Э.Ганбаатар: Тэтгэврийн зээлээр битгий оролд, бид зээл аваад улс орныг өрөнд оруулаагүй

Aдмин / Эдийн засаг

Тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо 50 хувьд нь тааруулж олгох дүрмийг Монголбанк гаргасан. Гэвч ахмадууд энэ шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан учраас Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, энэ шийдвэрийг эргэн харж, ямар нэгэн хязгаарлалтгүй болгохыг даалгалаа. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн х амгааллын сайд Т.Аубакир “Монголбанкаас тавьсан тэтгэврийн зээлийн хязгаарлалт цуцлагдсан. Хуучин хэвээр олгохоор боллоо. Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч арилжааны банкууд руу чиглэл өгнө. ГБХНХЯ ахмадуудынхаа нийгмийн байдлыг харгалзаж үзэх ёстой. Ахмадууд тэтгэврийн зээл авдаг. Ингээд сарын хэрэглээний мөнгөгүй болдог. Манай яам ахмадуудаа хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм. Тиймээс авч байгаа зээл юунд зориулагдаж байгааг таван жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн. 90 орчим хувь буюу өнөөдрийн тоогоор 280 мянга орчим ахмад зээл авсан байна. Ингээд өдөр тутамдаа хэрэглэх мөнгөгүй болжээ. Ахмадуудаа хамгаалахаар Монголбанкинд хүсэлт тавьсан. 50:50 харьцаатай болгосон. Харин ахмадууд тэтгэврийнхээ мөнгийг өөрсдийн дураар зарцуулмаар байна гэсэн” гэв. Тэтгэврийн зээлд тавьсан байсан өмнөх хязгаарлалтын талаар ахмад настан Э.Ганбаатартай ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийн нөхцөлийг ахмадууд эсэргүүцэж, суулт зарлаад арав гаруй хонож байгаа. уг асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Монголбанк зөвхөн арилжааны банкнуудын бодлогыг зохицуулж байх ёстой. Бид үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа шүү дээ. Ядаж бодлого явуулахдаа ахмадуудаасаа санал авч болно. Мэдээлэл харилцаа хөгжсөн энэ үед ахмадуудаас санал авбал бид саналаа өгөх нь ойлгомжтой. Би өнөөдөр тэтгэвэрт гарсан, 60 гаруй настай ч надад амьд явах хэдэн жил бий. Өмнө нь 12 сараас 36 сарын хугацаанд зээл авч болдог байхад би хүүхдүүдээсээ хоолны мөнгө гуйхгүйгээр жижиг бизнес эрхлээд яваад байж болдог байсан. Гэтэл энэ хавар Монголбанк 50:50 хувь гэдэг тэтгэврийн нөхцөлийг гаргаснаас хойш би нэмж зээл авах боломжгүй болчихсон. Ийм байдал үүссэн учраас өнөөдөр ахмадууд бид үзэл бодлоо нэгтгээд санал шүүмжээ илэрхийлж байна. Бид тэмцлийн хүрээнд 1000 орчим ахмадаас гарын үсэг биечлэн цуглуулж, цахимаар 33.000 ахмадын гарын үсгийг цуглуулаад байна. Ахмадууд зургадугаар сарын 16-наас Монголбанкны гадаа суултаа эхлүүлсэн. Бидний шаардлага улс төрийн зорилготой биш, зөвхөн шударга ёс, эрх тэгш боломжийг л шаардаж байна.

-Аав, ээжийнхээ тэтгэврийг хүүхдүүд нь авч хэрэглэдэг, булаадаг гэсэн асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр?

-Үнэхээр тийм зүйл байдаг бол залуучууд та нараас гуйя. Ээж аавынхаа тэтгэврийг булаагаад, ээж ааваа хөөгөөд байна гэсэн мэдээлэл байдаг бол бидэнд өгөөч ээ. Гэвч бодит амьдрал дээр байдаггүй юм аа. Байлаа гэхэд арван мянгад ганц л байгаа. Нийгмээ дагаад юм хөгжөөд, залуус маань өөр болсон. “Олны чих нь соргог, хараа нь хурц” гэж үнэн үг байдаг шүү.

-Энэ асуудлын талаар монголбанкинд хандсан уу, ямар хариу өгсөн бэ?

-Тэтгэврийн зээлийг яагаад хаасан талаар Монголбанкныхан бидэнд “Та нарын тэтгэврийг тэглэсэн учраас Монгол Улс өрөнд орж, эдийн засаг, инфляци унаад байна” гэдэг зүйл хэлсэн. Бид үүнийг судалж үзсэн, манай ахмадууд тэнэг хүмүүс биш. Хуульч, эдийн засагч гээд бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс тэтгэвэрт гарсан байгаа. Гадны орнууд тэтгэврийн зээлээ тусгай зээл гэж үздэг юм байна. Тусгай зээл, хэрэглээний зээл гэсэн хоёр янзын зээл байдаг. Хэрэглээний зээл гэдэг нь ажил төрөл хийгээд авсан байр, орон сууцны зээлийг хэлдэг юм байна. Харин ахмадуудын зээл гэдэг нь тусгай зээл байдаг юм байна. Манай цагаан захтнуудын яриад байгаа шиг хааж, боодоггүй юм билээ. Харин ч гадныхан зээлийг нь чөлөөтэй, бага хүүтэй тавьж өгдөг гэсэн. Банк, улстөрчид нь зөв бодлого явуулдаг учраас ахмадууд нь аялж, амарч, урт насалж байна. Харин манай улсад тэтгэврийн насныхныг дарамталж, өрөнд оруулах шийдвэр л гаргадаг. Европчуудын урт насалдаг шалтгаан нь төр, засаг нь ахмадуудаа анхаарч үздэгт байдаг байх. Соёлтой орныхон “Та бүхний 30, 40 жил ажиллаж, үлдээж өгсөн эх орон, газар шороо, баялгийн хүчинд яваа шүү” гэдэг юм байна.

-Тэгэхээр энэ шийдвэр ахмадуудаа дарамталж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, энэ шийдвэр бол ахмадуудаа шууд дарамталж, тэтгэврээр нь хааж бооё л гэсэн санаа. Инфляци өсөөд, өрөнд орж байгаа нь бидний тэтгэвэртэй ямар ч хамаагүй. Үнэхээр Монгол Улс өрөнд ороод байгаа бол байгалийн баялгаас хулгай хийгээд, өчнөөн тэрбумаар нь зувчуулаад байгаа хүмүүсдээ хариуцлагаа тооц. Ахмадуудын тэтгэврийн зээлээр битгий оролд, бид тэтгэвэрт гарч, зээл тавиад улс орныг өрөнд оруулаагүй. Та нар төрд 30 жил зүтгэсэн одоо боль, хэрэггүй гэж бидэнд цаагуураа хэлээд байх шиг байна. Тийм учраас бид төр, засагтаа дуу хоолойгоо хүргэе гээд өнөөдрийг хүргэлээ.

Хамгийн гол нь бид тэтгэвэр тэглээд өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй ээ. Яагаад ийм зохион байгуулалттай юм шиг зүйл болоод байгааг мэдэхгүй байна. Бид хараат бус гэдгээрээ л өөрсдийгөө хамгаалж байна. Одоо ингэж явсаар байтал яам, тамгын газрууд нь бүгд амарлаа. Наадмыг далимдуулаад бүгд намар хүртэл амраад явчихна. Тэгсэн хэрнээ улстөрчид нь том том амлаад л энд тэнд яваад байдаг. Бид нэг л шаардлагыг тавина. Энэ асуудлыг нэн даруй өөрчилж, Монгол банк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дорвитой шийдэлд хүрэхгүй бол бид тэмцлийнхээ хэлбэрийг өөрчилнө. Урьд нь банкнууд тэтгэврийн зээлийг 12-26 сарын хугацаатай өгөөд болоод л байсан шүү дээ. Түүнийг ахмадууд өөрсдөө зохицуулаад явдаг байсан. Ахмадууд маань үхэхдээ үр хүүхдэдээ өр үлдээе гэж бодохгүй. Өөрсдөдөө тохируулаад, яг хэрэгцээгээ тааруулж зээл авч байгаа. Төрийн суудалтнуудаа, та нар ахмадуудаа битгий дорд үз, бид чинь тэнэг хүмүүс биш шүү.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.103] 2025-07-07 12:22:48

ахмадуудаа бидний тэтгэвэр мөнгөний ханшны уналтаас хамгаалагдсан хууль гаргаж. өг гэж УИХ аас шаард . бидний тэтгэвэрийг нэмэх нэмэхгүй нь ЗГ сангийн сайдын үзэмжээр шийдэгдэж байдаг явдал хэрхэвч байж болохгүй . ханш унах нь УИХ,ЗГ ,Монгол банкны ажилаа хийж чадаагүйн асуудал болохоос ахмад бидний буруу биш . тийм болохоор бидэнд заавал хохирол барагдуулж тэтгэвэр нэмэгдэж бодит хэмжээ дордохгүй байх ёстой .УИХ хууль баталж өг

зочин [59.153.86.103] 2025-07-07 12:02:25

хүссэн ахмад настан тэтгэвэр авагчид зээлийг банкууд чөдөөтэй өгөх хэрэгтэй .бодитой эх үүсгэвэрээс эргэн төлөгдөх зээл болохоор банкинд эрсдэл байхгүй настаныг үхсэн хойно нь үр хүүхэд төрөл саднаас нь банкууд нэхээд авч чадаж байгаа шүү дээ .ахмадад зээл олгосноор улсын эдийн засаг хохирно гэж огт байхгүй тэр мөнгө эргэлтэндээ ороод эдийн засагт нөлөөлөл хэвийн байна . харин банк цаасан мөнгө хэвлээд эргэлтэнд оруулаад эхэлбэл гайтай . улс төрчдийн тэнэглээр зээл тэглэх асуудал огт байж болохгүй урьд нь зээл авсан нь хожоод улсын эдийн засагт дарамт болоод дууссан .иргэдээ ялгаварлан хандсан хандлага дахин гаргахыг зогсоо.

зочин [122.201.26.218] 2025-07-07 09:26:14

тэтэгэврийн зээл улс төрчдийн атлалт байж болохгүй. хуьв хүний асуудал. ХАРИН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХҮҮГҮЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.55.188.87] 2025-07-07 08:54:38

Күй ээ мөн хачинаа.Тэтгэвриын мөнгийг зээлсэн ч зээлээгүй ч сар бүр тэтгэврээ авдаг л биздээ.Харин ч хүү төлж зээлж л бгаа биздээ 100% буцаан төлөгддөг эрсдэлгүй зээл биздээ.Энэнд юунд нь нээх том шийдвэрлэж болохгүй асуудал үүсгэнэ вэ

Иргэн [103.71.101.49] 2025-07-07 07:18:18

Зээлийн өрөө тэглүүлж татвар төлөгчдийн мөнгийг завшсан биз дээ.

Зочин [103.229.121.180] 2025-07-07 05:36:27

тэтгэврийн зээл жижиг дунд бизнесийн гол хөдөлгөгч болсон бн тэрнээс хүүхдүүдийн байр машинд тэтгэврээ зээлж өнчихөөд өөрөө хоосон суудаг ахмад бараг байхгүй байлгүүй дээ

Зочин [103.229.121.75] 2025-07-07 03:58:00

Тэтгэврийн мөнгөөрөө амьдрахад хэцүү ч Зээлээр яадаг бнааа!!!!

Зочин [202.21.121.186] 2025-07-08 09:05:34

Yes

Иргэн [202.55.188.120] 2025-07-06 21:22:30

Засгийн газар Монголбанканд үүрэг даалгавар өгөх эрхгүй байгаа шүү, засаг хэрвээ ингээд байвал валютын ханшаа алдахаас өөр аргагүй болно, дараа нь битгий гоншигноорой, хэдэн хөгшчүүлээс болж

Зочин [59.153.114.187] 2025-07-06 21:01:08

Хэ хэ ийм л ахар мэргэжилтэнтэй төр засагтай хэдхэн хөгшчүүд тэтгэвэр зээл авхлаар эз доройтно гэж тооцож байдаг хүүтэй ч зээл өгөх шаардлагагүй л юм ш дээ бодит байдлаар бол

монгол [103.57.95.24] 2025-07-06 14:13:55

Тэтгэврийн зээлийн асуудлаар улс биш харин зөвхөн зээл өгч байгаа банкууд л шийдэж ёстой шүү тэтгэвэр авдаг хүмүүст ямар хугацаатай, хэдэн сарын тэтгэврийг нь барьцаалах зэргийг банк л өөрсдөө шийдэх ёстйо ,харин улс, төв банз оролцох ёстой бол тэр нь тэтгэврийн сангаас баталгаатай мөнгөн төлбөр өгөх болзлыг нь хангаж буй тул тэтгэврийн изээлийн хүү нь харин бага байх ёстой, тэрийг төр, төв банк хоёр зээл олгогч банкуудтай ярилцаад шийдэж болно


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.