Малайз БНАСАУ-ын иргэдийг визгүй зорчуулах журмаа цуцална гэж мэдэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

soМалайзын эрх баригчид улсынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Хойд Солонгосын иргэдийг визгүй зорчуулдаг журмаа цуцлах болсон талаар тус улсын ерөнхий сайдын орлогч Ахмад Захид Хамиди мэдэгдсэнийг BBC уламжлав. “Bernama” агентлагийн мэдээлснээр, энэ сарын 6-ны өдрөөс Малайзад зорчих хүсэлтэй Хойд Солонгосын иргэд виз мэдүүлэх юм байна.

Тус улсын эрх баригчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр мэдрэл муутгаж саажуулдаг хорт бодисын халдлагад өртөж амиа алдсанаас хоёр долоо хоногийн дараа ийм шийдвэр гаргажээ. Дээрх хэрэгт Хойд Солонгосын уугуул Малайзын иргэншилтэй Ри Чон Чол болон Вьетнам, Индонезийн харъяат иргэнийг сэжиглэн баривчилсан билээ. Малайзын хуулийн дагуу тэдгээр бүсгүйчүүд цаазаар авахуулж магадгүй байгаа юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000