Байнгын хороод ажлаа тайлагнана
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа маргааш тайлагнахаар болжээ. Эрүүгийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар багтаан батлах чиглэлийг байнгын хороо барьсан ч УИХ-ын даргын зүгээс чухал хуулиудыг яарч баталж болохгүй гэж үзэн, ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар хойшлуулсан юм. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь чуулганы завсарлагааны хугацааг ашиглаж дээрх хуулийн төслүүд дээр нухацтай ажиллах үүрэг хүлээгээд байгаа. Хаврын чуулган завсарлах өдөр буюу долдугаар сарын 10-нд УИХ-ын байнгын хороодоос Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороод ажлаа тайлагнасан бол түүнээс хэд хоногийн өмнө Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнасан юм. Тиймээс ирэх өдрүүдэд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод ажлаа тайлагнах юм.
Э.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл