БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Гуандун мужийн орлогч дарга Ван Шэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй албаныхан өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ Гуандун мужийн орлогч дарга Ван Шэн тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд урьсан. Эл урилгын дагуу өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн орлогч дарга Ван Шэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, албан уулзалт хийлээ.
Уулзалтад Монголын талаас Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх А.Адъяасүрэн, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэв, Ардчилсан намын Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан газрын дарга Б.Батцэрэн, Ардчилсан намын Захиргаа удирдлагын газрын дарга Л.Баттүвшин нар байлцлаа. Харин БНХАУ-ын талаас БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Гуандун мужийн орлогч дарга Ван Шэн, Гуандун Рисинг Холдинг Групп ХХК-ийн группийн дарга Lyu Yongzhong, GAC Group /Guangzhou Automobile Group/ компанийн дэд ерөнхийлөгч Gao Rui тэргүүтэй төлөөлөгчид байлцав.
Ардчилсан намын зүгээс БНХАУ-ын хамгийн хүн ам ихтэй (117 сая гаруй хүн амтай) Гуандун мужийн бүс нутгийн туршлагыг судалж, орон нутгийн эдийн засгийн менежмент, инновацын экосистем, технологид суурилсан бодлогын харилцааг өргөжүүлэх нь шинэчлэлийн хөтөлбөрт нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.115] 2025-06-01 15:31:47
өмхийТроллууд ямар их юм бэ? Монголд коммунист намаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн УИХ д суудалтай төрийн түвшинд байнгын ү.а явуулдаг нэг л томоохон Нам бол АН за? БНХАУ бол төрд ёсны асар их туршлагтай ийм том улс тэд чам шиг тэнэг юм аар хэн хэнтэйгээ уулзах аа заалгахгүй.,
Монгол [202.126.89.80] 2025-06-01 13:03:40
Монголд төр, улсын зарчим алдагдсаны нэг жишээ Нам нь намаа л урих ёстой болохоос хятадын нэг мужид оччихоод мужийн буюу төрийн, засгийн дарга нарыг уриад байж болохгүй биз дээ Ялаж монголын нэг аймгийн дарга манай гадаад харилцааны яамтайгаа зөвшилцөж тохирч байгаап урьсан бол яая гэхэв ийм зарчимгүй цаг үед бид амьдахч байна даа Тэр хятадууд ирээд нөгөө ан намыг монгол тармйн эсрэг турхирахд , мөнгө өгөөд, уриад бөөн юм болно доо
Зочин [202.9.40.19] 2025-05-31 14:29:12
Өөрийнхөө намын шугамаар урьсан юмуу. Хачирхалтай санагдаж байна. Улс орныхоо эрх ашгийн төлөө л ярилцах ёстой шүү. Хэрүүл тэмцэл ярьж Монголын талцалд Хятад улсыг битгий татаад оруулаад ирээрэй. АН-ынхан юу ч хийж мэдэх намбагүй хувиа бодсон нам гэдгийг бид мэднэ. АН-ынхан хөрш 2 улсад минь дургүй байдаг. Болчимгүй юм яриад Монголыг минь хүнд байдалд оруулчих вий дээ