“Hakuho cup 2019” тэмцээнд Монгол тамирчид амжилттай оролцлоо

М.Амаржаргал / Спорт

Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо аваргын нэрэмжит “Hakuho cup 2019” өсвөр үеийн сумо бөхийн олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Найман орны 1224-н өсвөрийн сумочид долоон насны ангилалд өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. Манай баг тамирчид багийн барилдаанд 154 багаас “А” баг хүрэл медаль, “B” баг шигшээ 8-д шалгаран үлдлээ.

Мөн “Кибо” дэвжээний баг тамирчид анх удаа багын болон хувийн барилдаанд оролцсон байна. Хувийн барилдаанд 10 насны ангилалд 159 хүүхэд өрсөлдсөнөөс н.Баднаанямбуу долоо ялж алтан медаль, 13-15 буюу ахлах насны ангилалд 367 хүүхэд өрсөлдсөнөөс н.Сосорхүү 6 ялж шигшээ 16-д шалгаран үлдлээ. 9 насанд барилдсан Доржцэрэн Тусгай 3 шагналын нэг Кантошо буюу Дайчин бөхийн шагнал хүртжээ.

image


Сэтгэгдэл

Nyamsaihan!!! [194.199.4.203] 2019-02-12 12:05:39

yugaar barildah ni hynii erh heneerch zaalgahgyi ee!!

Зочин [202.179.26.118] 2019-02-12 03:54:39

Жудо самбо чөлөөтөөр барилдаарай

зочин [66.181.166.196] 2019-02-12 03:46:43

Сумо моодноос гараад удаж байна ш дээ

Зочин [64.119.20.47] 2020-01-01 07:28:35

Mangart za yu!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.