АЙЛЧЛАЛ: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар танилцуулав.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм.

Япон Улсад эх хувиараа хадгалагдаж буй Чингис хааны алтан гэрэгэ, Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зураг, Хубилай хааны үед хийсэн дэлхийн газрын зураг, Хубилай хааны элч нарын захидал, Юань гүрний үеийн цэргийн жанжны тамга, Юань гүрний усан онгоцны модель нийт зургаан монголын түүхийн үзмэр, эд өлгийн зүйлийг хуулбарлан авчирч олон нийтийн хүртээл болгож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000