Амазон анхны сансрын пуужингаа хөөргөлөө

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

"Амазон” компанийн СЕО тербумтан Жефф Безосийн хөрөнгө оруулсан “Blue Origin” сансрын аялал жуулчлалын компани өнгөрөгч пүрэв гаригт туршилтын нислэг хөөргөжээ. Сансрын хөлгийн хөдөлгүүр маш сайн өө сэвгүй ажилласан бөгөөд ямар ч сансрын нисгэгч сансраар асуудалгүй аялж нисчихээд буцаж ирнэ гэж Безов мэдэгджээ. Пуужингийн тийрэлтэт хөдөлгүүрийн модуль нь ахин ашиглаж болохоор хийгдсэн ч гидравлик системийн асуудлаас болоод ахин сэргээгүй гэжээ. “Blue Origin”-ы вэб сайтад хөөрөхөөс буух хүртэл бүх нислэгийн процессийн бичлэгийг тавьсан байгаа юм байна. Амазоны захиралаас гадна “Virgin” компаний СЕО Ричард Брансоны үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компани мөн сансрын хөлөг хөөргөж туршиж байгаа юм байна. Анхны хөөргөлт нь өнгөрөгч оны 10 сард болсон боловч пуужин нь сүйрсэн аж.

Сансрын аялал жуулчлалын уралдаанд “Тесла” компаний СЕО Елон Муск нэгдэж байгаа юм байна. Түүний сансрын аялал жуулчлалын компани болох “SpaceX” болон Боинг нь олон улсын сансрын баазруу сансрын нисгэгчдийг хүргэж өгөх НАСА-гийн тендерт ялсан талаар BBC мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.