“УИД” ХК-ийн орлого, зардлын бодит байдлыг тогтоох шалгалтын ажил эхэлжээ

М.Амаржаргал / Эдийн засаг

“УИД” ХК-тай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн алба тайлбар өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Санхүүгийн зохицуулах хороог хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйл ажиллагааг хуйвалдан хаацайлж байна гэсэн мэдээллийг нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зориуд түгээж, төрийн зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж буйд туйлаас харамсаж байна. Санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье.

Өгүүлэн буй мэдээлэлд дурдагдсан “УИД” ХК-тай холбоотой асуудал олон жил үргэлжилж байгааг хэн бүхэн мэдэж буй. 2014 оноос мөрдсөн “Үнэт цаасны тухай” хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалт оруулсан.

Улмаар Хороо 2015 онд “УИД” ХК-д шалгалт хийж, илэрсэн зөрчил буюу “ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлээрээ Хороо хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах үүднээс зарим гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх 2016 оны хоёрдугаар сард Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан юм. Хэрэг маргаан шүүхийн шатанд дахин үргэлжилж урьдын адил олон жил ужигран сунжирч болзошгүй нөхцөл үүссэн тул Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хувьцаат компанийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулахыг “УИД” ХК-д шаардаж ажилласан. Ингээд СЗХ болон “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан.

Уг гэрээгээр УИД ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай байсан. Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь үйл ажиллагааныхаа бүхий л арга хэрэгслүүдээр шаардсаар ирсэн. Харамсалтай нь “УИД” ХК мөн л, 2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон гэх тайлан гаргалаа.

СЗХ “УИХ” ХК-г шүүхэд өгснөөр тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, улмаар унаж савласан мэтээр зарим хүмүүсийн дүгнэж буй нь ор үндэсгүй юм. 2015-2019 онд тус компанийн хувьцааны ханш ямар байсныг арилжааны нээлттэй мэдээллээс шүүж үзэх боломжтой. Сүүлийн дөрвөн жилд хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан ба дунджаар 518 төгрөг байна.

“УИД” ХК алдагдалтай ажилласан тухай дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж Хороо үзэн, компанийг алдагдалтай ажиллах нөхцлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг эхлүүлж байна.

Хувьцаат компани болон санхүүгийн аливаа байгууллагад хууль бус ажиллагааг халхавчилсан гэрээ, хэлцэл хийх замаар ашиггүй ажиллуулах нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарлан, тэдгээрт хохирол учруулах ямарваа үйл ажиллагаатай Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тэмцэж, таслан зогсоох ажиллагааг тууштай явуулахаа үүгээр илэрхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ. Санхүүгийн зохицуулах хороо


Сэтгэгдэл

Aly Chiman [2.39.106.179] 2019-05-23 15:24:43

Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at medee.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are updating our do-follow broken link resources to include current and up to date resources for our readers. If you may be interested in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly

Carmon Male [100.42.64.222] 2019-05-11 15:41:34

How would you like to Upload A SINGLE Video And RANK for 100 LANGUAGES !!! FACT #1 ONLY 25% of the searches made online are in ENGLISH! And yet everybody focuses on trying to rank in ENGLISH! FACT #2 YouTube is the 2nd BIGGEST website in the world… And still you focus all your efforts trying to rank and get traffic ONLY from Google! http://bit.ly/2PVgtFh DO THE MATH: With Over 3 Billion Searches A Month… All the visitors that you will ever need ARE ALREADY ON YOUTUBE! 3 billion searches a month. 75% are not in English… Do the math… 2.2 billion searches each month in foreign languages! Are you getting an idea on how much money you are leaving on the TABLE? http://bit.ly/2PVgtFh

Aly Chiman [188.217.76.60] 2019-04-29 19:40:54

Hello there, My name is Aly. Would you have any interest to have your website here at medee.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the currently updating our do-follow broken link resources to include current and up to date resources for our readers. If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly

ху э [107.167.116.78] 2019-02-24 15:21:17

шагдар сурэнг шалгамаар юм

Зочин [43.242.243.236] 2019-02-24 14:44:46

Гол нь иргэдийн авсан хувьцаанд нь санаатай э.з-ийн махинаци хийж ноогдол ашиг тараадаггүй ,дээр нь үүнээс улбаатай хөрөнгийн бирж дээрхи хувьцааны үнийг өсгөхгүйгээр барьж байгаад дийлэнхи хувьцааг өөртөө төвлөрүүлж улмаар САНхүүгийн зохицуулах хороотой хуйвалдан ххк болгож иргэдийн хувьцааг үнэгүйдүүлэн сүүлийн 52 7 хоногийн арилжааны үнээр данс руу хийсэн болоод 100% өөрсдийн болгон ххк болгон бүх орлого зарлагаа нууж хуваан иддэгт л учир нь бна даа.

хувьцаа эзэмшигч [107.167.104.190] 2019-02-24 14:12:09

уид хк 3хүний хувьцаа өгсөн ноогдол ашигаа авах гээд очисон чинь хк болсон гээд 3 хүнии хувьцааг өөрсдөөн дээрэмдээд алга болгосон

номин [202.179.25.200] 2019-02-24 09:20:59

номингийн ажиллагсад , худалдагч кассны хүмүүс маш бүдүүлэг харьцаа муутай, маш их орлого олдог мөртөө агааржуулагч ч байхгүй өмхий газар.

Зочин [203.91.115.37] 2019-02-24 05:08:34

Max tavanbogd avsan bsan bol udiid uchnuun terbumiig irgeded uguh bsan bhda yamar garuud avsan bdgiin be

Зочин [202.126.89.63] 2019-02-24 10:14:34

Харагдаач ккк

ih delguuriin jorlongoor orood gutdag [66.181.180.30] 2019-02-24 05:06:34

nadad 500 shirheg huvizaa bii barag 20 jil gutliin hairzagand hevtej ba aa mongol yaj hogjih be dee

Зочин [66.181.176.61] 2019-02-24 03:57:21

Лангууны арын арилжааг хүчингүй болгож саналын эрхгүй болго

Зочин [66.181.176.61] 2019-02-24 03:56:29

Лангууны арилжааг хүчингүй болгоод тэдгээр хуььцааг саналын эрхгүй болго

Хувьцаа эзэмшигч [202.126.89.55] 2019-02-24 03:14:11

Нурсан ,тарсан балгас шиг байсан байшинг орчин үеийн болгож сайхан дэлгүүр болгосон шүү. Мэдээж хэрэг хөрөнгө оруулалт хийхэд гарсан зардлаа нөхөхөд хугацаа хэрэгтэй байхаа. Яваандаа ашигтай ажиллана гэж хүлээж сууна.Нүдэн дээр өөд нь татаад байгаа хөгжүүлээд байгаа компанийг дайрч давшлаад хавчиж шахаж байгаад их дэлгүүрийг бүү сөнөөчөөсэй, цөөн ч гэсэн хувьцааг минь хог бүү болгоосой гэж бодож байна.

Зочин [72.137.85.228] 2019-02-24 03:13:36

Тэр Шагдарсүрэн гэдэг этгээд гэнэт яаж ингэж баясажныг бас шалгах ёстой 3-р хороололд ганц лангуутай байсантэнэ этгээд яагаад ингэж баяжав Судал үнэнийг тогтоо Хүрэлсүхээ!! Шагдарсүрэн гэдэг энэ этгээдийг судал

Зочин [77.180.124.223] 2019-02-24 16:06:05

Чи буур атаархаад хэвтэж сууж чадахаа бодьсон ацуу?

ХН .... [202.179.24.159] 2019-02-24 01:35:00

ДЭЛГҮҮРЭЭ ТҮРЭЭСЛҮҮЛСЭН УИД ХК -НЬ ДАМПУУРЧ ТҮРЭЭСЭЛСЭН НОМИН ХОЛДИНГ НЬ АШИГ ОРЛОГО ГЭЖ ОЦОЙТОЛ АЧААД ГАРСЫМ БИЗ ДЭЭ.....

Ганаа [66.181.177.138] 2019-02-24 01:54:40

Сайн шалгах хэрэгтэй УИД ХК-ний 30 гаруйхан хувь нь л Шагдарсрэнгийнхнийх. Үлдсэн 50 гаруй хувь нь ард түмнийх. Шагдарсүрэн Санхүүгийн зохицуулах хороотой хуйвалдаж хаалттай комдпани болгоод дээрэмдэж авсан. Эрдэнэт хивс мөн ижил. Ганц нэг хүн хөөцөлдөж очихоор Шагдарсүрэн складаас нэг хивс үүрээд ззайл гэдэг гэсэн.

zochin [202.179.31.102] 2019-02-23 14:40:16

IH delguur gej ter chigeeree Nomin bizdee huvichilj avchihaad Nomingiin buh salbar hodoo oron nutagt hurtle salbar neegeed bgaa bizdee yagaad ashiggui bdag um huvitsaagaa gargaj ogoh heregtei humuusiig hohiroogood bdag ne sonin bna sain shalgah heregtei Monofoli bolloosh dee

eichin [77.136.42.59] 2019-02-23 13:32:02

erdenet hivsnii vildveriig deerzmdsen nomin yamar munguur acsaniig togtoo . gok iin ajilchdiin bvh huvitsaag vr hvvhedtei ni zohion baiguulalttai huraaj avch gokiin 1 tseh tasagiig huvichlan ashig hvrteene geed tonon deereldsen . odoo ter deerelchid nomin bolj taarsaniig eh survaljuud helj bn .???????????? .bid hezeee 90 ond taraasan umch huvichlalaa olj avmaar bn .!!!!! ard tvmen bosoh yostoi ... batvvl baavar elbeg dorligoor damjin .. nymdorj bayr geed heden lalaruud bvhniig huu gaman unuudur jargaj bn .

зочин [202.55.188.45] 2019-02-23 10:47:08

Балиар өвгөн, сугалаа гэж хүмүүсийг хуурч мөн ч олон жил хулхидсан даа.,сайн шалга,хуран мэхлэгч шуналын дэвийг.

Зочин [81.16.143.129] 2019-02-23 06:10:13

Их дэлгүүр гэж гадаадын жуулчдын хамгийн их ордог газар. Даанч Номин гэж хүнд сурталтай байгууллага авчихаад харилцагч үйлчүүлэгчидтэйгээ бүдүүлэг харьцдаг. Харилцагч Үйлдвэрлэгчдийн мөнгийг бараг 14 хоног эргэлдүүлж байж өгдөг. Бусдын хөдөлмөрийг шулдаг. Нярав, Нягтлан, Худалдагч нар нь харилцааны соёлгүй бүдүүлэг Оркууд.

Зочин [77.180.124.223] 2019-02-24 16:11:35

ОХУд Москваад ялангуяа том том худалдааны товууд хуний бараа борлуулбал хуний монгиийг дор хаяж 2-3сар заваарч зууралдаж байгаад арай гэж огдог юм.Монголд УИДд 14хон хоногийн дараа толдог гэдэг чинь харинч шуурхай бахархалтай байна.

zochin [150.129.141.200] 2019-02-23 05:26:55

shunal Shagdarsvren


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.