Аймгуудын наадмын түрүү, үзүүр хэн бэ

Д.Тулга / Спорт

Энэ жилийн аймгийн наадмуудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн талаар сонирхуулъя. Баянхонгор аймгийн наадамд Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлж хурц чимэг нэмжээ. Харин Соёмбо спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн бөх сумын заан Д.Уртнаст үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Тэд Сүүж ууланд бэлтгэлээ базаасан бөгөөд сумын заан Ж.Дэлгэрсайхан аймгийн харцага цол хүртэж, Т.Дүүрэнсаран цолоо баталжээ.

Булган аймгийн наадамд Могод сумын харьяат аймгийн арслан Ө.Сүхбат найм даван түрүүлж хурц арслан цол хүртсэн бол Орхон сумын харьяат сумын шилдэг заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.

Харин Увс аймгийн баяр наадамд Тэс сумын харьяат аймгийн харцага Ц.Мөнхбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол сумын заан О.Түмэн үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.

Баян-Өлгий аймгийн наадамд Дэлүүн сумын харьяат аймгийн заан Нурланы Мустафа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат Бередемуратын Серик үзүүрлэж чимэг нэмжээ.

Дорноговь аймгийн наадамд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж цолоо баталсан аж.

Хэнтий аймгийн баяр наадамд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Бямбацогт түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Э.Даш үзүүрлэсэн байна. Тэрээр энэ жилийн наадамд улсын начин цол хүртсэн билээ.

Сүхбаатар аймгийн хаалттай наадамд Мөнххаан сумын харьяат аймгийн заан М.Баасанбат түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Өнгөрсөн жилийн аймгийн түрүү бөх Б.Номиндалай үзүүрлэж чимэг нэмжээ.

Сэлэнгийн наадамд тус аймгийн Мандал сумын харьяат аймгийн начин Н.Баярбаатар түрүүлж аймгийн арслан цол хүрсэн бол аймгийн заан Э.Саранбаатар гурав дахь удаагаа үзүүрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн наадамд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн заан Б.Одсүрэн түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна. Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Пунцагдорж үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ.

Төв аймгийн наадамд Алтанбулаг сумын харьяат П.Эрхэмжаргал түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн байна. Энэ наадамд тус аймгийн Батсүмбэр сумын харьяат Б.Жавхлансайхан үзүүрлэжээ.

Өвөрхангай аймгийн наадамд Нарийнтээл сумын харьяат улсын залуу шонхор Б.Лхагвадорж түрүүлж Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу аймгийн арслан болжээ. Тэрээр өдгөө арван долоон настай юм байна. Тус наадамд аймгийн манлай харцага Хархорин сумын харьяат О.Бундхорол үзүүрлэж заан цолтон болжээ.

Архангайн наадамд аймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэжээ.

Говь-Алтайн наадамд аймгийн начин Т.Сайханжаргал түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Х.Гантулга түрүүлж арслан цол хүртэж аймгийн арслан А.Амараа үзүүрлэжээ.

Ховдын наадамд тус аймгийн харьяат аймгийн заан Д.Бадамгарав түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн харцага Ш.Мөнх-Од үзүүрлэж заан цолтой болжээ.

Хөвсгөл аймгийн наадамд аймгийн заан Б.Даваа-Очир түрүүлж арслан цол хүртсэн бол сумын заан н.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан болсон аж.

Харин Завхан аймгийн наадам мөн хаалттай болсон бөгөөд аймгийн начин П.Батсүх түрүүлж аймгийн арслан, аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж заан цол хүртжээ.

Орхон аймгийн наадамд Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Б.Ганхуяг түрүүлж хурц чимэг нэмсэн бол аймгийн заан Э.Нямаа үзүүрлэсэн байна.

Дорнод аймгийн наадамд аймгийн начин Г.Төрмөнх түрүүлж арслан цолтон болсон бол сумын заан Г.Чинзориг үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.