COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх ажлын албаны бүрэлдэхүүнээ танилцуулав. Үндэсний хорооны ажлын алба нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хангах чиглэлээр 12 дэд хороотой ажиллах юм.
Мөн энэ үеэр Д.Батмөнх даргын зүгээр ажлаа хүлээн авснаас хойш буюу өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны 11, 12 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
Төгсгөлд нь Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын зүгээс “Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацаа нь маш тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Цаашид Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.
Олон улсад Монгол Улсын нэр гарах учраас хариуцлагатай ажиллах шаардлагатай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 279 хоног үлдээд байна. Та бүхэнд амжилт хүсье. Ажлын албатай холбоотой бүхий л асуудлаар миний бие саналуудыг нээлттэй хүлээн авч санал солилцох болно” гэлээ.







.png)





























































Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой
Шонхор шувуу барих гэрээг цуцаллаа
Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ
Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрчээ
Б.Найдалаа: Бид эрчим хүчээ тэнгэрээс авахгүй, илбэдээд гаргахгүй
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ
Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна
Малчин Х.Эрдэнэбулган: Малчид пад трактораа унаад 50 км-ийн цаанаас түлшээ авч чадахгүй шүү дээ