Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ

Aдмин / Технологи

БНХАУ өнгөрсөн ням гарагт сансрын станц руугаа гурван сансрын нисгэгч илгээсэн бөгөөд нэг нь тэнд бүтэн жил ажиллана. Энэ нь тус улсын сансар судлалын түүхэн дэх хамгийн удаан үргэлжлэх ажиллагаа бөгөөд 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилтын хүрээнд сансарт удаан хугацаагаар байх үеийн хүний физиологийг судлах боломж олгох юм.

Гурван сансрын нисгэгч бүхий "Шэньжоу-23" хөлгийг Хятадын баруун хойд хэсэгт байрлах Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-2F Y23" зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 23:08 цагт (Гринвичийн цагаар 15:08) хөөргөжээ.

Хонконгийн цагдаагийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ли Жяин Хятадын сансрын хөтөлбөрт оролцож буй тус хотын анхны сансрын нисгэгч болж байна. Гурван нисгэгчийн нэг нь "Тяньгун" сансрын станцад нэг жилийн хугацаанд байрлах бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт сансрын даалгавруудын нэг болох хэдий ч 1995 онд Оросын сансрын нисгэгчийн тогтоосон 14 сар хагасын дээд амжилтад хүрэхгүй юм.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.