Улаанбурханы батлагдсан тохиолдол 59 боллоо

2025 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Сэжигтэй 35 тохиолдол хяналтад байна.
Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Сэтгэгдэл