Манай цэргүүд парадын бэлтгэлээ Улаан талбайд хийлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парад болно. Тус арга хэмжээнд манай зэвсэгт хүчнээс 63, хилийн цэргээс 12, нийт шилдэг 75 цэргийн алба хаагч оролцож, эх орныхоо болон зэвсэгт хүчний сүр хүчийг харуулахаар хэд хоногийн өмнө Москваг зорьсон билээ.

Тэд өчигдөр парадын ээлжит бэлтгэлээ Улаан талбайд хийсэн байна. Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Энэ үеэр дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхлэхэд манай цэргүүд орж ирсэн байна. Жагсаалын сүүлийн бэлтгэл ирэх дөрөв дэхь буюу энэ сарын 7-нд болно.

Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд нийслэл Москва хотын Улаан талбайд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаал явуулахаар бэлтгэж байгаа юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.