Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Тус шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
Анхан шатны шүүхээс түүнд найз бүсгүйчнхээ амь насанд хүрээгүй, биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, гурван жилийн хорих ял оноосон билээ. Талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд өнөөдөр Г.Алтанхүүд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл