АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Aдмин / Улстөр

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн орон даяар өрнөж буй хэлэлцүүлэг юм. Улс төрийн намаар дамжуулж төрийн бодлого хэрэгждэг учраас намуудын хөтөлбөр, бодлого нийгмийн анхаарах асуудал мөн юм.

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулчан Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Монгол орны 330 сум, нийслэлийн 204 хорооны гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш өрнөсөн. Тэгвэл өнөөдөр отгон хэлэлцүүлгээ Төв аймагт хийлээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч уг хөтөлбөр, дүрмийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ гишүүн төвтэй нам байхын тулд анхан болон дунд шатны гишүүдийн идэвх оролцоог хангахад төвлөрч ажилласан нь гишүүд дэмжигчдийн сайшаалыг хүртээд байна.

Орон даяар өрнөсөн энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн нийт 7000 гаруй гишүүд дэмжигчид оролцож, ихэвчлэн хариуцлагын санкцыг сайжруулах саналыг хэлж байлаа.


Сэтгэгдэл

Панаалдаж дуусахгүй юм аа. [66.181.183.73] 2025-05-30 20:30:21

35 жил чухамхүү доодчуул ба дундчуудын оролцоог хангана, хангах гэж байна, хангаад байна гээд л АН-ын дээдчүүл БҮЛТ ҮСРЭЭД Л байдаг. Одоо тэгээд энэ панаал нь өөрчлөгднө гэж та нар бодож байна уу??? ЯГШДЭЭ! Дараагийн 35 жилийн АН-ын сайхан ПАНААЛ үргэлжилнэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000