Нулимс асгаруулагч цацсан цагдаагийн алба хаагчийг шалгаж байна
Гэртээ агсам согтуу тавьсан иргэн Х-г энэ сарын эхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулжээ. Гэтэл иргэн Х эрүүлжүүлэх байрны камерын өрөөнд тамхи татаж, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудал үүсгэсэн байна. Иймээс эрүүлжүүлэх байрны цагдаа нулимс асгаруулагч хий буюу газ ашигласан аж. Харин долоо хоногийн дараа иргэн Х нэг нүд нь юм харахгүй байна хэмээн гомдол гаргасан байна. Энэ дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тухайн албан хаагчийн үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа юм байна.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл