Л.Гантөмөр: Олон шуурга дундуур хамтдаа зүтгэчихээд, Ерөнхий сайдын тухай ийм тийм ярих нь жудаггүй хэрэг болно

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Уг хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслөө танилцуулъя гэсэн ч оролцох шаардлагагүй гэж бүлэг олонхиороо үзжээ.

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэдээлснээр, тус намын найман сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, намын даргадаа өгсөн байна.

Тэрбээр "Хүн хөөгөөд байхад энд суугаад байх сэтгэл зүй алга. Тухтай хулгайгаа хиймээр байна гэж байна, хяналтгүй ажилламаар байна гэж байна. Түүгээрээ болог” гэсэн юм.

Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр найман сайд огцрох өргөдлөө өгсөн талаар мэдэгдлээ. Тэрбээр "Ерөнхий сайдын тухайд энд би элдэв юм хэлбэл жудаггүй хэрэг болно. Монгол Улсын эрх ашиг нэгд гээд, Баялгийн сангаа бий болгохыг зориод, 14 мега төслөө хөдөлгөе гэж олон шуурганы дундуур хамтдаа зүтгэчихээд би өнөөдөр Ерөнхий сайдын тухай ийм тийм ярих нь жудаггүй хэрэг болно.

Та бүхэн надаас тийм жудаггүй байдлыг битгий шаардаарай. Бид хэд одоо өргөдлөө оруулж өгнө, итгэл үзүүлэх эсэх асуудал нь УИХ -ын бүрэн эрхийн асуудал. Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт гаргах талаараа одоогоор эцэслээгүй байна. Нэгдүгээрт, манай бүлгийнхэн бол Баялгийн сангийн эсрэг биш гэдгээ хэлж байна.

Нөгөөдөх нь мега төсөл. Мега төсөл хөдөлж байж, Монголын эдийн засаг явна. Хамтарсан Засгийн газар гэдэг бол хүнд үедээ эе эвээ сахихаас аргагүй. Одоогоор найман сайд өргөдлөө өгсөн, МАН-тай хамтарч ажиллах боломжгүй. Гарсан шийдвэр бол энэ л байна" гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаа түр завсарлуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанд оролцохоор болжээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12:00 цагт зарласан. Уг байнгын хороогоор Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх товтой байв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Горимын санал гарахгүй бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн.

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

Зочин [202.179.18.81] 2025-06-03 10:35:08

Төрийн албан хаагчдаа цөөлөх гээд байгаа бол Соёлын яамыг буулга, мандатаар гарсан гишүүдээ буулга. Хичнээн шалгуурт тэнцэж орж ирсэн төрийн албан хаагчид гэр бүл, амиа тэжээх гэж байдгаараа хичээж байхад дээгүүрээ шалгуургүй шахаануудаа зайлуул

Зочин [202.179.18.81] 2025-06-03 10:33:02

Хамгийн түрүүнд Соёлын яамыг алга болго. хэнд хэрэгтэй юм бэ. Набор яам.

Зочин [202.55.191.130] 2025-06-03 10:25:05

Amid bus B.a.a.s.l yum daa

Монгол хүн [103.212.162.132] 2025-06-03 06:02:54

АН хэзээ ч монголчуудад сайн зүйл хийж байгаагүй Хогийн шаарууд

Зочин [103.57.94.196] 2025-06-02 22:06:17

Ажлаа хийгээд явлдаа, АН дахиж хэзээч ялахгүйээ горьдох хэрэггүй

НАМАА БУЗАРЛААД ДУУСЛАА [202.179.24.28] 2025-06-02 18:28:37

ИШШШ ГАНТӨМӨР ӨӨ... ЧАМАЙГ ХЭРГЭЛЭЭД ГОНДООМДООД . ... ЗОДООД ... ХҮЧИРХИЙЛЭЭД ... ДОРОМЖЛООД ... ХӨӨГӨӨД... ГУДМАНД ГАРГААД.... БАЙХАД Л БӨГСИЙГ НЬ ДОЛООГООД БАЙДАГ АА БАС... НАМЫНХ НЬ ГИШҮҮД НААД ХҮНЭЭ НАМААСАА ЗАЙЛУУЛААЧ ЭЭ. ... ОР ДЭРЭНД НЬ ОРООД БҮР АМТЛАГААНААС САЛАХАА БАЙЖИХАЖ

Зочин [202.179.24.28] 2025-06-02 18:25:31

ЗАЙЛААЧ ЭЭ. НАМЫН ДАРГАА ӨГ. ДАРАА НЬ ДОЛОО ... ЗАЙЛ 2

Зочин [202.131.225.197] 2025-06-03 10:25:38

ZAA


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000