3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатар хотод энэ сарын 23-наас 29-ний өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм. Мөн тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болох ажээ.
Монгол Улс Ази тивдээ ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл