Эрхээ хасуулсан үедээ архидан согтуурч, бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
“Миний машиныг хүн хулгай хийж осол гаргасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлснийг ТЦА-наас шалгажээ. Тодруулбал, энэ сарын 17-нд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тус аймгийн иргэний "камри" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын бус, камерын хяналтгүй хэсэгт байршуулахгүй байх, асаалттай орхихгүй байх, автомашинд үнэ бүхий эдлэлээ үлдээхгүй байхыг зөвлөж байна.




































































Сэтгэгдэл