Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлсэн хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

Aдмин / Боловсрол

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс “Оюутолгой” ХХК-ийн санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр 2024-2025”-ын хаалтын үйл ажиллагаа тавдугаар сарын 30-ны өдөр зохиогдлоо.

Тус арга хэмжээ нь уул уурхай, эдийн засгийн чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг мэдээллийг сайжруулах зорилго бүхий 4 удаа хэрэгжсэн хөтөлбөрийн оролцогчдыг хамруулан, харилцан туршлага солилцсон чухал уулзалт болсон юм.

2016 оноос эхэлсэн чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдээс 4 сэтгүүлч хөтөлбөрөө төлөөлөн, өөрсдийн бодит туршлага, сурч мэдсэн зүйлээ “Манай хөтөлбөр-Миний түүх” сэдвийн хүрээнд хуваалцсан нь уулзалтын онцлох хэсэг байв.

Сэтгүүлчид уул уурхай, эдийн засгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, бодлого боловсруулахад дуу хоолойгоо хүргэх чадамжаа хэрхэн нэмэгдүүлснээ онцолсон.

ТНЗ-ийн удирдах зөвлөлийн дарга О.Батболд 4 хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн, бодит нөлөө, салбарын мэдээллийн чанарт оруулж буй хувь нэмрийг танилцуулсан юм.

“Оюутолгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээллийн газрын Ерөнхий менежер Э.Хонгорзул хөтөлбөрийн ач холбогдол, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв.

Үүний дараа оролцогчдоос Mentimeter цахим хэрэгслээр богино асуулга авч, хөтөлбөрийн үнэлгээ, цаашдын хүлээлтийн талаарх үр дүнг шууд танилцуулсны зэрэгцээ бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлчид “Хөтөлбөрийн тогтвортой байдал ба хамтын ажиллагааны боломж”-ийн талаар санал солилцлоо.

Арга хэмжээ чөлөөт ярилцлагаар үргэлжилж, сэтгүүлчид шинэ санаачилга, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсноор хөтөлбөр амжилттай өндөрлөв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000