М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдоос уучлалт гуйжээ

Д.Тулга / Нүүр

naranbaatarМҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдын нэр төрийг гутаах зорилготой илт худал, гүжирдлэгийг талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан. Түүний энэхүү үйлдлийн талаар УИХ-ын дарга З.Энхболд, Монгол улсын иргэнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм.

Тэрээр гомдолдоо: МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл УИХ-ын энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган өөрийнхөөрөө тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж ард түмнийг доромжиллоо” гэж бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” зэргийг дурдсан.

Мөн “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн талаар “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэсэн үлгэрийн нэвтрүүлэг явуулж өгөөч гэж М.Наранбаатараас миний бие хүссэн гэж худал мэдээлэл тараасан”, “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэсэн асуултыг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн даргаар дамжуулан намайг асуулгасан мэтээр илт гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааж байна” гэсэн юм.

Харин М.Наранбаатар өнөөдөр Зууны мэдээ зэрэг нэр бүхий зарим хэвлэлээр дамжуулан УИХ-ын дарга З.Энхболдоос өөрийн гаргасан үйлдэл, хийсэн мэдээлэлдээ уучлалт гуйжээ.

Тэрээр уучлалт хүссэн захидалдаа: Хоолойд торсон үгээ би залгиж чадаагүй юм. Туйлын үнэн гэж үгүй бөгөөд үнэн гэдэг харьцангуй ойлголт гэдгийг та бид мэднэ. Танаас Их Хурлын даргын хувьд биш жирийн эр хүний чинь хувь уучлалт гуйж байна гэжээ.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.