дэмжих вэ?

-Ажлын байр бий болгож байгаа, ноу хау буюу инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төрийн худалдан авалтаар хэрхэн дэмжих вэ гэдэг зүйлүүд дээр бас анхаарч, энэ хуулийн өөрчлөлтийг хийнэ гэсэн концепцоор явж байна.

Би Худалдан авах ажиллагааны газар болоод Нийслэлийн зарим албан хаагчдаас яг энэ чиглэлийн мэдээллүүдийг аваад, холбогдох хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Тун удахгүй боловсруулж буй хуулийн төслөө Засгийн газарт, холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгнө.

-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг 2021 оноос гэмт хэрэгт тооцдог болсон. Бараг таван хүн тутмын хоёр нь цахим тоглоом тоглодог гэсэн судалгаа гарсныг ЦЕГ-аас мэдээлж байсан. Энэ чиглэлээр таныг хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа гэж дуулсан. Хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ?

-Арилжаа эрхлэх тухай хууль, спорт бэтийн асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчныг зохицуулсан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болж байна. Маш олон залуус мөрийтэй тоглоом тоглож, спорт бэтийн сайтаар дамжуулаад цаашаа цахим казино тоглож байна. Энэ зүйлүүдийг технологи өндөр хөгжсөн орнууд дээр бүрмөсөн хаах ямар ч бололцоогүй. Тийм учраас эндээ яаж хяналттай байлгах вэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм.

Мөрийтэй тоглоомын асуудлыг хязгаарлаж, зөвхөн спортын арга хэмжээн дээр зохистой хэмжээгээр, хяналттайгаар тавьж болох, эргээд энэ дээрээс үүсч байгаа маш олон сөрөг үр дагаврыг шийдэх арга замуудыг эрэлхийлсэн спортын төлбөрт таавар, хонжворт сугалааны хуулийг бас өргөн барихаар ажиллаж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [66.181.188.47] 2025-03-19 16:13:01

Иргэдээс жилд 230 гаруй төрлийн татвар, хураамж авдаг гэж үнэн үү? Иргэдээс хураах татвар хураамжаа нэмж төсвөө тэлж болох уу? Хятад өнөө жил Монголоос нүүрс авах уу?

Иргэн [202.9.40.117] 2025-03-19 12:35:19

Судалгаа дүгнэлттэйгээр ингж ярьж ойлгуулах нь маш ховоршдэ . Татварыг хэн нэгний тэтгэвэр тэтгэмжид зориулж өгдөг гэдэг ойлголт буруу шүү . Эргээд нас өндөр болоход өөрөө буцааж авах мөнгө гэж ойлговол амар шүү . Амьдрал дороо л эргэнэ ш дэ.

Tatvar [202.9.46.246] 2025-03-19 09:48:37

Mashinii tatvaraa butsaad buulga dawarsan nowshnuud tsalin tetgewree nemeegu bj

Зочин [202.126.90.168] 2025-03-19 09:48:04

Ёоооох татварууд арай дэндэж байнаа ажил хийж байгаа хүмүүс ямар тэрэгний морь бишдээ. Зүгээр суугаад тэтгэмж авч байгаа нөхдүүд битгий солиороорой та нарын тэтгэмж, тэтгэврийг бүрдүүлэх гэж ДОЛООН ХӨЛ ЗОВЛОГОО ЗОВООХГҮЙ ШҮҮ

Иргэн [103.57.95.73] 2025-03-19 09:25:46

Татвараа багасгахад нөхөх юу л бол Халамж тэтгэвэрээ өгч чадахгүй болох магадлал өндөр Элдэв сугалаа хонжвор хэдэн зальтанд ашигтай

Zochin [202.9.40.138] 2025-03-19 07:43:24

Odoo uhaan suuh n de.8.16.24 tsag tasraltgui huiten haluund ajillaj bga jinhene hudelmer hiij bgaagaa tatvar nereer zulgaaj.naad ailiin amidral bosohgui bolj bn.Tehed heden duu gonshignoj duulaad MUiin buh sum bagaar jildee 2.3 toirood ideh hoolni mungee olj ireed gadaadaar zugaalsan zohioliin duuchin.alialagchid ymar tatvar tulj bn.Ymarch tatvar tulehgui.end tendees odon medeli todorhoiluulaad enger duuren odontoi tatvar tuldeggui.niiggem uls hund ymarch hereggui buleg humuusiin tatvariig sain toots.Baishin horoolol dund bga tutsnuud huuhded hortoi chiher zarj bn. Mun tatvar tuldeggui.

Зочин [202.9.40.171] 2025-03-19 07:41:33

Хятад Сайнзориг ажлаа сайн хийнэ шүү хөө


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.