МАН энэ сард Их хурлаа хуралдуулж, намын даргаа сонгох уу

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтойг танилцуулсан билээ.

Ардчилсан намын найман сайд УИХ дахь намын бүлгийн шийдвэрийн дагуу Засгаас гарах өргөдлөө өгч, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдсэн. Хэлэлцэж буй асуудлаар нууц санал хураалт явуулж, түүнд оролцсон нийт 82 гишүүнээс 53.6 хувь буюу 44 нь "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзсанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоолыг батлагдсанд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэхийг Л.Оюун-Эрдэнэд даалгасан.

МАН-ын даргын хувьд тэрбээр намын Их хурлаа зарлаж, дараагийн намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг сонгох хурлыг явуулах учиртай. Учир нь, МАН-ын дүрмийн 24.2-т Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох, 24.3-д УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж тус тус заажээ. Энэ дагуу МАН Их хурлаа хуралдуулж, дараагийн намын даргын асуудлыг эхлээд хэлэлцэн шийдвэрлэх юм.

Үүний дараа эрх баригч намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна. УИХ-аас хуулийн дагуу Үндэсний их баяр наамдын өмнө Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилно.

Эх сурвалжийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд МАН Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар ярилцаж байна гэсэн мэдээлэл бий ч хуралдааны тов хараахан гараагүй байгаа аж. Мөн ирэх намар товлогдсон гэх МАН-ын Их хурал энэ сарын 20-доор болохоор наашилсан сурагтай. Тус намын Их хурлаар МАН шинэ даргаа сонгож, Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.206] 2025-06-04 14:30:23

МАН-ыг удирдаж байсан Энхбаярын үeээс төрөар АН-ын залуусаар тоглож улс самарсан өөдгүй новш МАХН гэж салаад АН- тай засаг барьж баахан хутгасан одоо на ын бага хурлыг нь самарав Өөрөө eрөнхий сайд боли гэж гуйдаг хүншдээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000