Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулганд оролцож байна

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо энэ сарын 2-13-нд болж буй Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулганд оролцож байгаа ажээ.

Төлөөлөгчдийн тэргүүн чуулганы энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж үг хэлсэн байна.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хөдөлмөрийн хууль, эрх зүйн орчны цогц үнэлгээ хийж, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоо шинэчлэх, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах асуудлыг анхаарч ажиллаж байна.

Үүний зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийг хослуулах замаар ногоон эдийн засагт шилжих шилжилтийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ногоон ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна" гэж танилцуулжээ.

Мөн нийгмийн хамгааллын хүртээмжийг сайжруулах, тэтгэмж олгох ажлыг цахимжуулах, тэтгэврийн тогтолцоог шинэчилж, нийгмийн даатгалын тогтолцоог илүү хүртээмжтэй, шуурхай болгох шинэчлэлийн алхмуудыг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгааг мэдээлж, нийгмийн гурван талт яриа хэлэлцээ нь хөдөлмөрийн бодлогын тулгын чулуу болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.7] 2025-06-12 13:52:45

Маайд бүх зүйл сайн сайхан болж бүтэж байна гэж буурч байгаадаа....илтгэлийэ эхийг ил тод гхя-сайтад байршуулах хэрэгтэй дээ...

Энэ илтгэл маш нууц илтгэл юм уу??? [66.181.160.93] 2025-06-13 10:21:04

Уншуулж болдоггүй нууц, маш нууц, эсхүл худал зүйл агуулсан илтгэл юм уу? Эсхүл илтгэлд үнэнээр бичсэн Монголын байдал маш муу байгаа юм уу?

зочин [66.181.176.48] 2025-06-12 14:00:57

Бүр солиорчих юмаа. Чамд заавал уншуулах албатай юу? Уншууллаа ч чам мэт нь юу ч ойлгохгүй дээ. Хэрүүлийн хэдэн үгийг л мэдэх биз.

Ямар үр нөлөө байдаг юм бол оо? [66.181.160.93] 2025-06-12 12:34:09

Бараг хоосон танимд л илтгэл тавьж байгаа юм байнадоо. Ер нь энэ НҮБ-ын ОУХөдөлмөрийн байгууллагын хурал сүүлийн 20-30 жил нэг иймэрхүү агуулга муутай, нөлөө муутай арга хэмжээ болсон юм биш үү. Илтгэл тавьж л байдаг, түүнд Африкийн Мозамбик уу, Европын Монако юу, Номхон далайн Моожоо арал уу, хэнд ч хамаагүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000