БИДНИЙ ТУХАЙ: Оросын их сургуулийн төгсөгч Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдов

Aдмин / Улстөр

Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар ОХУ-ын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн, УИХ-ын дарга асан Гомбожавын Занданшатар томилогдлоо

Монгол Улсын Их Хурал (парламент)-ын олонхи гишүүн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санал болгосноор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ гэж УИХ-ын хэвлэлийн алба мэдээлэв. Тус албанаас мэдээлснээр, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь түүнийг томилохыг дэмжсэн байна.

Гомбожавын Занданшатар өмнөх парламентын бүрэлдэхүүнд Их Хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд дээд боловсролоо Оросын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуульд эзэмшжээ. Түүнд 68 гишүүн асуулт тавьж, хариулт авсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Монгол Улсын ядуурлын түвшин 2022–2023 оны байдлаар 29 хувь байгаа талаар, өөрөөр хэлбэл 3.5 сая хүн амын 920 мянга нь сарын 420 мянган төгрөг (ойролцоогоор 116 ам.доллар)-өөс доогуур орлоготой, ядуурлын түвшинд амьдарч байгааг онцлон ярилцжээ. Мөн байгалийн баялгийн үнэ буурснаас улсын төсвийн орлого буурч байгаатай холбоотойгоор төсвийн тодотгол хийх боломжтой эсэхийг ч авч хэлэлцсэн байна.

Ерөнхий сайд Занданшатар "Эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, мөн гадаад дотоод сөрөг нөлөөллүүд нь ядуурал буурахгүй байгаа гол шалтгаан юм. Тиймээс бид эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийнэ. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжинэ. Мөн татварын реформ хийж, иргэдийн ачааллыг бууруулж, тансаг хэрэглээний татварыг нэмснээр дундаж давхаргыг дэмжинэ" гэж амалжээ.

Төсвийн тодотголын төслийг дараагийн долоо хоногт танилцуулна

Шинэ Ерөнхий сайд ирэх долоо хоногт Монгол Улсын төсөвт оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах бөгөөд зардлыг бууруулах зорилгоор төрийн өмчит 129 компанийг шинэчлэн зохион байгуулж, тоог нь хоёр дахин цөөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээр байгууллагад нийт 12,900 хүн ажилладаг байна.

ОХУ-д боловсрол эзэмшсэн түүх

Гомбожавын Занданшатар 1987-1992 онд ОХУ-ын Иркутскийн Ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, "Санхүүч-эдийн засагч" мэргэжлээр төгссөн. Тэрбээр Монголын хэд хэдэн банканд ажиллаж байсан бөгөөд анх 2004 онд УИХ-д сонгогдож байв. 2009–2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, 2020–2024 онд УИХ-ын даргаар ажилласан.

2024 оны зургадугаар сард болсон парламентын сонгуульд эрх баригч Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдож, энэ албан тушаалд байх хугацаандаа 2024 оны аравдугаар сард Улаанбаатарт айлчилсан ТАСС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байв.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.49] 2025-06-16 07:38:30

Зандан шатар ч яах вэ дундыг барьсан маш их бөөрөнхий хүн дээ энэ хүнээс нэг их сайхан санаачлага төрөхгүйл болов уу, нэр төрөө бодвол 1. Ураны эсрэг дорвитой хязгаарлалт тогтоо. 2.энэ ард түмнээ ядуурлаас гаргах алхмууд хий 3.Гэр хорооллын хорт утаанаас салгах 4 Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг багсга 5.Тэтгэвэрийн зээлийг бага хувийн хүүтэй 24 сараар олгодог болго 6.Улс орны өнөөгийн байгаа байдалд дүн шинжилгээ хий. 7.Авто машины татвар. номерын үнийн хөөрөгдлийг зогсоож хуучин хэвэнд нь оруул .8.Ард түмэнд стратегийн ордуудаас олсон орлогоос 60% хүртэл ашиг олгож ард түмнээ ядуурлаас гаргаж чадвал НАСААРЧИН САЙД БАЙЛГАСАН Ч АРД ТҮМЭН ЧАДНА эс чадвал тэгээд бүр баяртай шүү дээ????

Зочин [66.181.179.201] 2025-06-16 17:47:23

Нээрээ л үнэхээр бөөрөнхий хүн юм гэдэг нь асуултанд хариулж байгаагаас нь илт харагдсан. Үнэлэмж шууд л унасан

Цооцоо багш [202.55.188.44] 2025-06-15 19:11:58

100 жилийн хугацаанд орос орон Монголд 60игаруй мянган мэргэжилтэн үнэ төлбөргүй бэлтгэж өгсөн.Тэд эх орныхоо бүтээн байгуулалтанд түүчээлэн оролцож ард түмнийхээ сайн сайхны төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байсныг түүх нотлоно.Хаоин ч оросын боловсрол өгөөжтэй амьдрал практикийг хослуулан заадаг дэлхийд нэртэй боловсрол шүү ! Ямар ч байсан дүрслэх урлагийн дунд сургуулиас мянга дахин иөндөр боловсрол олгодог шэсэн үг.Монголын инженер техникийн ажилтнуудын 65 хувь,эмч,багш нарын 50 хувь,эрдэмтдийн 60 гаруй хувь нь оросод төгссөн хүмүүс байдаг юм.Шүү дээ.Одоо жил бүр 600 гаруй оюутан оросын их,дээд сургуульд элсэн суралцаж мөн тэр тооны мэргэжилтнүүд төгсөж эх орондоо ажиллаж байна.Та нар шиг боловсролгүй юмнууд оросын боловсролыг голох нь юу л бол .Бид орос,хятадгүй амьдарч чадахгүй байж юун ч дээгүүр зантай юм билээ дээ!

зочин [66.181.185.103] 2025-06-15 17:01:09

Оросоос ба Ерөнхийлөгчөөс хараат бус ажиллаасай. УИХ-ын дарга хийж байхдаа оросуудтай хэтэрхий их сүжирч байсан уу? Төгссөн сургуулийнхаа захирал багш нарт одон өгөөд хүндэт г.м цол тэмдэг олгоод байсан уу? юу билээ? нэг л сонин байсан уу? ШУА-ийн ерөнхийлөгч нь бас Эрхүүгийн их сургууль төгссөн, оросоос хэт хараат биз дээ? 2024 онд иргэд сонгогчид энэ хүнд дүнг нь тавиад өгчихсөн байтал ЕС болгоод байна уу? орос ба Ерөнхийлөгчийн үгээр явах байх даа? яана аа?????? орост биш гадаадад сургууль төгссөн мундаг залуучуудыг МАН ба эрх баригчид дэмжээсэй.

Зочин [202.126.91.20] 2025-06-16 04:22:29

Тэнэг юм бичих юмаа!!

О [46.114.108.121] 2025-06-15 18:41:09

Чинийхээр хятадтай сшжрэхүү

Мядаг [103.229.121.52] 2025-06-15 09:03:39

Зөв хүн сонгогдлоо....өмнөхөн ажлыг үргэлжлүүлэн хийх луйварчдын талаар эвлэрэхгүй байх

Зочин [103.212.118.200] 2025-06-15 08:57:36

Оросын уяаны нохой битгий болоорой доо жэнко гөлөг яалаа

Зочин [66.181.187.17] 2025-06-16 00:50:35

ОХУ, БНХАУ-тай тогтоосон хэвийн харилцааг улам батжуулах шаардлагатай, Сулруулж дайсагнаж хэрхэвч болохгүй, АН түүний дотор байгаа бүлэг этгээдүүд монголыг яг Украин шиг болгох санаатай л байгаа,

Зочин [66.181.184.163] 2025-06-15 07:29:32

Оросод сургууль төгссөн хүмүүс хамгийн чанартай шүү Харин бид азтай дээр үед төгссөн хүмүүс бол жинхэнэ мэргэжилтэн улс орныхоо төлөө төрсөн хүмүүс байсан

Зочин [66.181.181.38] 2025-06-16 07:56:51

Яг тийм шүү..

Зочин [66.181.182.166] 2025-06-15 10:30:24

Оросын хаяанаас нүүгээд явна гэх биш

Зочин [66.181.183.219] 2025-06-14 19:26:17

ОХУ д манай ихэнх сэхээтнүүд төгсөж ирсэн нь эх орондоо хоёргүй сэтгэлээр мэргэжлээрээ ажиллаж улс шиг улс болгосон гэж бодддог. маш олон салбарт үйлдвэр барьж МАА- н орноос ХАА- аж үйлдвэрийн орон болгон хөгжүүлжээ. хуучны ТМС д ажилчин анги бэлтгэгдэж олон.барилга болон үйлдвэрүүдэд ажиллаж байв. 90 онорс буруу хувьчлалаар гол үйлдвэрүүд устсан байна.

Батнасан Л [103.229.120.117] 2025-06-14 14:49:26

Нийгмийн бүх хариуцлгатай ажлыг хийж ирсэн чадалтай яг энэ үед ховор боловсон хүчин шүү ...зөв сонголт .....амжилт ба.яр хүргэе .....сайн сайханыг хүлээж бна гэж хувь хүний хувьд бодож бнаа ....

Зочин [103.229.120.208] 2025-06-14 14:25:12

Сибиртээ тэргүүлэх сургууль байсан эрхбиш Бэрс сургуулиас дээр байлгүй.

90 ээд он [66.181.181.70] 2025-06-14 09:13:28

90 ээд оноос хойд хөршийн их сургуулиуд чанаргүй худлаа болсон шүү дээ

Зочин [14.1.81.128] 2025-06-14 08:53:51

ЗХУ, ОХУ- д унэхээр чадалтай боловсон хучин бэлтгэгдсэн. Баруунд сурсан нэртэй баахан хоосон толгойтой, эго нь хегжсен марзан нехдууд естой гутамшиг болж бна!

Зочин [66.181.183.10] 2025-06-13 22:15:55

Улс ардын аж ахуйн сургууль гэж орчуулдаг байсан

Иргэн [59.153.113.81] 2025-06-13 17:59:39

Оросод төгсөгчдөд худал хуурмаг байдаггүй юм шүү! Академик сургалттай, жинхэнэ мэдлэг, чадвар олгодог. Эрхүүгийн их сургууль чанартай боловсон хүчинг бэлтгэдэг сургууль.

Зочин [66.181.188.246] 2025-06-13 15:08:56

боломжийн боловсролтой ийш тийш хөдлөөд байхгүй харин ч сайн хүнээ тавьсан даа

Зочин [203.91.115.37] 2025-06-13 15:43:04

Оросын хамгийн муу сургуулийг хамгийн муу дүнтэй төгсөөд хөдөөгийн суманд нягтлан хийж байлаа гэж.

Зочин [165.225.110.126] 2025-06-13 13:12:48

үнэн бол ядаж л төгссөн сургуультай юм байна даа, өмнөх Оюун-Эрдэнэ бол төгссөн сургууль чгүй хөдөөний орк шүү дээ бурхан минь

Зочин [103.229.123.233] 2025-06-13 13:52:21

Бэрс гээд сайхаэ сурнууль байдмйм даа

зочин [59.153.86.103] 2025-06-13 12:47:49

оросод их дээд сургуульд төгсөгчид улс орноо тонох технолгийг л тэднээс сурч маш сайн эзэмшсэн

Зочин [66.181.183.235] 2025-06-14 02:02:16

Болж л өгвөл ямар нэгэн өө гаргаал харлуулчих гээл байхын ямар сонин болчихсон юм бэ наад хүн чинь аль ч талаараа жинхэнэ төлөвшсөн улс төрийн өндөр мэдлэгтэй хүн шүү


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000