СУРВАЛЖЛАГА: Холимог тулааны аварга О.Пүрэвийн "Нарантуул" дээрх ажлын нэг өдөр

Б.Гэрэлмаа / Спорт

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “MFC” олон улсын тэмцээн болж, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улс болон Казакстанаас нийт таван тулаанч ирж, холимог тулааны төрлөөр манай улсын тамирчидтай хүч үзсэн юм. Тэднээс самбо бөх суурьтай Казахстаны холимог тулааны тамирчин, “MMА”-ийн дэлхийн аварга Габдуллин Алишертай манай тамирчин О.Пүрэв тулалдаж, хоёрдугаар үе дуусахаас өмнөх 5 секундэд боох мэхээр цэвэр ялалт байгуулсан юм.

О.Пүрэв тэмцээний дараа "Намайг дэмжихээр ирсэн Монгол ахан дүүстээ баярлалаа. 8 настайдаа нүүрс түүж, 10 настайдаа зах дээр тэрэг түрж ундаа зарж байсан намайг өдий зэрэгт хүрэхэд минь Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг их байсан юм шүү. Би өшөө их хичээж та бүхнийхээ ачийг хариулах болно" хэмээн хоолой нь зангируулан хэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв.

О.Пүрэвийг Монголын ард түмэн “Пүрэвийн мухлаг”-аар нь сайн танина. Аав ээж нь нэг настайд нь тус бүрийн замаа хөөж, хүү амьдралаа залгуулахын тулд долоон настайгаасаа нүүрс түүж, найман настайгаасаа замын голоор ус ундаа, өндөг, үнэртүүлэгч сэлтийг зарж явсаар 2011 оноос эхлэн Нарантуул захын урд наймаа хийж, өдийг хүржээ. Багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан тул спортод хайртай чанар нь түүнийг холимог тулааны спорт руу хөтлөн 2007 оноос эхлэн хичээллэж эхлэв. Холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн шавь болж улсын хэмжээнд томоохон амжилтууд үзүүлэх боллоо.

Энэ жил түүнд олон улсын тэмцээнд оролцох завшаан тохиосон тул тэрээр бэлтгэл, ажлаа хослуулан, тэмцээнд ороход шаардлагатай зардлаа олохоор шамдав. О.Пүрэв өөрийн зурагтай цаг тооны бичиг 1000 ширхгийг хэвлүүлэн, Нарантуул захын ах, эгч наймаачиддаа зарж, түүнийг дэмждэг, худалдан авалт хийдэг хүмүүст 500 гаруйг нь борлуулжээ.

image

image

-НАЙМАН НАСТАЙГААСАА УС УНДАА ЗАРЖ АМЬДРАЛАА БОСГОСОН ХОЛИМОГ ТУЛААНЫ АВАРГА ХАМТ ОЛОНТОЙГОО БАЯРАА ХУВААЛЦАЖ БАЙНА-

Өнөө өглөө О.Пүрэв эхнэрийнхээ хамт 09:00 цагт ажилдаа гарлаа. Гадаа -24 хэмийг зааж байв. Өнөөдөр түүний хувьд аваргын “алтан” бүсээ зүүснээс хойш анх удаа ажилдаа гарч буй өглөө. Ус, ундаа, цаг тооны бичиг, зурхай, дулаан оймс, телевизийн хөтөлбөр, чихэр, пичень, CD сэлт жижиглэнгийн бараанууд өрсөн “Пүрэвийн ус ундаа” мухлаг ажиллахад бэлэн. Одоо Пүрэв бараануудаа түрдэг тэргэн дээрээ цэгцтэйхэн өрөөд Нарантуул зах руу орж “Ус аваарай, ундаа аваарай, цаг тооны бичгээ аваарай” хэмээн орилсоор наймаагаа хийх бол, эхнэр нь замын хажуугийн мухлагтаа зогсож, зам дагуу яваа үйлчлүүлэгчдээ “хариуцан” үлдэнэ.

Бид Пүрэвийг дагаж зах руу орлоо. Наймаагаа хийнгээ хэвлэсэн календарийг нь худалдан авч өөрийг нь дэмжсэн сайхан ах, эгч, найзууддаа аваргын бүс, медалиа харуулж, хамтдаа зургаа авахуулна гэсээр бүсээ зүүж, энгэртээ медалиа гялалзуулсаар алхав. Пүрэвийг Баялаг-Ундраагийн хажууханд дөхөөд ирэнгүүт л наймаачид инээж, гараа сунгана. “Чамайг үзсэн шүү, дэмжсэн шүү, хүүхдүүддээ чиний тухай ярьсан, айхтар мэх хийсэн, баяр хүргэе, ялахыг нь харсан, мундаг байсан” гэж шуугилдана. Тэд аз жаргалтайгаар инээлдэн, ярилцана. Цаашаагаа Нарантуул зах руу ороход танихгүй ч олон хүн Пүрэвийг харж, ам амандаа шивнэлдэнэ. “Энэ нөгөө залуу байна шүү дээ” гэлцэнэ. Харин Пүрэв маань өөрийнхөө зурагтай календарь, үлгэрийн ном, эвлүүлдэг газрын зураг тэргүүтэй бэлгийн багцаа бариад инээмсэглэнэ алхана.

“Наймаа хагалж” түүний бэлгийн багцыг CD зардаг эр 10 мянган төгрөгөөр худалдан авлаа. Хүүхдүүдийн оюуныг тэлэх оньсого, зүйр үг, үлгэр тэргүүтэй арван ном, эвлүүлдэг Монголын газрын зургийг дүү нартаа цагаан сараар өгнө өө гэсээр худалдаж авсан нь энэ. Ийнхүү бид түүнд баяр хүргэж гарыг нь бариад, үнсэх, медалийг нь барьж, духандаа хүргэх хамтран ажиллагсад ах эгч нартай нь уулзаж явсаар Нарантуулыг бүтэн тойрчихов.

Одоо эндээсээ буцаж мухлаг руу хүрээд хэсэг хугацааны дараа ахиад зах руу орно. Ингэж явсаар орой бэлтгэлийн цаг болно. Бэлтгэлдээ явахдаа эхнэрээ үлдээгээд, бэлтгэл хийж дууссаныхаа дараа эргэн ирж эхнэрээ авна. Ингээд л гэр рүүгээ харьж амрана.

Бид мухлаг дээр ирээд өнгөрсөн бямба гаригт болсон тэмцээний талаар цөөн хором ярилцлаа. Ярилцаж байхад л зам дээр яваа машинууд Пүрэвийн зургийг авч, машиныхаа цонхыг онгойлгон “Пүрэв ээ, Пүрэв ээ, амжилт хүсье” хэмээн хашгирах нь олон.

image

-ДЭЛХИЙН АВАРГА Н.ТӨГСЦОГТЫГ ДЭМЖДЭГ БАЙГУУЛЛАГА НАМАЙГ ДЭМЖИНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН-

-Юуны өмнө Монголынхоо үзэгчдийн өмнөөс танд баяр хүргэе. Ялалт авах агшны мэдрэмжээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Үнэхээр их хичээж, удаан бэлтгэл хийн, багшийнхаа заавар зөвлөгөөг авч явсны хүчинд ялсан. Тэр үед үнэхээр сайхан санагдсан. Энэ тамирчныг ялах юм бол дэлхийд гарах мөрөөдөл минь нэг алхам ахина гэж бодож хичээсэн. Хэрэв ялж чадахгүй бол дэлхийд гарна гэж ярих ч ичгэвтэр. Маш чухал ялалт байсан.

-Бэлтгэлээ өдрийн хэдэн цаг хийж байв?

-Би их жин хасдаг болохоор тэмцээн дөхөх тусам бэлтгэлээ хөнгөлж эхэлдэг. Жин хасч байгаа хүн их туйлдаж ядарсан байдаг болохоор тэр. Нөгөөтэйгүүр жин хасна гэдэг бие махбодоо цэвэршүүлж, ахин шинэчилнэ гэсэн утгатай байдаг. Жин хасдаг спортын тамирчид маш эрүүл, ухаалаг болдог шиг надад санагддаг. Өдөрт 4-5 цаг, эрчимтэй бэлтгэл хоёр цаг орчим хийдэг. Эрчимтэй бэлтгэлээс бусад цагт тактикаа судлах гэх мэтээр цаг амархан өнгөрчихдөг юм.

-Бэлтгэлийн үеэр хэр их хөлс гаргана, тэмцээнд төдий чинээ амжилт үзүүлнэ гэдэг шүү дээ. Та тэмцээний өмнө өөртөө ямар шаардлага тавьж, юуг баримталдаг вэ?

-Ерөнхийдөө зорилгоо тодорхойлдог. Энэ тэмцээнд орж, амжилт үзүүлбэл амьдрал минь өөрчлөгдөнө, олон хүн ч таньдаг болоод наймаа минь ч сайжрана гэдгийг хүртэл бодно доо. Хэрэв тэмцээндээ ялж чадахгүй бол тэмцээнд орох гэж хүнээс зээлсэн мөнгөө яах билээ, хүмүүсийн итгэлийг би яах билээ гээд л их хэцүү бодлын ирмэг дээр зогсдог. Тийм болохоор би заавал ялна гэж маш хариуцлагатай, маш сахилга баттай зүтгэсэн.

image

-ХҮСЧ БАЙСАН ЗҮЙЛ БОДИТ БОЛОХОД ҮГЭЭР ХЭЛЭХИЙН АРГАГҮЙ БАЯРЛАСАН-

-Та өөрийн цахим хаягаар дамжуулан дэмжих байгууллага бий эсэхийг сурагласан байсан. Олдсон болов уу?

-Олдсон. Дэлхийн аварга Н.Төгсцогтыг дэмждэг байгууллага намайг дэмжье гээд над руу утасдсан. Захирал нь бүр өөрөө хоёр, гурван удаа над руу утасдаж байж хэлсэн. Би бүр үгээр хэлэхийн аргагүй их баярласан. Дэлхийн аварга болчихсон юм шиг л баярласан. Тэр хүнийг дэмжээд мэргэжлийн дэвжээн дээр дэлхийн аварга болгосон шүү дээ. Мэргэжлийн дэвжээн дээр дэлхийн аварга болно гэдэг тамирчин хүн ямар их хөлс, хүч хөдөлмөр гаргаж байгааг би сайн ойлгож байгаа. Цохилт, биеийн хөгжил гээд л тэр бүх зүйл нь маш хүчтэй гайхалтай байдаг. Тэгэхийн тулд ар тал сайн, бэлтгэл хийх бүрэн цагтай байдаг шүү дээ. Би энэ итгэлийг дааж, дэлхийн аварга болохын тулд маш их хичээнэ. Одоо байгаагаасаа ч илүү хичээж чадна гэж өөртөө амласан.

-Хүчний спорт мэт харагдаж байгаа боловч нөгөө талаараа ухаанаа уралдуулж байгаа гэж ярьдаг. Та хоёрдугаар үед боох мэхээр ялалт байгуулсан шүү дээ. Боломжтой юм байна гэдэг агшныг хэрхэн олж харсан бэ?

-Хүний далд ухамсар, нугасанд дадал болгосон зүйл гэж байдаг. Яг тэр зүйлээрээ л тулалддаг даа. Бодоод байвал хоцроно. Харин яг дадал болгосон, биед суусан зүйлээрээ тулалдвал маш хурдан шуурхай хөдөлж, ялалт байгуулж чаддаг. Би багаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн суурьтай байсан болохоор тэр давуу талаа ашиглан ялсан. Өөрийнхөө ухамсарт зөв зүйлийг суулгах гэж хичээдэг болохоороо тэр минь л тусалсан юм болов уу гэж бодсон.

-Аваргын тэмцээнд та ямар тактик барьж оролцов. Багш тань ямар зөвлөгөө өгч байв аа?

-Ерөнхийдөө их гар сайтай хүн байна шүү, өөрийнхөө давуу талыг сайн ашиглаж тоглоорой гэж багш минь захисан. Хоёулаа жигд болохоор барилдаан болж магадгүй гээд барилдаанаа сайн бэлдсэн. Тэр минь ч үр дүнгээ өгсөн. Багшийн минь хөдөлмөр түүн дээр харагдсан. Өөрөө тамирчин хүн байсан болохоор биднийг хоолоо сойход хамтдаа хоолоо сойж, хамт бэлтгэлээ хийж, өөрийнхөө биеэр мэдэрч, өмнөөс минь шаналаад явдаг учраас сэтгэлд минь үнэхээр их хүрдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бас багшийнхаа энэ их хичээл зүтгэлийнх нь төлөө ялж, баярлуулмаар санагдсан. Нөгөөтэйгүүр, намайг фэйсбүүкээр, нүүр тулаад дэмжиж сайн сайхан үгээ хэлж, урам өгдөг хүмүүстээ эд мөнгөөр баярласан сэтгэлээ илэрхийлж чадахгүй ч, ядахдаа ялаад, сэтгэлийн сайхан үгээ хэлж баярлуулахыг хүссэн. Хүсч байсан зүйл минь бодит биелэл болоход би үгээр хэлэхийн аргагүй баярласан.

image

-ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДУУРСГАХЫГ ХҮСЧ БАЙНА-

-Та орой ажлаа хэдэн цагт дуусгаж бэлтгэлдээ ордог вэ? Уг нь өдөртөө яг л ажил шигээ бэлтгэл хийх ёстой шүү дээ?

-Харин тиймээ, тэгж л бэлтгэлээ хийхгүй бол мэргэжлийн түвшинд орвол маш хэцүү гэдгийг мэдээд байгаа. Хэрэв ингээд л яваад байвал би царцаад л дуусах юм байна, би Монголдоо л нэрээ гаргаад дуусна, мөрөөдлөө биелүүлж чадахгүй юм байна гэж ойлгоод энэ календарийг гаргасан. Миний мөрөөдөл бол энэ календарь дээр байгаа “Алтан соёмбот далбаагаа дэлхийд мандуулах” юм шүү дээ. 2004 оноос хойш спортоор хичээллэж, одоог хүртэл ажлынхаа хажуугаар хаячихалгүй, өдийг хүртэл зүтгэж байгаа. Энэ зүтгэлийг минь ойлгооч, хараач, дэмжээч гэсэндээ өөрийн фэйсбүүк хуудсаар лайв хийсэн. Тэгтэл хүмүүс маш их ойлгож, дэмжиж, хайрласан. Одоо гэтэл бүр дэлхийн аваргыг дэмждэг байгууллага намайг дэмжих болчихоод, би хөл газар хүрэхгүй явна. Намайг өмнө нь ингэж дэмжинэ гээд захирал нь утасдаж байсан түүх байхгүй. Харин “Зөв аарцныхан” намайг хүлээж авч нэг удаа 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, бүх бүтээгдэхүүнээ бэлэглэж байсан. Энэ сайхан сэтгэлийг нь би мартдаггүй.

-Таны сүүлийн өрсөлдөгчийн талаар ярихгүй өнгөрч боломгүй мэт. Хүчтэй байв уу?

-Үнэхээр даруухан, тулаан зодуур үзчихсэн. Даруухан мөртлөө дэвжээн дээрээ гараад ирэхэд харагдаж байгаагаасаа маш хүчтэй. Би барагтай хүнийг барилдаад унагчихдаг, гэтэл унагаах гэж маш их хүч зарцуулсан. Унахгүй, барилдааны хамгаалалт маш сайтай, цохилт нь маш хүчтэй ирж байсан. Гэхдээ ийм хүчтэй тамирчныг ялаад, өөрөө илүү сайжраад гарч ирсэндээ баярласан шүү. Сонирхогчийн MMA гэж холбоо байдаг юм билэээ, тэр холбооныхоо дэлхийн аварга болсон тухайгаа өөрийн фэйсбүүк дээр бичсэн байсан. Сонирхогчийнх ч гэсэн дэлхийн аварга тамирчинтай тоглосондоо баяртай байгаа, үнэхээр мундаг тамирчин байна лээ, би тэр хүнээр бахархсан.

-Та ринг рүү гарахын өмнө өөртөө ямар үг хэлж хүч нэмдэг вэ?

-Өөртөө “Пүрэвээ чи энэ тоглолтонд ялсан ч бай, ялагдсан ч бай маргааш өглөө нар манддагаараа мандана. Тийм болохоор энэ тоглолт дээр өөрийнхөө төлөө болон чамайг дэмжиж байгаа хүн болгоны төлөө бүх хүчээ шавхаад, сайхан тоглолт үзүүлж, баярлуулаарай” гэж бодоод гардаг.

-Та өөрийн ирээдүйгээ яаж мөрөөдөж, ямар зорилго тавьсан бэ?

-Яг энэ MMA төрлөөр дагнаж хичээллэнэ. Үүгээрээ “One FC”, “UFC” гээд шилдэг холбоонуудын шилдэг аваргуудтай тоглохыг хүсч байна. Н.Төгсцогт шиг тийм том аваргуудыг ялаад, дэлхийн аварга гэх нэр хүндтэй цолыг эх орондоо авч ирээд, Монгол түмнээ баярлуулж, огшоохыг хүсч байна.

-Бид танаас өмнө ярилцлага авахад та мөнгөө цуглуулж мөрөөдлийн байшингаа босгоно гэж ярьж байсан шүү дээ. Чадсан уу?

-Байшин барих төлөвлөгөөтэй байсан /инээв. сурв/ Наймаагаа хийж мөнгөө цуглуулаад эхнэр бид хоёр гурван сая төгрөгийн хадгаламжтай болсон. Харамсалтай нь энэ мөнгө бид хоёрын мөрөөдлийн байшингийн төсөвт хаанаа ч хүрэхгүй байсан. Тийм болохоор хамгийн хямд зардлаар сууриа цутгаад, зарим нэг материалаа аваад бэлдчихсэн. Энэ жил ахиад мөнгөө цуглуулаад зүтгэнэ дээ.

image

Эхнэр Н.Мөнхтуяа

-МЕДАЛИА АВЧИХААД ҮГЭЭ ХЭЛЭХЭД НЬ ДАГААД ЭЭРТЛЭЭ УЙЛСАН-

-Танай гэр бүлд баяр хүргэе. Нөхрийнхөө сүүлийн тулааныг сэтгэл догдлоод үзэж байхад, аваргынхаа медалийг зүүх үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Маш гоё байсан. Эхлээд Отгонжаргалын Пүрэв гээд л дуудахад нь баярлах, айх хоёр зэрэгцсэн. Манай хүн өмнө нь бэртэл авчихсан байсан болохоор мөрөнд нь их санаа зовсон. Харин ялаад, медаль авч байгаа агшинд нь сэтгэл ямар их хөдөлсөн гээч, мартагдахааргүй сайхан мөч байсан. Хамтдаа амьдраад олон жил болчихсон болохоор нэгэн биений хоёр тал шиг, сэтгэл санаа нь ямар байна гэдгийг харцнаас нь хараад л мэдчихдэг. Сүүлд “Монгол түмэндээ баярлалаа” гээд үг хэлэхэд нь дагаад ээртлээ уйлсан /инээв. сурв/ Тайзнаас нилээд хойно суучихсан байсан болохоор ойрхон очоод ханьдаа баяр хүргэж чадаагүй, бүр сүүлд л уулзсан.

image-Пүрэв дэлхийн аваргад явахын тулд яаж хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулсан гэдгийг хажууд нь үргэлж байсан хүний хувьд сайн мэдэж байгаа байх. Өөрөө даруу загнаад ярихгүй юм?

-Манай хүн их дайчин. Өглөө босоод сэрэнгүүтээ л “Би өнөөдөр ийм бэлтгэл хийнэ, тийм тийм ажил амжуулна” гээд хуваариа гаргаад л эхэлдэг. Өглөө маш эрт босч ажлуудаа амжуулна. Манай гэр уулархуу газар, хойшоо Баянзүрх хайрхантай ойрхон байдаг. Өглөө босоод л тийшээ гүйчихнэ, дасгалаа хийнэ, ном уншина. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг. Наймаан дээр ч, бэлтгэлээ хийхдээ ч маш хариуцлагатай хандаж байгаа нь харагддаг юм. Саяын тэмцээнд өөрийгөө 100 хувь дайчилсан. “Казакстаны дэлхийн аварга тамирчинтай хүч үзэх нь байна” гээд л олон нийтэд хандаж, тусламж эрэхэд ямар их хүн тусалж, ямар их хүн дэмжив ээ. Монгол түмний тэр итгэлийг алдахгүй гэж зорилго тавиад, түүндээ ч хүрч чадсан. Өмнө хийж байсан олон тулаан бий, тэр бүрдээ өөртөө зорилго тавьж төлөвлөгөөтэй амьдардаг байсан даа. Зорилготой хүн юманд хүрэх нь тодорхой гэж боддог.

-Олон улсын тэмцээнд оролцоно гээд хэт өндөр шаардлага өөртөө тавьснаас сэтгэл санаа жаахан дарамттай байх гэх мэт асуудал танд харагдаж байв уу?

-Манай хүн чинь их эерэг шүү дээ, ёстой хөөрхөн. Өглөө нурмайгаад босоод ирвэл, гарчихаад ороод ирэхдээ л инээчихсэн явж байдаг. Бөөн эрч хүч. Хүн харвал хаагуураа зодолддог юм гэмээр их номын, төлөв даруу хүн дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

сайнаа [66.181.160.56] 2019-02-04 10:46:58

энэ бол маш хүнд спорт шүү дээ .уйгайгүй зүтгэл шаргуу хөдөлмөрийн үр дүнд л амжилт ирдэг юм.

сайнаа [66.181.160.56] 2019-02-04 10:36:53

сайн байна амжилт хүсье.зовсоны эцэст жаргадаг нь хүний амьдралын жам. сайн хичээ чиний ирээдүй чиний гарт чинь байна.хүний амьдрал богино шүү дээ .хөдөлмөрлө бас дахин хөдөлмөрлө.

Богдзодов [108.68.95.109] 2019-02-03 18:12:00

Монгол залуус ийм л байгаасай дор бүртээ зорилго тавиад ажилдаа эзэн болцгоое !!!!!нарантуул пүрэвтээ амжилтын дээдийг хүсье!!!!!гэр бүлд нь аз жаргал ерөөе !!!могол мандана аааааааааа!!!!

Зочин [66.181.160.121] 2019-02-02 20:29:07

Mundag zaluu shuu

zochin [202.21.113.190] 2019-02-02 15:11:04

Ezen hicheewel zaya hicheene gej amjilt husie

Amjilt [103.229.121.171] 2019-02-02 10:10:30

Amjilt husye

Зочин [103.212.116.86] 2019-02-02 10:10:04

Dvvde bayar hvrgie ger bvld n az jargal saihan bvhnii deediig hvsen eruue

Зѳнч [122.201.24.206] 2019-02-02 09:11:39

Асар их зүтгэлийн цаанаас амжилт дѳнгѳж цухуйдаг гэдэг.Мундаг

МЯГМАРСҮРЭН [66.181.161.44] 2019-02-02 01:07:15

Их гэгээлэг өөдрөг сайхан залуу юмаа баяр хүргье бүх юм нүдэнд харагдаад л үнэн хүчтэй шүү илүү их амжилт хүсье

Иргэн [203.91.118.180] 2019-02-01 10:19:47

Үнэхээр эрч хүчтэй дайчин залуу байна, Монголчуудаа дэмжээд байртай болговол ч хол явна даа, Залхуугаасаа болж гудамжинд амьдардаг юмнуудад байр аваад л өгдөг дөө

Зочин [202.179.22.205] 2019-01-31 19:06:27

Chingisiin daichin baatar uuhai amjilt

МӨНХЗУЛ [103.26.194.63] 2019-01-31 14:46:39

ЗОРИЛГОТОЙ УХААНТАЙ ЗАЛУУ БАЙНА.ДЭМЖЭЭД БАЙРТАЙ БОЛГОХ АЯН ЭХЛҮҮЛБЭЛ ЯААСАН ЮМ ВЭ.ТЭГВЭЛ БЭЛТГЭЛДЭЭ АНХААРАААД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН ТАМИРЧИН БОЛНОДОО.

зочин [66.181.160.46] 2019-01-31 11:24:21

хүмүүс минь атаархал бол арван хар нүглийн нэг юм шүү

Зочин [217.149.163.10] 2019-01-31 03:59:36

Ямар сайхан эрч хүч энерги вэ.Эхнэр бас сайн дэмжиж өгдөг байхаа.Баяр хүргэж цаашдынх нь тэмцээн бүр амжилт дагуулж Дэлхийн аварга болохыг ерөөе!

zochin [107.77.173.8] 2019-01-31 01:11:19

bayar hurgeyee, tsaashdiin amidrald ni ulam ih amjilt buteeliig husye

Зочин [24.5.242.103] 2019-01-31 00:35:04

Mundag mundag. Gandan buurshgui uuriin hucheer amidralaa avj yavj bgaa hun. Amjilt

Зочин [150.129.141.27] 2019-01-30 22:46:24

Дуу шуд зуугаад бэлтгэлээ сайн хийгээрэй их том амьжилт омно чинь байгаа шуу. Ирээдуйд хэн бэ гэдэгээ дэлхийд харуул

Зочин [122.201.31.140] 2019-01-30 22:42:27

er n yalagdlaas hol changa zaluushdee

Зочин [139.5.218.35] 2019-01-30 21:28:50

Зодуулсаар байгаад юмтай болцон орк л гэх юм байншт энийг. Олон улсын дэвжээнд тулалдах хэмжээний болж чадаагүй байхад нь энэ азгүй явдал болж тэр хэмжээндээ үлдцэн ч гэх шиг

Дэмжигч. [122.201.24.234] 2019-01-31 07:07:51

Чи өөрөө яг наад үгтэйгээ наанаа бүх насаараа атаархах сэтгэлдээ алуулаад үлдсэн мөнхийн мөхөлийн замдаа орсон юм байна. Пүрэв бол зорилго тавиад түүнд хүрэхээр ургаш чин сэтгэлээрээ зүтгэж яваа үнэнч шудрага, зорилготой хүн байна.

hariult [107.77.173.8] 2019-01-31 01:13:31

chi odoo zoduulsan gej yu yariad baigaa, ugaasaa zodoonii temtseen bizdee, neg n amjilt gargahaar buur ataarhaad uhlee

ataarhuu hund zoriulav [107.77.173.8] 2019-01-31 01:08:53

chi yu soliorood baigaan, bitgii unsh naad niitlelee, buzar am min

Zochin [64.119.26.141] 2019-01-30 19:56:45

Bayar hvrgye amjilt

Гайхалтай [66.181.180.9] 2019-01-30 18:55:44

Энэ залуугаар үнэхээр бахархаж байна, илүү их хичээж дэлхийн аварга болохыг хүсье

Zochin [66.249.82.166] 2019-01-30 18:53:01

Altan dornodiin Ganbold ene zaluud 5000000 tugrugiin shagnal ugch uramshuulsan bnlei!

Зочин [49.0.212.99] 2019-01-30 18:39:36

Амжилт хүсье. Эцэг эхийнхээ мөнгийг үрдэг, ажил голдог залуучууд энэ залуугийн тухай уншаад ухаараасай билээ.Монголын ард түмэн чамайг дэмжинээ. УРАГШАА.

Зочин [202.9.42.216] 2019-01-31 08:14:07

Chuham unen dee

1111 [64.119.22.88] 2019-01-30 18:33:47

hiisen buteesen yutai huurhun huu. henees yunaas ichih yum be. bor zurheeree zutgeseer baigaad amjiltand hurlee.odoo bur ih hicheel uls eh orniihoo neriig gargaya gej baina.ataarahuu uudgui zaluus bas baih yum aa. uursduu chadahgui bol hund bitgii ataarhaa

Зочин [203.91.118.180] 2019-01-30 17:43:57

Сайныг дэмжье. Улам их амжилт хүсье залуу минь.

Зочин [202.126.89.15] 2019-01-30 16:15:22

Мундаг зүтгэлтэй залуу байна амжилт хүсье

БАТ & БАТ [66.181.160.48] 2019-01-30 15:40:50

ѲНЧИН ѲРѲѲСѲН ѲСѲЖ ЭЦЭГ ЭХИЙН ХАЙР ДУТСАН Ч БУРУУ ЗАМААР ОРСОНГҮЙ САЙН ХҮҮ БАЙНА ДЭМЖЬЕ МОНГОЛЧУУДАА !!!

БАТ & БАТ [66.181.160.48] 2019-01-30 15:36:52

АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЗАЛХУУ ХОЙРОГО ЗАРИМ НЭГЭНД ОРОН ГЭР ЭД ЗҮЙЛЭЭР ТУСАЛЛАА ГЭЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭР БИШГҮЙ Л ГАРАХ ЮМ , ТЭГВЭЛ АМЬДРАХ ХѲДѲЛМѲРЛѲХ ЧИНХҮҮ ХҮСЭЛ ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛТЭЙ , ТҮҮНИЙХЭЭ ТѲЛѲѲ ЦУЦАЛТГҮЙ ТЭМЦЭЖ АЖИЛ ХѲДѲЛМѲРИЙГ ГОЛОХГҮЙ ХИЙЖ , ХАЖУУГААР НЬ ТОДОРХОЙ ЗОРИЛГО ТАВИН ТҮҮНИЙХЭЭ ТѲЛѲѲ АМЖИЛТ ГАРГАЖ ЯВАА ЭНЭ ЗАЛУУД МОНГОЛЧУУД ТУСЛАХ НЬ ЭРГЭЛЗЭЭГҮЙ !!!

Зочин [66.181.169.110] 2019-01-30 15:02:14

улсаас цалин өгөөд бэлтгэлийн баазаар хангаад байхад явдаггүй гарууд байдаг даа өдөр нь зах дээр тэгээд бэлтгэл сургуулилт ар гэрийн амьдрал хэлэх үг алга мундаг казакийг зальдах гээд өчүүлдэг хэн билээ гомо царайлсан тэр нөхөрт бүгд байгаа гэлээ гээд хол явахгүй гар тэрэнд зарж байгаа мөнгөө пүрэвт өгөөсэй дарга захирлууд

Tuya Ulzii [61.69.231.35] 2019-01-30 14:23:04

Bayar hurgey.Huviin amjiltaas gadna,sain haniin zaya tushdeg yum.2 zaluugiin muruudul tun udahgui bieleh bolnoo.

Badma [66.249.82.165] 2019-01-30 13:13:18

Bayar hurgie amjilt husie

монгол [66.181.179.200] 2019-01-30 12:46:52

итгэл сэтгэл мороодолдоо унэнч дайчин залууг монголчууд дэмжинэ !!!

Amar [130.34.46.6] 2019-01-30 12:08:49

Amjilt husiiE

Munkhtuya [66.181.161.25] 2019-01-30 12:06:21

Bayriin mend hvrgey bayr hvrgey ysan mundag mundag gaihaltsi

Amar [130.34.46.6] 2019-01-30 12:05:48

Amjilt husieeeee

Amjilt [59.153.114.168] 2019-01-30 12:04:09

Amjilt zaluu min

b.batchuluun [59.153.87.33] 2019-01-30 11:31:31

dvvv mini bvh ajilt tani amjil delhiin tawtsand mongol ulsiihaa tugiig vrgelj monh manduulj ywaarai amjilt.

Zochin [103.26.195.53] 2019-01-30 10:51:25

Sain bnaa. Ene zaluug demjin tusalj bgaa baiguullaga hamt olond bayarlalaa. Sain demjij tusalj bgd bas ng delhiin avraga turuulerei!!

Зочин [150.129.143.154] 2019-01-30 10:51:15

одоо гайгүй болчих байхаа

Зочин [66.181.167.143] 2019-01-30 10:30:27

Nice!

Зочин [202.179.27.244] 2019-01-30 10:21:35

Үндэсний бөхийн том гүзээтнүүдэд сая саяар нь бэлэг цацаад байр машин өгөөд байдаг. Энэ залууд ганцхан өрөө байр ч өгч болдоггүй юм уу

Зочин [66.181.177.171] 2019-01-31 03:08:01

Boldoggui yum

Naraa [66.181.161.47] 2019-01-30 10:19:04

Amjilt husiy olon zaluuchuudad ulger jishee bolson mundag zaluudaa

Зочин [66.181.160.47] 2019-01-30 18:58:28

харин тийм

Зочин [75.157.76.149] 2019-01-30 10:14:05

Зодуулсаар байгаад юмтай болсон хүүхэд байнлээ ичиж зовно гэж байхгүй жинхэнэ Орк

Зочин [122.201.23.28] 2019-01-30 15:36:33

ataarxaad bgaa yum aa daa chi !

Зочин [202.131.243.190] 2019-01-30 14:43:33

Үгүй ээ, ичиж зовоод байвал яаж наймаа хийж гэр бүлээ тэжээх вэ? Амьдрахын төлөө л зүтгэж байгаа нэг залуу.

Зочин [66.181.161.26] 2019-01-30 13:31:19

Зовлогоо зовоож байгаа хүн Чи бол шүлсээ үсчүүлэж байгаа

Зочин [103.9.90.98] 2019-01-30 10:05:45

Төв аймгийн Сэргэлэн сумын гаралтай гэж бсан тэгэхээр Х.Сүхбат гишүүн дэмжих бх гэж найдаж бн дүүд амжилт амьдралд ньв аз жаргал хүсий , боломжоороо дэмжиж явна

Аагий [202.5.202.130] 2019-01-30 22:47:58

Дүүдээ баяр хүргэев Энэ хүүг дэмжээрэй

Энхбаатар [66.181.164.204] 2019-01-30 22:45:05

Нэр сүрэнд дуртай нөгөө нутгийн зөвлөл,ивээн тэтгэгчид энэ залууг дэмжиж гараа сунгамаар юм даа. Ядаж байр байшин гээд сүйд болдоггүймаа гэхэд сайхан орох орон бариад өгөх монголчууд байгаа бол дэмжээрэй. Олон монголчуудад үлгэр дуурайлал болж байгаа мундаг гэж хэлэхэд багадахаар гавьяатай залуу байна шүү монголчууд аа!!!!!!

1 [202.131.228.167] 2019-01-30 22:42:17

Mundag zaluu bn lee

Зочин [66.249.82.166] 2019-01-30 22:40:36

Аа энэ их мундаг залуу. Амжилт!

Энхбаатар [66.181.164.204] 2019-01-30 22:39:41

Үнэхээр сайхан санагдлаа. Олон хүмүүс тэр дундаа олон хүүхэд залуучууд уншаасай гэж бодож байна. Сайхан сэтгэлтэй эрч хүчтэй дүүдээ улам их амжилт гаргаарай,дэлхийд нэрээ цуурайтуулсан аварга болоорой гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Дүүгээ дэмжиж байна. Чи чаднаа.

Hhh [172.56.35.233] 2019-01-30 22:39:21

Gaihamshigtai zaluu uneheer iim hemjeenii amjilt gargasan hun gehed Er evdreegui!!! Estoil mgl hun iim l bdag gedgiig uzuulj bgaa zaluu!! Amjilt amjilt zaluu min

Зочин [202.179.31.110] 2019-01-30 22:34:07

үндэсни! бөхийнхөнд бөөн бөөнөөр нь байр машин өгөөд бдаг.энэ залууд сайн туслаач

Зочин [59.153.84.218] 2019-01-30 22:25:30

Амжилт, мундаг залуу шүү

Зочин [150.129.141.31] 2019-01-30 22:22:30

Амжилт сайн сайхан аз.жаргал хүсье!

Б.Батжаргал [66.181.170.229] 2019-01-30 22:14:23

Сайхан залуу юмдаа маш олон залууст үлгэр дуурайлал үзүүлж байгаа мундаг залууд чин сэтгэлээсээ амжилт хүсээд аварга болхыг хүсэе Монголчууд илүү

Зочин [124.158.77.15] 2019-01-30 22:03:23

баяр хүргэе амжилт

oogii [202.21.96.212] 2019-01-30 21:58:42

amjilt husie


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.