Дэлхийн хамгийн алдартай компанийн захирал эмэгтэйн туршлагаас

Д.Тулга / Энтертайнмент

PepsiCo компаний захирлын ажлыг 2006 онд гэнэтийн шийдвэрээр хүлээн авсан Индра Ноуй нь 12 жилийн хугацаанд захирлаар ажиллахдаа дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтанд тогтмол бичигдсээр ирсэн юм. Олон улсын шилдэг компаний нүүр царай болсон PepsiCo-гийн захирлаар 12 жил ажиллаж, сүр хүчтэй эмэгтэй удирдагчийн үлгэр дуурайллыг үзүүлсэн Индра нь 2018 оны сүүлчээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр өдгөө Amazon, Дэлхийн Эдийн Засгийн Форум, Yale-ийн бизнесийн сургууль, Олон улсын крикетийн спортын зөвлөлд ТУЗ-ын гишүүнээр ажилладаг. Индра PepsiCo компанийг удирдаж байх үед орлого нь 2 дахин нэмэгдэж, 63.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд компаниа санхүү эдийн засгийн хямралын хүнд байдлаас амжилттай гаргасан шилдэг CEO гэгддэг. Ингээд түүний 8 зөвлөгөөг хүргэе.

1-р дүрэм: Тэнцвэрийг олох

CEO-гоор ажиллана гэдэг өөрөө бүтэн цагийн ажил. Ээж байх нь ч гэсэн бүтэн цагийн ажил. Айл гэрийн эхнэр байх ч гэсэн бүтэн цагийн ажил. Тэр ч үүднээс энэ бүх фронтод нэгэн зэрэг амжилттай байж, амжуулна гэдэг өөрөө маш хэцүү. Амархан хариулт гэж байхгүй юмшиг. Юун түрүүнд зөв хүнтэйгээ суух хэрэгтэй. Тэр л бүх зүйлийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Би сайн хүнтэй суусан. 40 жилийн дараа ч гэсэн би түүнийгээ хамгийн шилдэг хань гэж хэлнэ. Өнөөдөр ч гэсэн нөхөр бид 2 хоорондоо ярилцаж байгаад 6 сарынхаа төлөвлөгөөг урьдчилан гаргадаг. Бид хаашаа явах, хэн юу хийх, бид гэр бүлээ яаж авч явах гээд. 2 дугаарт өөрийнхөө хүүхдүүдийн гэр бүлийг ч гэсэн уриалан дуудаж нэгтгэж чаддаг байвал зүгээр. Би гэр бүл, хамаатан саднууддаа маш их хайртай тул аль болох амралтыг нь зохицуулж, манай гэрийнхэнтэй зуны 3 сарыг өнгөрүүлэх боломжийг эрэлхийлдэг. Ингэснээр гэр бүл, өвөө эмээ, ач зээ нар, ах дүү хамаатан садны холбоо улам бэхжиж байдаг.

2-р дүрэм: Уян хатан ажиллаж сурдаг

Өнөөдөр ажлын орчин нөхцөл айхавтар өөрчлөгдсөн. Эрчүүд өглөө 9 цагаас 5 цаг хүртэл ажиллаж, эмэгтэйчүүд гэртээ сууж хүлээдэг цаг үе ард хоцорсон шүү дээ. Амьдрал ингэж явахаа болиод удаж байна. Бид ажлаа амжуулахын тулд технологийг илүү ашиглах хэрэгтэй.

3-р дүрэм: Спорт амжилтыг дагуулдаг

Статистикаас харахад нийт захирлууд, удирдах төвшний ажилтнуудын 75 хувь нь залуудаа аль нэг спортоор хичээллэж байсан байдаг. Та спортоор хичээллэж, өрсөлдөгчидтэй нүүр тулснаар илүү сайн багийг бий болгож, бүрдүүлж суралцана. Мэргэжлийн спортоор хичээллэхийн хамгийн том давуу тал нь та удирдах, манлайлах чадвараа хөгжүүлж чаддагт оршино.

4-р дүрэм: Жендерийн ялгаа гаргахгүй байхад суралцдаг

Хэн нэгнийг хийж буй ажлынх нь гүйцэтгэлээр л дүгнэхээс бус, хүйсээр нь тодорхойлох маш буруу. Бид захирлуудын хувиар ажил мэргэжлийн талбарт ч жендерийн асуудлыг гаргахгүй байхад анхаарч суралцана. Жишээ нь, бид эмэгтэй хүнийг тушаал дэвшүүлэх талаар ярихдаа “Тэр гайхалтай боловч....”, харин эрэгтэй хүнийг дэвшүүлэхдээ “Тэр тун сайн, бас...” гэх маягаар хооронд нь ялгаатай байдлаар ярихыг болиулах хэрэгтэй. Та компанидаа жинхэнэ удирдагч баймаар байвал уг өөрчлөлтийг хий.

5-р дүрэм: Бүгдийг сайн хийхийг оролд.

Эмэгтэйчүүдэд өгөх миний зөвлөгөө гэвэл: Яг одоо хийж буй ажилдаа төвлөр. Одоо хийж буй ажлын чинь гүйцэтгэл, үр шим сайн байх тусам хүмүүс танд дарамт шахалт үзүүлэх нь багасна.

6-р дүрэм: Дүрвэгч, цагаач хүний сэтгэлзүй, сэтгэлийн хаттай ажиллаж сур

Ихэнх цагаач хүмүүс нь гадаад улс оронд очихоороо болохгүй, бүтэхгүй байх гэсэн айдастай байдаг. Тэд ажлын байраа алдах, амьжиргааны мөнгөгүй болох, буцаад нутаг руугаа ачигдах гээд олон түгшүүрийг даван туулдаг. Тэдний ажилч хичээнгүй зан чанарыг нь урамшуулж, зоригжуулж, зөв тийш нь чиглүүлж чадвал шилдэг ажиллах хүч болж чаддаг.

7-р дүрэм: Өөрийнхөө залгамж халааг бэлд

Бид компанидаа хийдэг зүйл гэвэл насны ялгаа бүхий 10-15 хүнийг сонгон авч, 3-4 жилийн хугацаанд янз бүрийн нөхцөл байдал даалгаж, түүнд хэр хариу үйлдэл үзүүлж байгааг харж, судалж байдаг. ТУЗ-д нөхцөл байдлыг танилцуулах, удирдлагын багтай харилцаж сурах зэргийг хэрэгжүүлэх явцад 4-5 нэр дэвшигч бусдаасаа ялгаран гарч ирдэг.

8-р дүрэм: Таны амжилт таныг залгамжилсан хүнээр хэмжигддэг

CEO хүний хувьд хамгийн чухал зүйл бол компаний үйл ажиллагааг амжилттайгаар авч явах хүнд ажлаа шилжүүлэх явдал юм. Таны амжилт компанийг хэр сайн удирдсанаар хэмжигддэггүй. Харин таны орыг залгамжилсан хүн хэр сайн ажиллаж байгаагаар хэмжигддэг. Хэрэв таны дараа ажил авсан хүн компаний үйл ажиллагааг доройтуулж, дампууруулах аваас та бат бэх суурь, чанартай сайн баг бэлдэж чадаагүй байна л гэсэн үг.

Орчуулагч Д.Жаргалсайхан


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:41

Lhgawasvren [203.91.115.245] 2019-08-24 23:50:54

Saihan surgamjtai negiig bodoj hoyoriig tungahaar saihn vg bn uram zorig ogsond bayarlla

Зочин [202.179.31.21] 2019-08-11 11:01:44

Монголд бол өөр хэрэг. Ceo нь өөрөө биш гэхэд хариуцсан хэн нэгэн эсвэл хүнийн нөөц нь гомдолд хариу өгч алдаа гаргасан хүнтэйгээ ярилцаж сурах тийм зарчим бүр бичгээр оруулж хэвшүүлэх хэрэгтэй. За хамаатанс адантайгаа зуны 3 сар байх нь арай хэт хувийн зөвлөгөө болчих шиг боллоо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.