Б.Цогтгэрэл: Ардчилсан намын гишүүд Монголын төрд алба хашиж байгаа болохоос МАН-ын цагаан байранд алба хашаагүй

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.06.16) ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэв. Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намаас томилогдсон албан тушаалтнуудыг яах вэ гэдэг асуудал байнга тавигддаг. Ардчилсан намын хувьд төр цомхон, бүтээмжтэй байх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байдаг.

Ардчилсан намаас томилогдсон гэж нэрлэгдэж байгаа боловч тухайн албан тушаалтнууд Монголын төрд алба хашиж байгаа болохоос МАН-ын цагаан байранд алба ажил хашаагүй. Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу шалгуур шаардлагаа хангаад ажиллах ёстой. Монголын төрд иргэд ногдсон албан үүргээ гүйцэтгэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цөөнх мөртлөө эрх баригч юм шиг хамтарсан Засгийн газрын оролцогч байдлаар явж ирсэн. Одоо Ардчилсан нам сөрөг хүчин буюу маш тодорхой улс төрийн байр суурин дээр гарч ирж байна.

Өмнө нь бүлэг Covid-19-ийн төсвөөр нээлттэй сонсгол зохион байгуулъя гэхэд гишүүдийн дөрөвний нэгийн санал авч чадахгүйгээс сонсгол зохион байгуулж чаддаггүй байсан. Одоо бол босгод хангалттай хүрнэ. Дээр нь Түр хороо, сонсголыг цөөнх нь ахалж, сонсголыг удирдан зохион байгуулах ёстой гэдэг хуулийг батлуулна гэж бодож байна гэх зэргээр Ардчилсан намын бүлгийн хувьд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана" гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан "Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн.

Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Баасан гаригт Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ, Даваа гаригаас төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж Пүрэв гаригийн нэгдсэн чуулганд мэдээлэл өгсөн ч одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын шинэ бүтцээ өргөн мэдүүлээгүй байна.

Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байна. Эрчим хүчний асуудал зэрэг хямралын нөхцөл рүү явж байна. Цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэллдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудал дээр яаралтай шийдвэрээ гаргаж ажиллах шаардлага байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлэхээр боллоо. Үүнд:

Монгол Удсын хувьд авлига засаглалын тулгамдсан асуудал болсон. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Авлигын эх үндэс болж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал байна.

Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарын тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.

Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин буруулж, үр өгөөж бүтээмжийг эрс нэмэгдүлэх.

Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах.
2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох.

2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улсын урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө орлуулалтын бодлогоо үндэсний аж ахуй нэгжийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах.

Мега төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр өгөөжгүй төслүүдийг хасах.

Мөн эрчим хүчний хямрал бодитоор нүүрлээд байна. ДЦС-3-т гарсан ослоос болж 2025-2026 оны өвөл цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах зэрэг бодлогыг УИХ-д оруулж ирэх шаардлагтай гэж бүлэг үзсэн" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Dilan Mirror [64.31.20.16] 2025-06-18 16:45:55

Посмотрите на себя с другой стороны Инвестируйте в проект умного зеркала с технологией, позволяющей показывать заднюю часть тела. Новый краудинвестинговый стартап 1000 акций компании бесплатно при регистрации. Проект Dilan Mirror https://dilan-mirror.com/r/_FHpnjR0C – это производство и продажа зеркал, позволяющих с максимальным комфортом рассмотреть заднюю часть тела. Эту опцию можно легко включить или отключить в любой момент. И если на протяжении тысячелетий зеркало было лишено такой возможности, то сегодня ребята меняют традиционные стандарты. Продукт имеет более 20 способов использования. Вот самые популярные: -примерочных магазинов одежды, -в гардеробных каждого дома, -в отелях, -в фитнес залах, -в модельных агентствах, -в салонах красоты и парихмахерских, -в барбершопах, -в школы танцев, -в залы йоги, -в медицинской реабилитации и физиотерапии, спортивной терапии, -в тату салоны, -в специализированных бутиках, -в гримёрных артистов театра и балета, гримёрных цирка или -гримёрных актеров, -в экскейп играх, и многое другое. Подана патентная заявка на Францию, и патентная заявка PCT, что дает возможность выбрать любое количество стран для регистрации других патентов. Это даст право на производство продукта, и сделает компанию первой и единственной которая сможет производить такие зеркала, тем самым став эксклюзивным производителем, экспортером и импортером этого продукта и концепции во всем мире, что поможет им стать лидером среди производителей смарт зеркал. В Дубае планируется построить завод по выпуску таких волшебных зеркал, а поможет в этом краудинвестинг, который запустился на днях, и привлечет необходимые средства. Каждый желающий может стать совладельцем компании, и заработать от X10 до Х50 на вложенные деньги, но это предложение только для первых 100 инвесторов, которые первые увидят в этом возможность, дальше со временем, доходность будет уменьшаться. Каждые несколько лет появляется новый революционный продукт, который меняет всю отрасль. Станьте частью перемен во всех секторах зеркальной индустрии! https://dilan-mirror.com/r/_FHpnjR0C

үглээ өвгөн [103.212.117.214] 2025-06-17 08:00:00

өөдтэй Нам байхгүй боллоо.МАН ы паразитууд ханахгүй юмаа. АН .ХҮН..хоёр паразит.бас.нэрмээс болжээ. ИЙм байвал.МОНГОЛ..яах вэ!? Хүзүүгүйдорж.МУУХАЙБИЛИГ.орголоо?

Закупка Товаров в Китае [64.31.20.16] 2025-06-16 21:36:48

Снижение затрат: закупка товаров напрямую из Китая! Найдем лучшего поставщика в Китае! Выкупим! Доставим в белую! с документами и сертификатами. С компанией, DAEVA, вам не придется беспокоиться о сложностях, связанных с покупкой товаров из Китая. Мы берем на себя все этапы, обеспечивая комфорт и спокойствие для наших клиентов. Как это работает? Поиск надежного поставщика: Мы тщательно отбираем лучших поставщиков на китайском рынке, чтобы предложить вам оптимальные условия и высокое качество товара. Выкуп товара: Мы осуществляем все необходимые процедуры для выкупа товара от вашего имени. Доставка и логистика: Мы организуем транспортировку вашего товара до места назначения, обеспечивая надежность и своевременность. Минимум забот: Вам остается только расслабиться и ждать свою покупку, зная, что все идет по плану. ЗАЧЕМ ВАМ ЭТО? Ощутимое снижение затрат на закупки Товаров! Закупка Товаров в Китае по сравнению с РФ обходится гораздо дешевле! Экономия времени: Мы берем на себя все задачи, от поиска до доставки, так что вы можете сосредоточиться на своем бизнесе. Профессионализм: Наша команда имеет богатый опыт в торговле и логистике, что позволяет избежать множества проблем. Гарантия качества: Мы следим за тем, чтобы товар соответствовал всем вашим требованиям. Звоните или оставляйте заявку, подберем оптимальный вариант решения вашей задачи! https://daeva.group/ тел: 88002221748 88002221748@mail.ru

Зочин [66.181.180.135] 2025-06-16 19:25:06

Ичсэн хүн хүн ална. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов

Зочин [103.57.92.195] 2025-06-16 19:11:06

Маш зөв шийдэл. АН ын бүлгээ зөв замд чиглэн явж буй Цогтгэрэл даргад баяр хүргэе. Зарим хүн хулгайч МАН ыг үхэн үхтэл хамгаалж байх чиг байна МАН ын хулгайн хэргүүд гарт баригдаж, нүдэнд үзэгдэж байгаа биздээ. Одоо троллуд нь мянга хашгиралдаад нэмэр байхгүй шүү Бүгдийг нь ард түмэн нүдээрээ харж дүгнэлтээ хийгээд байгаа.

Зочин [46.212.49.135] 2025-06-18 03:29:28

АН гишүүд үнэхээр сайн байгаа шүү, хариуцлагатай бна, хороо хариуцсан хүмүүсээ идэвхижүүлээрэй, ялангуяа өндөр настай намын гишүүддээ хүрч ажиллаарай одоо, мэдээ мэдээллээр хангаж эргэж тойроорой.

Зочин [202.55.188.90] 2025-06-16 18:53:56

Хацгай гөлөг дандаа хагралдуулах санаа өвөрлөгч хулгайч юмаа

Зочин [59.153.112.55] 2025-06-16 18:05:20

КҮЭЭЭ энэ чинь одоо юу болоод гоншигноод байгаан бэ АН-ЫНХААН тэгж ярьвал танай нам Монголыг сүйрүүлсэн шүү

Зочин [202.70.44.46] 2025-06-16 17:30:11

Төрд ажиллах хүн намын харьяалалгүй байдаг хуультай улс билээ

Зочин [202.126.91.171] 2025-06-16 16:08:21

АН ын хяналтын менежерүүд хянаад ажиллах ёстой

Зочин [59.153.113.11] 2025-06-16 15:44:07

АН ажил хийлгэхгүй .байнга л буруу ишилсэн сүх шиг аашлана .Лодой билүү? нэг сэтгэл мэдрэлийн өвчтэй нөхөр бий. Түүн лугаа аашлах хүн л цөөн байгаасай.бурхан минь

Зочин [202.126.89.45] 2025-06-16 22:53:58

ЛОДОЙ ШИГ ГИШҮҮН Ан д олон бий л дээ.эдгээр хэрүүлийн туламнууддаа анхааруулга санамж өгч засахгүй бол удахгүй үг нь үнэгүй болох биз.сөрөг хүчин утгаа алдана.

Үмбүү [103.168.34.70] 2025-06-16 15:27:37

Ардчилсан намынханыг бүгдийг хөөн тонилго


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000