Ерөнхий сайдад заалнаас нэр дэвших магадлалтай Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзоригийн холбогдсон МӨНГӨНИЙ хэрэг түүнийг АРД ТҮМЭН хүлээж авахгүй байх гол шалтгаан...

“Жаст” групп, Өмнөд Африкийн “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээний хэрэгт холбогдож явсан нэгэн. "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баривчлагдаж байсан. Тэрээр 2008 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд тус албыг хашиж байсан. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс 2013 оны 08 дугаар сард Ч.Ганзориг, Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг үүсгэн шалгаж хэрэгсэхгүй болгосон ч хэргийг дахин сэргээж, нийт 6 эзэн холбогдогчид хамаарал бүхий этгээдийг тогтоож байлаа.
НШШГА нь 3 шатны шүүхээс 109,886,280.054 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023.12.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Энэхүү хэргээс шалтгаалан Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2016 онд Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас үндсэн төлбөрт 51 сая ам.доллар, 2017 онд шүүхийн ажиллагааны зардал, үндсэн зээлд хамаарах хүүнд төлж болзошгүй 47.41 сая ам.доллар, үүнээс үүдэлтэй сар бүр 1 сая ам.долларыг хүүнд төлөх эрсдэл үүссэн байна.
Тэрээр улс төрийн хүрээнд нэр цэвэр хүн биш. Учир нь түүний аав дээрх олон сая ам.долларын хэрэгт холбогдож байсан нь ард түмэн хүлээн авахгүй байх гол шалтгаан...
Сэтгэгдэл
Зочин. [124.158.104.222] 2025-06-09 15:26:25
Аавтайгаа адилхан гэмгүй царайлсан хулгайч .
Мэрэгжилийн хулгайчын хүүхэд. [45.117.35.1] 2025-06-09 14:22:44
Мэрэгжлийн хулгайчийн хүүхэд 9 болно гэнэ холооо очиж хуц....
Зочин [203.23.199.2] 2025-06-09 14:02:14
Сайд байж чадах хүн шүү.
Зочин [103.57.94.187] 2025-06-09 12:51:55
Хулгайч луйварчингийн хүүг юу боллоо гэж ЕС болгохов. Түүн шиг тэнэг юм гэж үгүй.