Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Тус хуулийн төсөл нь стандартын хэрэгжилтийг сайжруулах, чанарын дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох, тохирлын үнэлгээний болон лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоход чиглэж байна.

Мөн сорилт, шинжилгээг хараат бус, ил тод, шинжлэх ухаанд суурилсан зарчмаар хэрэгжүүлэх, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бэхжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэл нэмэгдэхийн зэрэгцээ экспорт, гадаад худалдааг дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.